Увс аймгийн Цогцолбор 1-р сургуульд мөнгөн ус алдагдсантай холбогдуулан

Увс аймгийн Цогцолбор 1-р сургуульд мөнгөн ус алдагдсантай холбогдуулан

Увс аймгийн Цогцолбор 1-р сургуульд мөнгөн ус алдагдсантай холбогдуулан Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Мөнгөн усыг тус сургуулийн 2-р ангийн сурагч цүнхэлж ангийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаад эцэг эхдээ хэлж, эцэг эх нь цагдаад мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар тус ангийг битүүмжлэн, цэвэрлэгээний 27 материалыг устгалд оруулж, хэргийг шалгах түвшинд явж байгаа ажээ. Өнөөдрийн хурлаар тус ангийн 75 сурагч болон хичээл заагч 2 багш, үйлчилгээний ажилтан нарыг яаралтай шинжилгээнд хамруулах, Улаанбаатар хотоос мэргэжлийн шинжээчийг яаралтай дуудаж ирүүлэх, мөнгөн ус алдагдсан сургуулийг битүүмжлэн үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг арга хэмжээг авлаа. 
2018 оны 02-р сарын 05-ны өдөр Гранд зочид буудлаас мөнгөн ус илэрч 02-р сарын 23-ны өдөр Онцгой комисс хуралдаж яаралтай шинжээчийг дуудаж ирүүлэн арга хэмжээ авч ажилласан. Уг шинжилгээг мөнгөн ус асгарсан тогтоогдоод, Онцгой байдлын газраас цэвэрлэгээ, ариутгал, мөнгөн усны ууршилтыг саармагжуулах арга хэмжээг удаа дараа авсны дараагаар 2018 оны 3 сарын 1 нд тухайн агаар орчинд мөнгөн усны ууршилт үлдэгдэл байгаа эсэхэд баталгаажуулах зорилгоор 17-р байрны нийтийн эзэмшлийн талбайгаас мөн оршин суугчдын орон байрнаас нийт 14 өөр орчноос шинжилгээг хийсэн. Шинжилгээг MNS6183:2010 стандартаар "агаар дахь мөнгөн усны уурыг тодорхойлох" мөнгөн усны аналиторын аргаар үзэхэд тухайн агаар орчинд мөнгөн ус илрээгүй болно. 
Шинжилгээний дүн нь мөнгөн ус асгарсан орчинд саармагжуулалтын арга хэмжээг сайн хийснийг харуулж байна.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан мөнгөн ус илрээд байгаа тухайн өрхийн ам бүлийн гишүүдээс тайлбар, мэдүүлэг авах, шалгах тал дээр ажлаа чангатгахыг Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Лхагвадоржид үүрэг болголоо.

Увс аймгийн 3-р баг 17-р байр, Гранд зочид буудлаас мөнгөн ус алдагдсан мэдээллийг бид бүхэн орон нутгийн телевиз болон МҮОНРТВ, цахим сүлжээгээр та бүхэнд цаг алдалгүй мэдээллэж байсан билээ. Энэхүү мэдээллээр дамжуулан иргэд та бүхэнд анхааруулахад:
-Хүүхэддээ мөнгөн усны талаар мэдээллийг сайн өгөх, 
-Тоглож, наадаж болохгүй хортой зүйл гэдгийг ойлгуулах,
-Илэрсэн тохиолдолд яаралтай Онцгой байдлын газарын 7045-101 утсанд дуудлага өгнө үү.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
16
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 20 ℃
Шөнө: 2 ℃
2018-04-23
Өдөр: 21 ℃
Шөнө: 4 ℃
2018-04-24
Өдөр: 22 ℃
Шөнө: 5 ℃
2018-04-25
Өдөр: 17 ℃
Шөнө: 6 ℃
2018-04-26

ЕБС-ЫН СУРАГЧДЫН ДУНД ГУРВАН ТӨРЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

  • 359
  • 0
  • 2018-04-20

ХОВД АЙМГИЙН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧИД УВС АЙМАГТ ТУРШЛАГА СУДЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  • 942
  • 0
  • 2018-04-19

“ТӨСВИЙН САХИЛГА БАТ - ИРГЭДИЙН ХЯНАЛТ ОРОЛЦОО” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАВСТ, ТҮРГЭН САГИЛ СУМДАД АЖИЛЛАЛАА

  • 97
  • 0
  • 2018-04-19

ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3 ТӨСЛИЙН АЙМГИЙН ЧАДАВХИ БЭХЖҮҮЛЭХ БАГ ДАВСТ, САГИЛ, ТҮРГЭН СУМДАД АЖИЛЛАЛАА.

  • 93
  • 0
  • 2018-04-19

СТАТИСТИКИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД ЗАВХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

  • 82
  • 0
  • 2018-04-19

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, Залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

  • 83
  • 0
  • 2018-04-19

“МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ” ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН СЕМИНАР БОЛЛОО

  • 75
  • 0
  • 2018-04-17

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 1-Р СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД ГАРГАСАН АМЖИЛТААРАА БАХАРХАЖ БАЙНА

  • 70
  • 0
  • 2018-04-17

ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ТАРИАЛАН СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  • 130
  • 0
  • 2018-04-12

УВС АЙМАГТ 3-Р САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

  • 167
  • 0
  • 2018-04-12
300 мянга гаруй хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах нь зөв үү?

Цахим холбоос