ЗДТГ-ЫН ТАНИЛЦУУЛГА, ЗОРИЛТ, ЗОРИЛГО

ЗДТГ-ЫН ТАНИЛЦУУЛГА, ЗОРИЛТ, ЗОРИЛГО

1927 оны 5-р сард Баян мандал уулын хошуу орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг цомхотгон Баян Эрдэнэ, Баян бөөрөг, Баян Өгөөмөрийг нэгтгэн Зүүнговь сумыг 9 багтайгаар байгуулж Чандмань уулын аймагт харьяалуулжээ.

Сумын төвийг төвлөрүүлэх суурьшуулах ажлыг хөдөлмөрчдөөр хэлэлцүүлж аймаг, зэргэлдээ сумуудтай холбоотой байх, машин техник саадгүй явах, сумын төвийг тохижуулж болох газар гэж үзэн 1941 онд Нуурын хоолойгоос нүүлгэж одоогийн Зэлийн голын хойд хөвөөд “Жасын тооны буйр“ нэртэй газар суурьшжээ.

Одоогийн Зүүнговь сум нь Зэлийн гол, Баяннуур, Суварга, Өгөөмөр, Тохой гэсэн  5 багтай бөгөөд  нийт  716 өрхөд 2805 баяд ястан зонхилсон хүн амьдардаг.

Нутгийн захиргааны 5-н баг төрийн захиргаа үйчилгээний 5-н байгууллага, зэвсэгт хүчний цэргийн анги, хилийн застав, малчид иргэдийн санаачлагаар үүсэн байгуулагдсан хоршоо, ХХК-42, ХЗХ-1, банкны салбар- 2, мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж-4, ШТС- 4, халуун ус 1, зочид буудал-2, худалдааны цэг-22 ажиллан, үүрэн холбооны - 4 операторын сүлжээнд холбогдож байнгын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан.

Увс аймгийн Зүүнговь сум нь ардын хувьсгалын анхны жилүүдэд Түшээ гүн, Эрдэнэ гүн, Ра гүний нутгуудад 1924 онд орон нутгийн төрийн захиргааны байгууллагыг ард түмэн түүхэндээ анх удаа өөрсдөө сонгож байгуулснаар улс төрийн үйл хэрэгт оролцож эхэлжээ.

Эрдэнэ гүний хошууг Баян Эрдэнэ сум, Түшээ гүний хошууг Баян бөөрөг сум, Ра гүний хошууг Баян Өгөөмөр сум болгон дотор нь аравтуудаар зохион байгуулж Баян мандал хошууны /одоогийн Хяргас суманд байсан/ захиргаанд захирагдаж байжээ.

1927 оны 5-р сард Баян мандал уулын хошуу орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг цомхотгон Баян Эрдэнэ, Баян бөөрөг, Баян Өгөөмөрийг нэгтгэн Зүүнговь сумыг 9 багтайгаар байгуулж Чандмань уулын аймагт харьяалуулжээ.

Одоогийн Зүүнговь сум нь Зэлийн гол, Баяннуур, Суварга, Өгөөмөр, Тохой гэсэн  5 багтай бөгөөд  нийт  716 өрхөд 2805 баяд ястан зонхилсон хүн амьдардаг.

Нутгийн захиргааны 5-н баг төрийн захиргаа, үйчилгээний 5-н байгууллага, зэвсэгт хүчний цэргийн анги, хилийн застав, малчид иргэдийн санаачлагаар үүсэн байгуулагдсан хоршоо, банкны салбар- 2, мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж-4, ШТС- 2, халуун ус 1, зочид буудал-2, худалдааны цэг-22 ажиллан, үүрэн холбооны - 4 операторын сүлжээнд холбогдож байнгын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан.

Одоо сумын засаг дарга Д.Нэргүй, орлогч дарга Н.Батбаяр, ЗДТГ-ын даргаар Б.Цээлэйнамсан нар тус тус ажиллаж байна. ЗДТГ-т БОТХТ, САТ, МЭТ, ХААТасгуудтай ба БОТХТ-ийн дарга Н.Батбаяр, Санхүү албаны тасгийн дарга Ц.Анхцэцэг, мал эмнэлэгийн тасгийн даргаар Ц.Нацагхүү, ХААТ-ийн даргаар Г.Төмөрбаатар нар тус тус ажиллаж байна. ЗДТГ нь нийт 34 ажилтан, албан хаагчтай ба үүнээс хэвтээ ажилтан албан хаагч 23, босоо тогтолцоотой 11 албан хаагчтай.

ЗДТГ-ын эрхэм зорилго:

1.төрийн захиргааны байгууллагын манлайлалыг дээшлүүлэх.

2.төрийн хууль тогтоомж, засгийн газрын болон аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах

3.хөгжлийн явцад хяналт шинэжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх

4. Удирдлагын цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын үйлчилгээ мэдээллээр хангах

5. иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх.

ЗДТГ-ын зорилт: 

1. сумын төр захиргааны хэвийн үйл ажиллагааг хангах, шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх явдлыг хангах.  энэ нь сумын удирдлагыг мэдээллээр хангах, зөвлөх замаар хэрэгжих бөгөөд сумын төр захиргааны удирдлагын шийдвэр гаргах үйл явцад тусална.

2. сумын иргэдэд аливаа намын нөлөөллөөс ангид нарийн мэргэшсэн, тогтвортой, чадварлаг төрийн албаны үйлчилгээ үзүүлэх. энэ нь төрийн захиргааг бүх талаар үр дүнтэй, үр нөлөөтэй удирдах,  сумын төрийн захиргааны байгууллагын стратегийн зорилтын дагуу удирдлага зохицуулалтаар хангах замаар хэрэгжинэ.

3.сумын төрийн байгууллагын хязгаарагдмал нөөцийг үр дүнтэй, үр нөлөөтэй ашиглах явдлыг хангаж сумын төрийн байгууллагын үйл ажиллагааны болон төвлөрсөн төрөл бүрийн нийтлэг үйлчилгээг бүрдүүлэх замаар хэрэгжүүлнэ.

4. төрийн захиргааны өөрчлөлт шинэчлэлийн үр дагаварыг удирдан зохицуулах, өөрчлөлт шинэчлэлийг байнгын тасралтгүй урагшлах шинж чанартай явуулж сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлж алдаа багатай ажиллах чадвар бий болгон төрийн захиргааны байгууллагын удирдлага, төлөвлөлт, бодлогыг удирдамжаар ханган зохицуулж хяналт тавих, үнэлж дүгнэх ажлын уялдаа холбоог хангах, логик дараалал алдахгүй ажилласнаар хэрэгжинэ.

5. сумын нийгэм, эдийн засаг,байгаль орчны хөгжлийн төлөвлөлтийг төрийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийн харилцааг боловсронгуй болгох үйл явцтай нягт холбон хэрэгжүүлнэ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
27
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-17
Өдөр: 24 ℃
Шөнө: 10 ℃
2019-06-18
Өдөр: 27 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-19
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 17
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 15
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 20
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 18
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 13
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 19
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 19
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 32
  • 0
  • 2019-06-12

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 38
  • 0
  • 2019-06-11

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” СУРГАЛТ БОЛОВ

  • 34
  • 0
  • 2019-06-11

Цахим холбоос