Давст сумын "Гэрэлт-Ирээдүй" хүүхдийн цэцэрлэг

Давст сумын

Тус суманд хүүхдийн цэцэрлэг 1961 онд одоогийн дунд сургуулийн хашаанд "Алдар" нэгдлийн харьяанд 1 гэртэй 25 хүүхэдтэй, нэг багш, нэг асрагчтайгаар анх байгуулагджээ. Цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Т.Сүрэн, асрагч Дэнёмаа, тогооч Сайнжаргал нарын хүмүүс ажиллан тус цэцэрлэгийн анхдагчид болж түүхийн хуудаснаа мөнхрөн үлджээ. Хөгжлийнхөө үе шатуудад өргөжин тэлж, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу 1947 онд Цэдэнбал Филатовагийн санаачлага Хүүхдийн төлөө төв фондын хөрөнгөөр 50 хүүхдийн хүчин чадалтай 135000 төгрөгийн төсөвт өртөгтэй 765401 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй  ясли цэцэрлэгийн комбинат болон өргөжин байгуулагджээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн бага насны хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажлыг тасралтгүй явуулан суманд сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн үе үеийн хамт олон юм. Цэцэрлэг нь жил бүр амжилт бүтээлээр арвижин бүтээн байгуулалт, материаллаг баазын хувьд бэхжин сайжирч "Сумын үйлчилгээний тэргүүний байгууллага", "Соёлч байгууллага", "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар удаа дараа шалгаран сургуулийн өмнөх насны хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд амжилттай бэлтгэж байна. Цэцэрлэгийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан жил бүрийн төсөв хөрөнгө, хандив, төсөл хөтөлбөрт хамрагдан  үйлчилгээний орчин нөхцлийг сайжруулах багш хамт олны нийгмийн асуудлыг хангах, мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч 2005 онд тогтвортой амьжиргаа төслөөр халаалт засварын ажил, 2008 онд хүүхдийн тоглоом наадгай көөлөн эдлэлийг сольж шинэчлэх, ард иргэд эцэг эхийн хандиваар зуны гэр цэцэрлэг байгуулж, 2010 онд НҮБ-ын хүүхдийг ивээх сангийн тусламжтайгаар 8021,,6 мянган төгрөгийн зуны гэр цэцэрлэг, 2011 онд 70 сая төгрөгийн барилгын иж бүрэн урсгал засвар хийгдсэнээс гадна цэцэрлэгийн түүхт 50 жилийн ойг 2011 бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлэн ёслол төгөлдөр хийж өнгөрүүллээ. одоо тус цэцэрлэгт өдрийн үндсэн бүлэгт-84 хүүхэд, хувилбарт сургалтаар-55 хүүхэд сурч хүмүүжин нийт СӨНХ-ийн 82%-д СӨБ-ийн үйлчилгээг 12 багш ажиллагсад хүргэн үйлчилж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-4
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -7 ℃
Шөнө: -12 ℃
2019-11-15
Өдөр: -12 ℃
Шөнө: -17 ℃
2019-11-16
Өдөр: -13 ℃
Шөнө: -22 ℃
2019-11-17
Өдөр: -14 ℃
Шөнө: -23 ℃
2019-11-18

Цахим холбоос