давст сум

давст сум

Давст сум
Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошууны одоогийн Увс аймгийн Давст сум 1925 онд байгуулагдсан. Улаанбаатар хотоос 1700 километр, Улаангомоос 137 километрт оршдог. 504224 га нутаг дэвсгэртэй.
Хуучнаар Үнэн Зоригт хан аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс амгийн Давст сумын хүн ам нь Дөрвөд ястан голлон амьдардаг. Сагил,Улаангом,ОХУ-ын Тува улстай хиллэдэг. Монгол улсын хамгийн том нуур болох Увс нуур байх бөгөөд 84 километр урт, 79 километр өргөн, 3423 хавтгай дөрвөлжин километр ил усны талбай бүхий Увс нуур тус сумын нутагт оршдог.
Шүдэнгийн жамц давс, Хүдэнгийн нүүрсний уурхайн ордтой, Торхилогийн гол, Мөнгөт цахир зэрэг үзэсгэлэнт газар, онгон дагшин байгальтай.
Шинэс,гацуур, улиас,хус,голлон ургадаг. Чацаргана, үхрийн нүд, чихэр өвс зэрэг эмийн ургамал, жимс жимсгэнэ элбэг.
Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар,маршил Юмжаагийн Цэдэнбал, төрийн сайд Ц.Молом, Ө.Бадрах Ч. Хүрэлбаатар болон олон арван алдартан цуутны өлгий нутаг юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-18
Өдөр: 26 ℃
Шөнө: 11 ℃
2018-08-19
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2018-08-21

Цахим холбоос