Мэдээлэл технологийн хичээлээр жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ тайлагналаа.

 Мэдээлэл технологийн хичээлээр жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ тайлагналаа.

6а ангийнхан өнөөдөр Мэдээлэл технологийн хичээлээр жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ тайлагналаа. Гарын зөв байрлалаар хурдан шивэх дасгал сурагчдын дундаж түвшин 34 байсан бол хичээлийн төгсгөлд 68 болж ахиасан байна. Бичвэрийг хэлбэржүүлэх дадлага ажил, paint зургийн программ дээр зураг зурах гэсэн чадварыг эзэмшиж эцэг эхчүүддээ хийж үзүүллээ. Бяцхан шавь нартаа сурах их үйлсэд өндөр амжилт хүсье. Мөн 6-7-р анги, 8-9-р анги гэсэн төрлөөр "Хурдан шивэлт-2019" уралдаан зохион байгуулж дүнгээ гаргалаа. Нийт 40 сурагч оролцлоо. Мэдээллийн технологи хичээлийн эхний 10 минутанд бүх ангийн сурагчдаар шивэлтийн дасгал хийлгэж ахиц амжилтыг тэмдэглэдэг нь сурагчдын шивэлтийн хурд нэмэгдэж байгаагаас харагдаж байна. Үүнд:
6-7-р ангийн төрөлд
1-р байр 6а ангийн сурагч Батцэнгэлийн Цэнд-Аюуш- 113 үгээр
2- р байр 6а ангийн сурагч Баяржавхлангийн Баярчимэг-103үг
3-р байр 6а ангийн сурагч Эрдэнэчулууны Номин-95 үг
8-9-р ангийн төрөлд
1-р байр 8б ангийн Ганболдын Учрал-136
2-р байр 8б ангийн сурагч Гомбосүрэнгийн Бүрэнзаяа-123үг
3-р байр 8б ангийн сурагч Түмэннасангийн Оргилболд - 113үг тус тус бичлээ.
Мөн ангийнхаа эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан. Үүнд
1-р байр Л.Чимгээ-153үг
2-р байр Д. Мөнхбаяр -114 үг
3-р байр Г. Түвшинжаргал- 68үг бичлээ. Та бүхэн өөрийгөө сориод 10 минутанд хэдэн үг бичиж байгаагаа шалгаарай. Хурдан шивснээр ажлын цагийг хэмнэх, бүх хуруугаа ажиллуулснаар цусны эргэлт сайжрах давуу талууд байгаа шүү.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-10
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -17 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -12 ℃
Шөнө: -20 ℃
2019-11-22
Өдөр: -12 ℃
Шөнө: -21 ℃
2019-11-23
Өдөр: -14 ℃
Шөнө: -23 ℃
2019-11-24
Өдөр: -14 ℃
Шөнө: -23 ℃
2019-11-25

Цахим холбоос