БӨХМӨРӨН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

БӨХМӨРӨН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

БӨХМӨРӨН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019 оны 06 сарын 17-ны өдөр Бөхмөрөн сум

Хийгдсэн ажил

Санхүүжилт

Үр дүн

 

 

Нэг. Ерөнхий арга хэмжээний талаар:

1

ГХУС чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ

6400000

Төлөвлөгөөний дагуу сар, улирал бүр хэрэгжүүлэхээр 6 сая 400 төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлсөн 21 ажлаас 19 ажил хэрэгжсэн байна. Хэрэгжих шатандаа буюу захиалга өгсөн боловч хүлээж аваагүй 1 ажил, хугацаа хойшилсон 1 ажил байна.

Дээрх ажлуудаас дурдвал:

  1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 сая 100 төгрөгийн өртөг бүхий хяналтын 3 камерыг сумын төвд шинээр байрлуулсан.
  2. Олон нийтийн цагдаад 1 сая төгрөгийн өртөг бүхий бүрэн хувцас хэрэгсэл авч өгсөнөөр үйл ажиллгаа явуулах нөхцөл боломж бүрдсэн.
  3. Эрх зүйн цахим болон танхимын олимпиадыг улирал бүр зохион байгуулж хэвшсэн.
  4. Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 9 сурагчыг 250000 төгрөгийн өртөг бүхий 9 ширхэш бүрэн хувцастай болгосон бөгөөд сурагчдад эерэг үлгэр дууриал үзүүлэх бүрэн боломжтой болсон
  5.  

Хоёр. Тусгай арга хэмжээний талаар:

1

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр

200000

Энэхүү арга хэмжээг сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, Засаг дарга Орлогч Н.Батбаяр даргаар ахлуулсан 2 багийн 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилсан.

Уурхайн 28 өрхийн ил задгай асгасан хог хаягдлыг цэвэрлүүлж, 31 өрхөд жорлон болон хогийн цэгийг хашиж хамгаалах, хашаандаа оруулах шаардлага тавьсан.

Урхайн төвд эзэнгүй төвлөрсөн 3 том хур хог хаягдлыг багийн Засаг дарга, Хотгорын уурхай хамтран ачиж цэвэрлэсэн.

20000

Сургуулийн 273 сурагчид “Байгалиа хайрлан хамгаалахын ач тус” сэдвээр, дотуур байрны 90 сургачдад т “орчны ариун цэвэр таны эрүүл мэндэд” цэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж идэвхтэй оролцсон 4 сурагчийг 5000 нэгжээр урамшуулж, сурагчдыг гарын авлага, тараах материалаар хангасан.

 

Ногоон сум дэд хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн суурин 233 айл өрхүүдэд хөтөлбөрийг танилцуулж ажилсан. Мөн төсөвт байгууллага, ААН, үйлчилгээний цэг, өрх бүр дараах “Зөвлөмж”-үүдийг хүргүүлж тавьсан шаардлагуудыг 6 дугаар сарын 15-ны өдрөөс хяналт хийхээр болсон. Энэхүү зөвлөмжид дараах шаардлага хүргүүлсэн.

  1. Хашаа хорооны 30 хувийг ногоон байгууламжтай болгох
  2. Өрх бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бохирын цооног, хамгаалалттай хогын цэгтэй болох
  3. Өөрийн эзэмшлийн хашааны гадна байрласан бохирын цооног, жорлон, хогын цэг зэргийг хашаандаа оруулах шаардлага тавьсан.
  4. Өрх бүр засаг даргын захирамжийн дагуу сар бүрийн 2 болон 4 дэхь долоо хоногийг Бямба гарагт хашааны гадна болон дотно цэвэрлэгээг хийх

40000

2019 оны 5-р сарын 24-ны өдөр зохион байгуулсан Сүүн цацалтай өдөр сэдэвт 112 малчин эмэгтэйчүүд оролцсон чуулга уулзалтанд сургуулийн багш Алтантунгалаг урилгаар оролцож байгаль, ан амьтаныг хайрлан хамгаалахын утга учрын талаар мэдээлэл хийсэн. Мөн сургуулийн хичээлийн эрхлэгч Б.Ванчинхүү “Ирвэс”-ийн орчин нөхцөл, байгалийн тэнцвэрт байдал, орчны хог хаягдлын сөрөг нөлөө түүнээс сэргийлэх арга зам сэдвээр мэдээлэл хийлээ

2

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх

100000

Сумын ЗДТГ, ирвэстэй нутгийн ирээдүй төсөл хамтран малчдын чуулга уулзалтыг 2019 оны 2-р сард зохион байгуулсан. Энэхүү чуулга уулзалтанд баг бурээс 25 малчны төлөөлөл хамрагдсан бөгөөд ГХУСАЗСЗ болон цагдаагын хэсгээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээлэл хийсэн.

Мал хулгайлах гэмт хэрэг, хийлийн малын хулгайг бууруулах, таслан зогсоох чиглэлээр сумын ЗДТГ, ХХТХЗ, ГХУСАЗСЗ, багийн засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцсон 25 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.

3

Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлтэнд хяналт тавих чиглэлээр

 

 

4

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх

 

Архидан согтуурахтай тэмцэх талаарх сургалт, өдөрлөг арга хэмжээг 5 удаа зохион байгуулсан байна.

  1. сургуулийн 82 сурагчид архи тамхины хор нөлөө сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
  2. ЗДТГ, ГХУСАЗСЗ болон цагдаагын хэсэг хамтран төрийн 5 байгууллагын 110 албан хаагчид “төрийн албан хаагчийн ёс зүй ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
  3. Сумын ГХУСАЗСЗ-ийн дарга П.Баярсайхан ард иргэдэд “Та хорт зуршилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?” илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.
  4. ЗДТГ, ГХУСАЗСЗ, сургуулийн захиргаа хамтран аавуудын өдрийг зохион байгуулж “та аавыгаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ” гар зураг захидлын уралдаан зохион байгуулсан
  5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжуудын талаар гарын авлага хэвлэн иргэдийн хурал цуглааны үеэр тарааж хэвшсэн.

5

Хүн худалдаалах чиглэлээр

 

2019 оны 3-р сарын 8-ны өдөр зохион байгуулсан сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичиг “Бид хүүхэлдэй биш” сэдвээр илтгэл тавьсан. Энэхүү илтгэлт өсвөр насны охидын хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлөх, охидоо хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болхоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 150 хүнд илтгэл тавьсан.

 

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

 

  1. ГХУСАЗСЗ болн ЗДТГ-аас “хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” өдрийг зохион байгуулж сумын хэмжээнд жагсаал зохион байгуулсан.
  2. Сургуулийн 6-9 ангийн 158 сурагчдад “гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн ангид байх вэ” сургалтын зохион байгуулсан.

 

 

Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

10000

Сургуулийн ахлах ангийн 4 бүлгийн 62 сурагчид цахим гэмт хэрэг, түүний хор нөлөө сэдвээр сургалт зохион байгуулж сэдвийн хүрээнд “Хэн нь хурдан вэ?” асуулт ахриултын тэмцээн зохион байгуулж 2 хүүхдийг шагнаж урамшуулсан. Цахимд байрласан сургалтын видео, шторк үзүүлж харилцан ярилцсан.

ГХУСАЗСЗ болон Цагдаагын хэсгээс төрийн албан хаагчид болон иргэдэд цахим гэмт хэргийн төрөл, анхаарах зүйл сэдвээр 2 удаагын сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 270 иргэнд мэдээлэл хүргэж,

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

1050000

  1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм журмыг сурталчилан таниулах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Техник нэг өдөр” арга хэмжээг 6 дугаар сарын 1-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд:
  1. Авто машины 14 жолооч нар “Зөрчилгүй жолоооч” тэмцээнд оролцлоо
  2. Мотоциклын 28 жолоочид тусгай бэлдсэн даалгаварын дагуу “Уран жолоодлого” тэмцээнд оролцсон
  3. Уралдаан тэмцээнд оролцсон, ирж сонирхон үзэж буй иргэдийн дунд замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн тухай хуулийн мэдлэг шалгах зорилго бүхий “АХА” тэмцээн зохион байгуулж 58 иргэн хамрагдсан.

Тэмцээн тус бүрд эхний 3 байрыг шалгаруулан шагнаж урамшуулсан.

  1. Сургууль, цэцэрлэгийн урд талын замын хурд сааруулагчийг 50000 төгрөгөөр засаж сайжруулсан.
  2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр 500000 төгрөгөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд: зам дагуу байрласан тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинээр байрлуулах, гэрлийн шонгуудад гэрэлтдэг хуулга наасанаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, сум орон нутгийн өнгө үзэмжид сайнаар нөлөөлсөн.

 

Бусад

 

 

Гурав. Сургалтын талаар:

 

Салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажил

80000

Аймгийн ЗДТГ, хууль эрх зүйн хэлтэс ГХУСАЗЗ-өөс сумуудад зохион байгуулсан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Бөхмөрөн суманд зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагааны үеэр сургуулийн сурагчид, иргэдийн дунд хууль эрх зүйн тестүүдээр АХА тэмцээнийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж зохион байгуулж тус бүр 6 хүнийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан.

 

Орон нутгийн төсвөөс санхүүжилтийг гарган бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан сургалтанд оролцсон ажил

2430000

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, цагдаагын хэсгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутгаас дараах дэмжлэгийг үзүүлсэн. Үүнд:

  1. Сумын ЗДТГ-аас цагдаагын хэсгийн үйл ажиллагаанд 1 сая 950 төгрөгийн шинэ мотоцикл авч өгсөнөөр гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэж, таслан зогсоох нөхцөл бүрдсэн.
  2. Мөн ЗДТГ-аас цагдаагын хэсэг 480000 төгрөгийн 3 үйлдэлт принтер авч өгсөнөөр иргэдэд чиглэсэн сургалт мэдээлэл, гарын авлага хэвлэх бүрэн боломжтой болсон.

 

Төрийн бус байгууллагын санхүүжилтээр зохион байгуулсан ажил

 

Сумын үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн зөвлөл, ахмадын холбоо зэрэг байгууллагаас зохион байгуулсан ажлуудад хамтран оролцож сургалт мэдээлэл хийж хэвшсэн.

Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр “эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, гарах арга зам” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Биет болон биет бус өвийг сурталчилан таниулах арга хэмжээний үеэр Ахмад настны тухай хуулиар АХА тэмцээн зохион байгуулж 3 ахмадыг шагнаж урамшуулсан.

Дөрөв. Сурталчилгааны талаар:

 

Салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажил

800000

  • 500 000 төгрөгөөр Масс мэссэж төхөөрөмжтэй болсон. Энэхүү төхөөрөмж нь аливаа төрлийн мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгааг иргэдэд түргэн шуурхай хүргэх бүрэн боломжтой болсон.

Гудамж, замын уулзваруудад байрлуулсан зурагт сурталчилгааны 8 самбарын мэдээллийг шинэчилсэн.

Өнгөт болон хар сурталчилгааны материаллыг тогтмол хэвлэж иргэдэд хүргэж байна. Зөрчлийн тухай хуулийн 10 цуврал тараах материал бэлдэн 200 ширхэг хэвлэн иргэдэд хүргэсэн.

Мэдэхэд илүүдэхгүй цуврал гарын авлагын 8 төрлийг 160 ширхэг хэвлэн багийн ИНХ, болон бусад арга хэмжээнд тараасан.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон бусад байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, богино хэмжээний видео сурталчилгааг олон нийтэд түгээхэд оролцсон байдал

 

Бөхмөрөн сум бидний нутаг facebook хаяг, uvs.gov.mn, uvs.hkural.mn хаягуудын сумын мэдээллийн хэсэгтэй холбон иргэдэд хүргэж хэвшсэн.

 

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

ГХУСАЗСЗ-ИЙН НАРИЙН БИЧИГ Г.БҮРЭНЖАРГАЛ



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
26
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 9 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 28 ℃
Шөнө: 10 ℃
2019-08-28
Өдөр: 29 ℃
Шөнө: 12 ℃
2019-08-29
Өдөр: 30 ℃
Шөнө: 14 ℃
2019-08-30
Өдөр: 31 ℃
Шөнө: 15 ℃
2019-08-31

ЦАХИМ ХАА-Н СТРАТЕГИЙН БИЧИГ БАРИМТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

  • 13
  • 0
  • 2019-08-26

МОНГОЛ, ХЯТАДЫН ХААЯ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ АЖЛЫН ХЭСГИЙН VII ХУРАЛДААН БОЛЛОО

  • 8
  • 0
  • 2019-08-26

ХХААХҮЯ, МҮХАҮТ, МИШЭЭЛ ЭКСПО ХХК, МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • 11
  • 0
  • 2019-08-26

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

  • 67
  • 0
  • 2019-08-19

“САРЛАГ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

  • 58
  • 0
  • 2019-08-19

МОНГОЛ ХҮҮХДИЙН БИЕИЙН ХЭМЖЭЭ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛАВ

  • 104
  • 0
  • 2019-08-14

ХХААХYЯ-НЫ ТНБД-ЫН АЛБАН ҮҮРГИЙГ ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Т.ЖАМБАЛЦЭРЭН ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 118
  • 0
  • 2019-08-14

“ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ” СУРГАЛТ, СЕМИНАР, ТУРШЛАГА СУДЛАХ ТАЛБАЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

  • 100
  • 0
  • 2019-08-14

“ХАНБОГД КАШИМЕР” ХХК СҮЛЖМЭЛ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДЛАА

  • 74
  • 0
  • 2019-08-13

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” 3 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 133
  • 0
  • 2019-08-06

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1979 онд төгссөн хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • 109
  • 0
  • 2019-08-12

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1989 онд төгссөн хамт олон 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

  • 42
  • 0
  • 2019-07-01

БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА.

  • 54
  • 0
  • 2019-07-08

Бөхмөрөн сумын уугуул Отгонбаярын Баазардарьд хүндэтгэл үзүүлж "Цолны мялаалга наадам" зохион байгууллаа

  • 724
  • 0
  • 2019-07-22

Хавчуу, Гануу чиглэлийн эвдэрсэн замуудыг засаж сайжрууллаа

  • 269
  • 0
  • 2019-06-26

СУМЫН ТӨВИЙН БЕТОНОН АВТО ЗАМ 220 МЕТРЭЭР НЭМЭГДЛЭЭ

  • 59
  • 0
  • 2019-07-21

ЦЭЦГИЙН МАНДАЛД ХАЙС, ХАШАА БАРИХ АЖИЛ БҮРЭН ХИЙГДЛЭЭ

  • 359
  • 0
  • 2019-06-19

БӨХМӨРӨН СУМАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.

  • 547
  • 0
  • 2019-06-27

БӨХМӨРӨН СУМЫН БАРУУН ГОЛ ХОРООЛОЛД УХААЛАГ СИСТЕМ БҮХИЙ ГҮНИЙ ХУДАГТАЙ БОЛЛОО.

  • 315
  • 0
  • 2019-06-24

БӨХМӨРӨН СУМЫН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

  • 54
  • 0
  • 2019-07-04

Цахим холбоос