Малчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа

Малчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа

Малчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа

Сумын ИТХ, ЗДТГ болон Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл хамтран малчдын чуулган, зөвөлгөөнийг уулзалтыг 2019 оны 2 сарын 19 амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтанд нийт 280 малчин оролцож өнөөгийн цаг үеийн байдал, малчдад тулгамдаж асуудал, гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд цайны завсарлага, үдийн хоол, урлагын тоглолт бүхий цогц арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Зөвөлгөөнийг сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, Орлогч дарга Н.Батбаяр, ЗДТГ-ын дарга Б.Баяндүүрэн нар нээж үг хэлж, оролцогчдод аймаг орон нутгийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээ мэдээлэл хийж, малчдын санал хүсэлтийг сонслоо.

Энэхүү чуулга уулзалтанд Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн баг хамт олон оролцож малчдад өрхийн амжиргаагаа дээшлүүлэх, хоршоо нөхөрлөл байгуулах, үйл ажиллагааны талаар цогц мэдээллийг өгсөн.

Мөн “Ногоон алт” төслийн баг хамт олон оролцож сарлаг болон тэмээний хөөвөр бэлтгэх арга ажиллагаа сэдэвт онол практикын сургалтыг зохион байгууллаа.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
18
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 6 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 21 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-29
Өдөр: 25 ℃
Шөнө: 7 ℃
2019-05-30
Өдөр: 25 ℃
Шөнө: 11 ℃
2019-05-31
Өдөр: 21 ℃
Шөнө: 6 ℃
2019-06-01

Цахим холбоос