ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА, АЙМГИЙН АРСЛАН Н.БАЯРМАГНАЙГИЙН НЭРЭМЖИТ ЦОЛ ОЛГОХ ТОЙРГЫН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА, АЙМГИЙН АРСЛАН Н.БАЯРМАГНАЙГИЙН НЭРЭМЖИТ ЦОЛ ОЛГОХ ТОЙРГЫН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА, АЙМГИЙН АРСЛАН Н.БАЯРМАГНАЙГИЙН НЭРЭМЖИТ ЦОЛ ОЛГОХ ТОЙРГЫН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Норжингийн Баярмагнай нь 1975 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Монгол улсын шигшээ багийн тамирчин байсан.

Тэрээр Орхон аймгийн наадамд 2000 онд түрүүлж үндэсний бөхийн аймгийн арслан цол хүртсэн.

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа түрүүлсэн, 2001 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ийн жинд барилдан түрүүлж Ази тивийн аварга болсон. Олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл нийт 16 медаль хүртсэн ОУХМ, Биеийн тамирын тэргүүний ажилтан цолтой Увс аймгаас төрөн гарсан шилдэг тамирчдын нэг юм.

Тэрээр 2019 оны 1 дүгээр сарын 27-нд төрөлх сумандаа цол олгох тойргын барилдаан зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Бөхмөрөн сумаасаа улс, аймгийн цолтой бөх төрүүлэх бөгөөд энэ тал дээр хичээн ажиллана гэдгээ аймгийн арслан Н.Баярмагнай амаллаа.

Цол олгох барилдаанд 34 бөх 3 зоонд хуваагдан барилдаж зоо бүрээс шалгарсан 9 бөх тойргоор барилдаж 1, 2, 3-р байр шалгарууллаа.

Барилдаанд Увс аймаг Тэс сумын харьяат сумын начин Баянмөнх 1-р байр эзэлж сумын харцага цол хүртэж, сумын харцага Бат-орших 2-р байранд, Баян-Өлгий аймаг Баяннуур сумын харьяат залуу бөх Хасарбек 3-р байр эзэлж сумын начин цол хүртлээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
18
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 6 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 21 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-29
Өдөр: 25 ℃
Шөнө: 7 ℃
2019-05-30
Өдөр: 25 ℃
Шөнө: 11 ℃
2019-05-31
Өдөр: 21 ℃
Шөнө: 6 ℃
2019-06-01

Цахим холбоос