Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн танилцуулга, чиг үүрэг

Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн танилцуулга, чиг үүрэг

Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн танилцуулга

  • Увс аймгийн ЗДТГ-т бодлого шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажил 2004 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгуудын ЗДТГ-ын ТЗУХ-т дотор хяналт-шинжилгээ үнэлгээний тасагтай байна гэсэн шийдвэрийн дагуу 2009 оны 4 сард аймгийн ЗДТГ-ын ТЗУХ дотор Хяналт-шинжилгээ үнэлгэний тасгийг 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
  • Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолоор ТЗУХ-ийн Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийг ЗДТГ-т бие даасан тасаг болгосон.
  • Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болж өөрчлөгдсөн.

Хэлтсийн бүтэц, орон тоо

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга
  • Агентлаг хариуцсан хяналт –шинжилгээ , үнэлгээ , дотоод аудитын мэргэжилтэн
  • Орон нутаг хариуцсан хяналт –шинжилгээ , үнэлгээ , дотоод аудитын мэргэжилтэн

      Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн баримт бичиг, бодлого, шийдвэр, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, төрийн үйлчилгээг сайжруулахад зөвлөмжөөр хангах, аймгийн хэмжээнд Хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг ерөнхий аргазүйгээр хангах чиг үүрэгтэй хэлтэс юм.

ХШҮДАХэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг

  • Аймгийн хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын хөгжлийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шат бүрт хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг үр өгөөжтэй зохион байгуулах, төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр удирдлагыг ханган ажиллах.

Орон нутаг хариуцсан ХШҮДА-ын мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг

  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр, сумын Засаг даргаас аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт гүйцэтгэлд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, зөвлөмжөөр хангах төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах, Сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх дотоод хяналт, шалгалт, аудитын журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Агентлаг хариуцсан ХШҮДА-ын мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг

  • Хууль, тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, аймгийн ИТХ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд үр дүнгийн хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, зөвлөмжөөр хангах.
  • Засаг даргын дэргэдэх агентлагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж зөвлөмж арга зүйгээр хангах.
  • ЗДТГ-ын үйл ажиллагаанд дотоод аудит хяналт-шалгалт/-ыг зохион байгуулах


Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-18
Өдөр: 26 ℃
Шөнө: 11 ℃
2018-08-19
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2018-08-21

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос