“ЧАЦАРГАНЫ БАЯР-2018” АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “УВС-ТҮНШЛЭЛ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2018 ОНЫ 10-Р САРЫН 12-14-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО

“ЧАЦАРГАНЫ БАЯР-2018” АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “УВС-ТҮНШЛЭЛ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2018 ОНЫ 10-Р САРЫН 12-14-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО
Эхлэх хугацаа: 2018-10-12

“Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа болон “Чацарганы баяр” арга хэмжээг энэ сарын 12-оос 14-ны өдрүүдэд Гиваан баатрын талбайд зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, хадлан тэжээл, жимс, жимсгэнэ, үр суулгац, барилгын материал, модон бүтээгдэхүүн, хувцас, гутал, зөөлөн эдлэл, бэлэг дурсгал зэрэг төрлөөр оролцох боломжтой юм байна. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд ургамал хамгаалал, чацарганы сорт, ач холбогдол зэргээр мэдээлэл өгөхөөс гадна сэтгэлд нийцсэн борлуулалт сайтай бүтээгдэхүүн, импорт орлох бүтээгдэхүүн, хамгийн идэвхтэй оролцсон сум, чацарганы шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулах тул иргэд, аж ахуй нэгж, тариаланчид та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Оролцох бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах шаардлага:

1. Үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бизнес эрхлэгч нь зохион байгуулагчид бүртгүүлсэн байна.

2. Оролцогч бүр хуваарилсан талбайн гоёл чимэглэл, өөрийн нэр хаяг, танилцуулга, сурталчилгааны самбар, лангуу ширээгээ өөрөө хариуцана.

3. Үзэсгэлэн худалдаанд оруулж байгаа бүтээгдэхүүн нь өнгө үзэмжтэй, сав баглаа боодолтой, тодорхой нэр хаягтай, чанарын болон эрүүл ахуйн , шаардлагыг хангасан байна.

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
7
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2018-10-24
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2018-10-25
Өдөр: 8 ℃
Шөнө: -5 ℃
2018-10-26
Өдөр: 8 ℃
Шөнө: -3 ℃
2018-10-27

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос