Төрийн үйлчилгээ

Онцгой байдлын газар

Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын газрын гадна талбайд зохион байгуулж явуулсан. Дээрх арга хэмжээг зохион байгуулж явуулах ажлын төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулсан. Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүд, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох ажлын хүрээнд хийсэн ажлууд, Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, газрын түүхэн замнал, үйл ажиллагааны танилцуулга зэргийг иргэдэд танилцуулж холбогдох үзүүлэн самбар болон бусад материалыг дэлгэн үзүүлж Онцгой байдлын газраас 2018 оны эхний хагас жилд хийсэн ажлын товч тайлан, орон нутагт үүссэн гамшгийн цагийн байдал авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж мэдээлэл хийсэн. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр иргэдийн санал хүсэлтийг сонсох, санал хүсэлт хүлээн авах хайрцаг ажиллуулсан. Энэ хугацаанд иргэдээс ямар нэгэн гомдол, мэдээлэл ирээгүй болно. Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг зохион байгуулсан тухай мэдээ, мэдээллийг орон нутгийн “Увс-нам бус”, “MBC” телевизээр нэвтрүүлж “Онцгой мэдээ” сонинд мэдээллийг хүргүүлсэн.

Бүрдүүлэх материал

Цахим холбоос