Төрийн үйлчилгээ

Увс аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, аймгийн БТСГазар хамтран зохион байгуулж буй "Эрүүл Агаар-идэвхтэй амралт" бүх нийтийн өдөрлөг ирэх 03-дугаар сарын 03 -ны өдөр Чандмань Улаан-Ууланд болох тул байгууллага хамт олон, ард иргэд, та бүхэн итэвхитэй оролцон уу!!!

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Монголын хүүхдийн спортын 6-р их наадам болон өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03-р сарын 01-03-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газрын спортын ордонд болно.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

2018 оны хүн ам, мал тэжээвэр амьтдын тооллогоор нийт 640 өрхийн 2504 хүн ам, малчин-375 өрхийн -159757 , мал бүхий -149 өрхийн-19012 толгой мал , нийт -524 өрхийн 178769 мал тоологдсон. 
Малыг төрлөөр нь : Тэмээ-311, Адуу – 5980 Үхэр – 11969, Хонь – 87632, Ямаа – 72877 толгой тоологдож 2017 оны малаас 11882 толгойгоор өссөн байна. Үүнээс : Адуу-282 толгой,үхэр -847 толгой, хонь-4476, толгой, ямаа-6334, толгойгоор өсөж, тэмээ-2 толгойгоор буурсан байна.
Энэ жилийн төллөх насны 78453 хээлтэгч байгаа бөгөөд 3-р сарын 1, 10, 20-ноос эхлэн төллөнө. 
Том малын хорогдол нийт-88 байна. Үүнээс үхэр-9, хонь-40, ямаа-39 байна. 
Одоогийн байдлаар сумын аюулгүйн нөөцөнд 1100 боодол пресс хадгалагдаж байна.
Баянзүрх багийн малчдын 90 орчим хувь нь сумын баруун тал буюу уулархаг нутаг болох Баянзүрх, Дааган дэл, Их, бага Хөсөрлөг, Бураат, Харгайт, Дэвсэн, Марцат хамар, Хүнхэрхээ, Булагт, Их,бага зүрхний чиглэлд, өвөлжиж байгаад хаваржингийн буурьтаа буусан байна. Боршоо багийн ихэнх суурь хуучин өвөлжөөндөө, Өндөр мод багийн ихэнх өрх хуучин өвөлжөөндөө өвөлжиж байна. Боршоо, Баянзүрх баг хаваржилт одоохондоо харьцангуй боломжийн, Үүрэгнуур, Өндөрмод багийн хэсэгт хаваржилт ерөнхийдөө хүндрэх төлөвтэй байна. Тус багийн нутагд гадны 6 сумын 45 суурийн 60 гаруй мянган толгой мал өвөлжиж хаваржилтын бүс нутагт малаа оруулж бэлчээрлүүлсэн, 2 сараас хойш хүйтний эрч чангарч шөнөдөө хөрсөнд 43 градус, өдөртөө 32 градус хүрч хүйтэрсэн зэргээс хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсч мал ихээр хээл хаях, өлдөж үхэх зэрэг бэрхшээл тулгарч байна. 3 сарын 20-ноос мал нь төллөж эхлэх Үүрэгнуур багийн 19 өрхийн 17149 толгой мал, Өндөрмод багийн дээд хэсгийн 40 гаруй өрхийн 20 гаруй өрх Улаан даваа давж ирж малаа төллүүлэх төлөвтэй байна. Бусад малчид Улаан давааны цаана 3 сарын 1-нээс малаа төллүүлэхээр хаваржаандаа буусан байна.
Хаваржилтын нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаар сумын Онцгой комисс болон Засаг даргын зөвлөл 2019 оны 2-р сарын 14-ны өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Хилийн зурвас бүст хаваржиж байгаа малчдад инженерийн торыг 2 сарын 15 наас 3 сарын 20 хүртэл хугацаанд нээлгүүлэхээр холбогдох дээд шатны байгууллагад албан бичиг хүргүүлэх
2. Улс аймгийн нөөцөөс өвс тэжээлийн туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлтийг холбогдох дээд шатны байгууллагад албан бичгээр хүргүүлэх 
3. ОУ-ын байгууллагуудын хүмүүнлэгийн тусламжинд хамруулж өгөхийг дээд шатны байгууллагад уламжлах
4. Сумын аюулгүйн нөөцөнд байгаа 1100 боодол өвсийг нэг бүрийг 5000 төгрөгөөр хаваржилт хүндэрсэн багуудад хувиарлах
5. Малчид тосох “Нүүдлийн штаб”-ыг Төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр малчдын нүүдэлтэй уялдуулж гаргах 
6. Малчдаас малын хорогдлын мэдээг үнэн бодитой авч нэгтгэж мэдээгээ долоо хоног бүрийн 1 дэх өдөр Хөдөө аж ахуйн тасагт өгч байхыг багийн Засаг дарга нарт үүрэг болгох.
7. Хаваржилтын нөхцөл байдал улам хүндэрвэл “Малчдад туслах аян” зохион байгуулах гэсэн шийдвэрүүдийг гаргалаа.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
2019.02.14

Бүрдүүлэх материал

Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах ажлыг тогтмолжуулж, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Багш сурагчийн гэрт-3” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж ажиллаа. Аяны хүрээнд ЕБС-ын 736 багш 5892 сурагчийн гэрээр, СӨБ-ын 272 багш 3572 хүүхдийн гэрээр очиж хүүхэд, эцэг эхтэй уулзлаа.
Багш сурагчийн гэрт-3 аяны хүрээнд айлуудаар явахдаа эцэг эхэд дараах зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаа.

  •  Сургуулийн үйл ажиллагааг сурталчлах
  •  Гэрийн даалгавар өгөх /АШС-ын багш нар/
  • Хүүхэдтэйгээ хамтран ажиллах зөвлөгөө
  • Эцэг эхийн санал, хүсэлт сонсох
  • Аймгийн хэмжээнд хэвшүүлэх 15 зүйлийн дуу, шүлэг, түргэн хэллэг, зүйр үг, үлгэр, монгол хүүхдийн эрхэмлэх 9 зүйл
  • Хүүхдийн насны онцлог зөвлөмж
  • Цахим орчны сөрөг нөлөө зөвлөмж 
  • 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх арга зүй

 Сагил сумын Боршоо  багийн Иргэдийн нийтийн хурал 1-р сарын 27-ны өдөр Боршоо голд хуралдлаа
Хуралд аймгийн ИТХ-ын мэргэжилтэн н.Сорог, ГХБХБГ-ын дарга н. Эрдэнэбаатар, сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, сумын Засаг даргын орлогч У.Цэцэгбал, ЗДТГ-ын дарга Х.Баянмөнх болон багийн удирдлагууд оролцож өнгөрч буй онд аймаг, орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Увс аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд нь хариулт өгч ажиллалаа.
Мөн үеэр "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан Н.Дамбийням, "Сумын аварга малчин"-аар шалгарсан Г.Отгонбаяр нарт аймаг, сумын удирдлагууд шагналыг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Бүрдүүлэх материал

 Сагил сумын Баянзүрх багийн Иргэдийн нийтийн хурал 2018 оны 1-р сарын 26-ны өдөр Шар бураад  хуралдлаа. 
Хуралд аймгийн ИТХ-ын мэргэжилтэн н.Сорог, Аймгийн ГХБХБГ-ын дарга н. Эрдэнэбаатар, сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, сумын Засаг даргын орлогч У.Цэцэгбал, ЗДТГ-ын дарга Х.Баянмөнх болон багийн удирдлагууд оролцож өнгөрч буй онд аймаг, орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Увс аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд нь хариулт өгч ажиллалаа.
Мөн үеэр "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан Ц.Батэрдэнэ, Б.Баяраа "Сумын аварга малчин"-аар шалгарсан Н.Цэрэндорж нарт аймаг, сумын удирдлагууд шагналыг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүлсэн юм.

Бүрдүүлэх материал

Наранбулаг суманд 2019 оны 1-р сард хийгдсэн

 ажлуудын товч мэдээлэл

1.Сумын 2018 оны жилийн эцсийн хүн, малын тоо бүртгэлийн дүн гарлаа.

Багийн нэр

Хүн амын тоо

Нийт өрх

Малын тоо

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

Гүнбүрд

1146

309

25699

158

602

1274

10522

13143

Малчин өрх

223

52

14251

129

314

565

6296

6947

Мал бүхий өрх

603

162

11448

29

288

709

4226

6196

Малгүй өрх

320

95

 

 

 

 

 

 

Алдар

968

227

78588

338

1465

2135

43925

30725

Малчин өрх

943

215

78201

338

1460

2126

43677

30600

Мал бүхий өрх

4

2

387

0

5

9

248

125

Малгүй өрх

21

10

 

 

 

 

 

 

Хужирт

1077

254

81215

434

1605

1682

48126

29368

Малчин өрх

915

207

76888

396

1458

1580

45647

27807

Мал бүхий өрх

113

35

4327

38

147

102

2479

1561

Малгүй өрх

49

12

 

 

 

 

 

 

Улаанүзүүр

1105

265

62871

2030

2433

1828

28688

27892

Малчин өрх

925

203

58537

1900

2230

1650

27135

25622

Мал бүхий өрх

152

53

4334

130

203

178

1553

2270

Малгүй өрх

28

9

 

 

 

 

 

 

Сумын нийт малчин өрх

    3006

677

227877

2763

5462

5921

122755

90976

Нийт мал бүхий өрх

872

252

20496

197

643

998

8506

10152

Малгүй өрх/нийт/

418

126

 

 

 

 

 

 

Сумын Дүн

4296

1055

248373

2960

6105

6919

131261

101128

 

  • СУМЫН 2018 ОНЫ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Жилийн эцэст сумын нийт хүн ам 4296 тоологдсоноос эрэгтэй-2143 эмэгтэй-2153 байна.  Нийт өрх 1055 ба өрх толгойлсон эх, эцэг -209.  Гүнбүрд баг нийт 309 өрхтэй малчин-52 мал бүхий 162 малгүй өрх -95, Алдар баг 227 өрхтэй малчин өрх 215 мал бүхий 2 малгүй өрх-10, Хужирт баг 254 өрхтэй малчин -207 мал бүхий 35 малгүй өрх-12,Улаанүзүүр баг нийт 265 өрхтэй малчин өрх-203 мал бүхий -53 малгүй өрх 9 байна.

 Сумын нийт малчин  677 өрхийн нийт мал -227877.    Мал бүхий  252 өрхийн мал -20496 .  Малгүй өрх 126 байдаг.

Нийт  1315 малчид байгаа ба 15-34 настай 557, 35-59 насны малчин 683, 60 дээш настай 75 малчин нийт малчдаас эрэгтэй -724 ,эмэгтэй 591 малчин байна.

2018 онд бэлтгэсэн хадлан 3218.8 тн, таримал тэжээл-7.7 тн, гар тэжээл -167тн,хужир шүү-867 тн бэлтгэж авсан . 2018 онд шинээр мэндэлсэн хүүхэд -97 эрэгтэй -44,  эмэгтэй -53

Бүтэн өнчин -5 хүүхэд эрэгтэй-4 эмэгтэй -1 , хагас өнчин-73 хүүхэд эхийн алдар 1 зэргийн одонтой эх -187, эхийн алдар 2 зэргийн одонтой эх-294.

Сумын нийт мал 248373 толгойд хүрч өмнөх оноос 8224 толгой ба 4 төрөл дээр өссөн . үхэр -171 толгойгоор буурсан. Тэмээ -2960, адуу-6105, үхэр-6919, хонь-131261,  ямаа-101128 толгой.

Мянгаас дээш малтай өрх 36 үүнээс энэ тооллогоор 7 мянгат малчин шинээр нэмэгдсэн ба багаар нь авч үзвэл: Гүнбүрд -1, Алдар -19, Хужирт -9, Улаан-үзүүр-7 өрх байна. Энэ онд шинээр мянгаас дээш малаа тоолуулсан Гүнбүрд баг Ю.Буянтогтох, Алдар баг Л.Пүрэвсүрэн, Ч.Эрдэнэбат, Хужирт баг Ю.Батсүх, Н.Нямдорж, Ч.Дэлгэрбямба, Улаан-Үзүүр баг С.Отгонхүү нар байна.

Багуудын хамгийн  хамгийн 

Гүнбүрд баг

д/д

овог

нэр

баг

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

1

Мандал

Батбаатар

1

73

 

 

 

 

2

Даваажав

Гантулга

1

 

29

 

 

 

3

Юнгэр

Буянтогтох

1

 

 

58

 

 

4

Өлзийдэлгэр

Бүрэнзэвсэг

1

 

 

 

586

 

5

Мандал

Батбаатар

1

 

 

 

 

458

 

Алдар баг

д/д

овог

нэр

баг

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

1

Дүүдэй

Балжинням

2

28

 

 

 

 

2

Гойров

Дуламжав

2

 

63

 

 

 

3

Гомбосүрэн

Балжинням

2

 

 

56

 

 

4

Дүүдэй

Балжинням

2

 

 

 

1402

 

5

Мягмарсүрэн

Бадрахзул

2

 

 

 

 

820

 

Хужирт баг

д/д

овог

нэр

баг

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

1

Жанцан

Гүрбадам

3

26

 

 

 

 

2

Чулуун

Дэлгэрбямба

3

26

 

 

 

 

3

Магсаржав

Чимэдцэрэн

3

 

51

 

 

 

4

Цэрэн

Цэцэгдулам

3

 

 

52

1005

 

5

Гомбо

Ганхүү

3

 

 

 

 

515

 

Улаан-Үзүүр баг

д/д

овог

нэр

баг

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

1

Сүх

Дашдаваа

4

71

 

 

 

 

2

Сайндаа

Отгонхүү

4

 

92

 

 

 

3

Баттулга

Ууганбаяр

4

 

 

69

 

560

4

Батаа

Өлзийпүрэв

4

 

 

 

900

 

 

Багуудын хамгийн олон малтай өрх

д/д

овог

нэр

баг

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

бүгд

1

Юнгэр

Буянтогтох

1

2

9

58

583

382

1034

2

Дүүдэй

Балжинням

2

28

25

46

1402

500

2001

3

Цэрэн

Цэцэгдулам

3

5

7

52

1005

266

1335

4

Батаа

Өлзийпүрэв

4

18

18

54

900

560

1550

                                                                                   

                        Сумын хамгийн хамгийн                         

д/д

овог

нэр

баг

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

1

Мандал

Батбаатар

1

73

 

 

 

 

2

Сайндаа

Отгонхүү

4

 

92

 

 

 

3

Баттулга

Ууганбаяр

4

 

 

69

 

 

4

Дүүдэй

Балжинням

2

 

 

 

1402

 

5

Мягмарсүрэн

Бадрахзул

2

 

 

 

 

820

 

2.Сумын 100 буудалт даамын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

2019 оны 1-рсарын 18-нд сумын Засаг даргын зүгээс уг тэмцээнийг зохион явуулж нийт 26 хүн оролцож 1-р байрыг С.Отгонбаяр, 2-р байрыг С.Цэнд-Аюуш, 3-р байрыг С.Баттулга нар эзэлж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг С.Отгонбаяр авлаа.

3.Аймаг, сумын аваргууд тодорлоо.

Аймгийн аварга малчнаар:

  • Гүнбүрд багийн малчин Юнгэрийн Буянтогтох
  • Алдар багийн малчин Цэвээний Пүрэвсүрэн, Нүрзэдийн Батсүх, Сүрэнжавын Эрдэнэбаатар
  • Хужирт багийн малчин Сосорын Баасанхүү, Борын Банзрагч
  • Улаан-Үзүүр багийн малчин Давжидын Батаа,  Сүхийн Дашдаваа нар.

Сумын тэргүүний төрийн байгууллагаар:

  • П.Наран-Эрдэнэ даргатай Эрүүл мэндийн төв

Сумын тэргүүний төрийн бус байгууллагаар:

Р.Азбилэг тэргүүнтэй Бөхийн холбоо

Сумын аварга малчнаар:

  • Гүнбүрд багийн малчин Мандалын Батбаатар, Самбуугийн Сайнбилэг
  • Алдар багийн малчин Балганы Батсуурь, Лувсаагийн Пүрэвсүрэн, Охидойгийн Энхбат, Равданы Маамуу
  • Хужирт багийн малчин Борын Батсуурь, Бизъяагийн Бат-Эрдэнэ, Мангаагийн Цэвээндорж, Юнгэрийн Отгонбаяр
  • Улаан-Үзүүр багаас малчин Намралын Сүрэнжав, Чунтааны Баттөмөр,  Гомбын Балжинням, Батаагийн Мягмаржав нар

Сумын тэргүүний Удирдах ажилтнаар

  • Батаагийн Одбаяр /Алдар багийн Засаг дарга/

Сумын тэргүүний багшаар

  • Сүхээгийн Анхбаяр/математикийн багш/

Сумын тэргүүний сурагчаар

  • Сүхээгийн Цэнд-Аюуш /12а анги/

Сумын Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар

  • Норовын Цэнгэл /Бага эмч/

Сумын Тэргүүний үйлчилгээний ажилтнаар:

  • Эрүүл мэндийн төвийн жолооч Равдангийн Өлзийтогтох
  • Соёлын төвийн номын санч Басангийн Оюунчимэг
  • Сургуулийн үйлчлэгч Бямбын Чимидмаа
  • Цэцэрлэгийн туслах багш Занданы Дэжидмаа нар тус тус шалгарч Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн босгон дээр шагналаа гардан авлаа.

4.Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан явуулав.

Сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдаж аймгийн харцага Мөнхжаргалын Улаанхүү түрүүлж, аймгийн заан Гэрэлцогтын Батбаяр үзүүрлэж, аймгийн начин Баттөмөрийн Батбаян, сумын заан Өлзийтогтохын Мөнгөн нар шөвгөрлөө.

Мөн 2018 онд аймгийн харцага цол авсан М.Улаанхүү, аймгийн начин цолоо баталсан Б.Нармандах, Үндэсний спартакиадын наадамд түрүүлсэн Б.Батбаян, аймгийн шилдэг багшаар шалгарсан С.Банзрагч нарт сумын засаг дарга хүндэтгэл үзүүллээ.

5.Төр, засгийн одон медаль, аймаг, сумын Засаг даргын шагналаар  олон хүн шагнагдлаа.

  • Алтангадас одонгоор өндөр настан Эрээний Өлзий /багш/, Сөмбөөний Жавзан Алдар багийн өндөр настан
  • Хөдөлмөрийн хүндэт медалиар бага эмч Пүрэвийн Эрдэнэ, Хужирт багийн өндөр настан Бийдэрийн Жанцан
  • Санхүү, банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр Нийгмийн даатгалын байцаагч Жамъянгийн Нарантуяа, ХХААЯ-ны тэргүүний ажилтан цол, тэмдгээр Хужирт багийн малчин Бомоон Нанжид, Алдар багийн малчин Дүүдэйн Балжинням, Мягмарын Бямбажав, Чимидийн Лхагважав, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр Нагвааны Бороо, Пүрэвжавын Лувсаа, Занданы Оюунчимэг, Доржийн Байгалмаа нар шагнагдлаа.
  • Аймгийн алдарт уяачаар Булдагачаан Бат-Өлзий, сумын алдарт уяачаар Үсэний Халх, Бизъяагийн Баттогтох, Өлзийтогтохын Мөнгөн, Батбаатарын Галбадрах
  • Шилдэг унаач хүүхдээр Цогтсайхан Батнасан. Онолбаярын Бат-эрдэнэ нар шагнагдлаа.

6.Малчид тусламжид хамрагдав.

Өвөлжилт, цаг үеийн байдлаас шалтгаалан жилийн 4 улиралд малаа маллаж байгаа, хонин толгойд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин 120 өрхөд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас өрх тус бүрд  25 кг-ийн 6 уут хивэг, 145400 төгрөг, мөн зудын сургамж ном гарын авлага өглөө.

7. Сумын өвсний нөөцийг багуудад хуваарилав.

Цаг агаарын хүйтрэлтэй холбогдуулан Сумын нөөцөд байсан 2000 гаруй боодол өвснөөс баг тус бүрд 450 боодол өвсийг хуваарилан тарааж, багийн эмчийн унаанд болон буга согоод биотехнологийн арга хэмжээ авлаа.

8. Төрийн албаны хууль 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байна.

Төрийн албаны шинэчилсэн хууль энэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж  төрийн албан хаагчид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллан байна. Хуулийн хүрээнд сумын Тамгын газрын хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр Алагаагийн Мөнгөнцэцэгийг томиллоо. Мөн энэ оноос аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтэцэд өөрчлөлт орсны дагуу мал эмнэлгийн тасаг босоо удирдлагатайгаар байгуулагдан Зохийн Буйдад тасгийн даргаар томилогдлоо.

9. Төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэн үзлэгт хамруулах аян эхлэн явагдаж байна.

Сумын эрүүл мэндийн төвөөс санаачлан Эрүүл мэндийг дэмжих улирал аяны хүрээнд төрийн албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхлээд байгаа ба энэ аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудыг бүрэн хамрууллаа.

10. Сумын Оюутан залуучуудын чуулга уулзалт зохион байгууллаа.

 Оюутан залуучуудын амралтын хугацаанд Сумын ИТХ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Хилэнбаатар, Ю.Сайнжаргал нарын санаачлагаар сумын төвд оюутан, залуучуудын дунд чуулганыг зохион байгуулж хэлэлцүүлэг зохион байгуулж, илтгэл, буухиа, гар бөмбөгийн тэмцээн, үдэшлэг зохион явууллаа. Нийт давхардсан тоогоор 230 гаруй залуучууд, иргэд оролцлоо.

 

 

Мэдээллийг бэлтгэсэн:

                                 Тамгын газрын дарга    П.Дашдорж

 

 

 

Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал

Өлгий сумын багуудын нэгдсэн ИНХ 2019 оны 01 сарын 28-ны өдөр Соёлын төвд өргөн дэлгэр боллоо. Уг хуралдаанд сумын удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, аймгийн ахлах 3-р сургуулийн захирал Н.Намсрай нар оролцож хийсэн ажлаа тайлагнаж 2019 онд хийх ажлаа танилцууллаа. Мөн хурлаар олон асуудлыг хэлэлцэж, ОНХС- аар 2020 онд хэрэгжүүлэх ажлын саналыг авч , иргэдийн санал бодлыг сонслоо. Энэ үеэр МАА-н салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн малчиддаа аймаг, сумын аваргын шагналыг гардуулан өглөө. Аймаг, сумын аварга малчиддаа баяр хүргэе.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Улаангом сумын ЗДТГ-ын Хууль эрх зүй, сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн - Буянжаргалын Отгон

Утас: 70453344, 99298456

Цахим шуудан: buyanjargal.otgon@yahoo.com

Хүлээн авах цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-17:00 

Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал

БСШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газраас Увс аймгийн Сагил сумын Наран цэцэрлэгт Үлээвэр даралтат хөгжим – 15 ш, Хувцасны шүүгээ – 8 ш, Тоглоомын тавиур – 2 ш, Сургалтын хэрэглэгдэхүүний тавиур- 2 ш нийт 3,3 сая төгрөгийн үнэ бүхий эд материал явуулсаныг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат тус цэцэрлэгийн хамт олонд хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ.

Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
ХХААГ-ын МАА-н албаны Уламжлалт мал аж ахуйн, үйлдвэрлэл, үржүүлэг технологи, үйлчилгээний нэгжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд захиалга өгч сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Мал зүйч мэргэжилтэй
- Дээд боловсролтой /Баклавар болон түүнээс дээш /
- 2 оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Баримт бичиг боловсруулах, шийдвэр гаргах, багаар ажиллах ур чадвартай байх
Бүрдүүлэх материал
1СУЛ АЖЛЫН БАЙР
  •  

    Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын

    ажилтнуудын ёс зүйн дүрэм

                                                           

                                  Нэг: Ерөнхий зүйл

    1. Энэхүү дүрмийн зорилго нь төрийн албан хаагчдын албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, иргэдэд шударга, ил тод, ёс зүйтэй хандаж үйлчлэх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдыг аливаа зөрчил гажуудлаас сэргийлэх, нэр төрийг нь хамгаалахад оршино.

                      Хоёр: Баримтлах зарчим

  • Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална.

 

                 Гурав: Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс

Байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ.

1. Шударга ёсны зарчмын хүрэнд: Хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонихрлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах.

2. Хууль дээдлэх зарчмын хүрээнд: Төрийн бодлого шийдвэрийг боловёруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих.

3. Тэгш байдлын зарчмын хүрээнд: Бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй  адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах.

4. Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх.

5. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: Төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.

 

            Дөрөв: Албан хаагчийн баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ

1.Албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж ил тод, шударга байдлыг эрхэмлэж хууль болон түүнийг хэрэгжүүэлхтэй холбогдож гарсан заавар, журмыг чанд мөрдөж ажиллах бөгөөд хүнд суртал гаргах, чирэгдүүлэх зэргийг цээрлэнэ.

2. Албан хаагч төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал боломжийг хувийн зорилгоор ашиглах, аль нэг этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй бэлэг, шагнал, урамшуулал авахыг цээрлэнэ.

3.Албан хаагч төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна бодлого боловсруулахад туслах үүрэгтэй оролцдогийн хувьд мэргэжлийн өндөр түвшинд судалж боловсруулсан санал, зөвлөгөөгөөр удирдлагыг хангаж, удирдлагын санаа бодолд нийцэх эсэхээс үл хамааран тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг хэлж анхааруулж байна.

4.Албан хаагч нь ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг алдагдуулахыг цээрлэнэ.

5.Албан хаагч удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар чиглэлийн дагуу эрхэлж буй ажил үүргийнхээ хүрээнд төр засгаас явуулж буй бодлого, аймгийн засаг дарга түүний тамгын газраас хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тайлбар хийж болох боловч албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тарааж дэлгэрүүлэхийг хориглоно.

6.Албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй байхын зэрэгцээ хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэх, байгууллага удирдлагаас хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллах зарчим баримтална.

7.Албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ аль нэг улс төрийн хүчин намыг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж, зөвхөн төр засаг, иргэдэд шударгаар үйлчилж ажиллана

8.Албан хаагч ажил үүргийн дагуу удирдах албан тушаалтанд өгсөн зөвлөлгөө болон нийтэд мэдээлээгүй бусад мэдээллийг тараах, байгууллагаас явуулж буй бодлогыг хувийн үзэл бодлоор гуйвуулан шүүмжлэх, эсхүл тэдгээр бодлого, үйл ажиллагааг өөрийн санаачлага мэтээр ярьж сайрхахыг цээрлэнэ.

9.Албан хаагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ гүйцэтгэхдээ танил тал харахгүй аливаа хувь хүн болон байгууллагын эрх ашгийг илүүд үзэхгүй хувь хүний холбогдолтой мэдээллийг нийтэд тараахгүй, зөв үйл ажиллагаагаараа төр засаг, олон түмний холбоог бэхжүүлнэ.

 

 

10.Албан хаагч байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйл, байгууллагын албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албан бус зориулалтаар ашиглахыг цээрлэнэ.

11.Албан хаагч төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн заавар, шийдвэрийг биелүүлж ажиллана.

12.Албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир, аливаа сөрөг үр дагавар гаргахуйц байдал  гаргахыг цээрлэнэ.

13. Төрийн захиргааны албан хаагч үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх.

14.Төрийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх, дотоод гадаадын аль нэг иргэн болон хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг сэлт, шан харамж, мөнгө болон мөнгөөр үнэлэгдэх зүйлс, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхийг хориглоно.

15. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод түргэн шуурхай хүргэх.

16. Нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах.

17. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах.

18. Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх.

19. Эрхлэх ажлын хүрээнд авлигад өртөхгүй,  ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргахгүй ажиллах.

                                                     Тав: Хүлээх хариуцлага

1.Энэхүү дүрмийг зөрчсөн төрийн албан хаагчдад төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, òºñâèéí òóõàé õóóëü,байгууллагын дотоод журмын зохих заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна.

2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон холбогдох журмыг баримтална.

                                                            ................. о О о ................

Шударга ёсны Хууль дээдлэх Тэгш байдал Хариуцлага хүлээх Олон нийтэд үйлчлэх

Бүрдүүлэх материал
1ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
2ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХОД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ
3ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
4ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ ЗААВАР
5Үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэх загвар
6ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ БҮТЭЦ
7ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
8ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ Татаж авах
9ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ Татаж авах
10ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ Татаж авах
11ХҮНСНИЙ ТУХАЙ Татаж авах
12ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ Татаж авах
13МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ Татаж авах
14МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ Татаж авах
15МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ Татаж авах
16төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам
17 ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ Татаж авах
18ЁС ЗҮЙН ДҮРЭМ

- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ

- ХҮНИЙ НӨӨЦИЙН СТРАТЕГИ

- АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

ТАХ-ЫН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫН ТАЛААР САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ДООРХ ХАЯГААР ХАНДАНА УУ.

                       Утас: 99039399         И-мэйл: Batbolor_ts@yahoo.com

Бүрдүүлэх материал
1НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ Татаж авах
2ТӨСВИЙН ТУХАЙ Татаж авах
3ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ Татаж авах
4АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ Татаж авах
5ИННОВАЦИЙН ТУХАЙ Татаж авах
6НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ Татаж авах
7ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ Татаж авах
8КОМПАНИЙН ТУХАЙ Татаж авах
9ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ Татаж авах
10ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ Татаж авах
11ХОРШООНЫ ТУХАЙ Татаж авах
12ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ Татаж авах
13ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ Татаж авах
14ХҮНСНИЙ ТУХАЙ Татаж авах
15ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ Татаж авах
16МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ Татаж авах
17МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ Татаж авах
18МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ Татаж авах
19ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ Татаж авах
20 Татаж авах
21 Татаж авах
22Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтнуудын ёс зүйн дүрэм Татаж авах

https://www.legalinfo.mn/law/details/390?lawid=390 Нийгмийн даатгалын тухай хууль 

 

Бүрдүүлэх материал

2018.12.08-ны өдөр Байгаль орчны гавъяат ажилтан, анхны туйл судлаач, цаг уурч, доктор Ж.Цэрэндэлэгийн нэрэмжит Увс аймгийн УЦУОШТөвийн шинэ барилгын нээлт боллоо. Тус барилгыг Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дүрт уул ХХК барьж ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, УЦУОШТ-ийн дарга Б.Пүрэвсүрэн, Ж.Цэрэндэлэг агсны дүү Ж.Бааст, олон жил тус байгууллагын даргаар ажиллаж байсан ахмад цаг уурч П.Намсрай болон үе үеийн ажилтан албан хаагчид, ахмад буурлууд оролцлоо.

Бүрдүүлэх материал

Тэмцээнийг 11 сарын 28-нд зохион байгууллаа. Тэмцээнд Сагил, Бөхмөрөн, Тариалан, Давст сумын нийт 50 гаруй хүүхдүүд оролцож багийн нийлбэр дүнгээр Тариалан сум алт-3, мөнгө-1, 2 хүрэл медалтайгаар тэргүүн байрыг эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 2-р байранд Сагил сум, 3-р байранд Давст сумын баг тамирчид орсон байна. Тус тэмцээний 2-4-р ангийн эмэгтэй төрөлд 1-р байранд Түргэн сумын Б.Нарантуяа, 2-р байранд Сагил сумын Ц.Батцэцэг, 3-р байранд Тариалан сумын Б.Санчирмаа, эрэгтэй төрөлд 1-р байранд Тариалан сумын Түвшинбаяр, 2-р байранд Л.Итгэлт, 3-р байранд Давст сумын Хас-Эрдэнэ, 
5-7-р ангийн эмэгтэй төрөлд 1-р байранд Х.Өнөржаргал, 2-р байранд Сагил сумын Б.Булганзаяа, 3-р байранд Г.Батсарнай, эрэгтэй төрөлд 1-р байранд Тариалан сумын Ц.Энхбаатар, 2-р байранд Г.Мөнхжаргал, Сагил сумын Б.Хишигжаргал, 8-9-р ангийн эмэгтэй төрөлд 1-р байранд Давст сумын М.Энхжин, 2-р байранд Давст сумын М.Буянтогтох, 3-р байранд Сагил сумын А.Амартүвшин, эрэгтэй төрөлд 1-р байранд Тариалан сумын Ц.Бямбасүх, 2-р байранд Давст сумын Г.Эрдэнэдалай, 3-р байранд Сагил сумын Д.Энхбаатар нар шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнийг Сагил сумын уугуул “Эрдэс-Холдинг” ХХК-ны захирал Р. Батхишиг ивээн тэтгэсэн. 
Ангилал тус бүрт эхний 3 байр, нийт 18 байр шалгаруулна. 
1-р байр Өргөмжлөл, алтан медаль, 40,000 төгрөг 
2-р байр Өргөмжлөл, мөнгөн медаль, 30,000 төгрөг
3-р байр Өргөмжлөл, хүрэл медаль, 20,000 төгрөг 
Нийлбэр оноогоор тэргүүлсэн багийг шилжин явах цом, 50,000 төгрөгөөр шагналаа.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй ЕБС-иудын сурагчдын “ИРЭЭДҮЙ ЛИГ”-ийн 2018-2019 оны улирлын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохион байгуулагч: Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбоо
Хэзээ: 2018.12.01-ний 13 цагт
Хаана: Спортын ордонд

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/371 дүгээр тушаалаар томилогдсон Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, Онцгой байдлын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна. Мөн энэ үеэр ажлын хэсэг Онцгой байдлын газрын 2018 онд хийсэн бүтээн байгуулалтын ажил, газрын түүхэн музейтэй танилцаж, онцгой байдлын газрын 45 албан хаагчаас төрийн албан хаагчийн шалгалт авч газрын бие бүрэлдэхүүний 2018 оны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж холбогдох заавар зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллаж байна.  

Бүрдүүлэх материал

Монгол Улсын засгийн газрын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын  хэрэгжилтийг хангах, түүнийг хэрэгжилтийг хянах улсын нэгдсэн шалгалт тус суманд 2018 оны 11 сарын 21-ны өдөр ирж   албан хаагчдын хувийн хэрэг, мэргэжлийн түвшин тогтоох шалгалт, байгууллагын бичиг баримттай танилцаж  ажиллалаа.Төрийн удирдах болон төрийн захиргааны 11 төрийн албан хаагч хамрагдаж   хувийн хэрэг, мэдлэгийн түвшин тогтоох шалгалтаа амжилттай  өглөө.

Бүрдүүлэх материал

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

 

Увс аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

 

 “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

 

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

 

Сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд 2018 оны 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд 09.00-12.30, 14,00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

 

Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилгааг/-ыг Салбар комисс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхрын хурлын зааланд 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 16.00 цагт өгнө.

 

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

 

  Гурав.  Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  3. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;
  4. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  7. Шалгалтын үйлчилгээний төлбөр /6.000 төгрөг/
  8. Багийн Засаг даргын тодорхойлолт. Анхааруулга: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 135 тоот албан бичгийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн орон нутгийн харьяалалгүй иргэнийг удирдах ажилтны болон төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгэхгүй болсныг үүгээр мэдэгдье.
  9. Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй хүмүүст хамаарна/

Жич: Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

 

 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

 

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

 

Зарлагдаж буй сул орон тоо, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагын дэлгэрэнгүй мэдээллийг www.csc.gov.mn, www.uvs.gov.mn, Фэйсбүүкийн Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл фэйж хуудас, Твитерийн Төрийн Албаны Зөвлөл гэсэн хаягуудаас авах боломжтой.

 

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 70453620, 99018395 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН УВС АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Бүрдүүлэх материал

 

Улаангом сумын Засаг Даргын нэрэмжит “Нийтийн монгол” бөхийн барилдаан энэ жил хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн барилдаанд 6 сум 5 байгууллагын нийт 32 залуу бөх зодоглосноос ББЭХ ХХК-ий бөх Д.Гантулга түрүүлэн "Улаан элэг бүстэн" цол хүртсэн бол Улаангом сумын 8-р багийн "Ахлах цэнхэр элэг бүстэн" Ц.Амартүвшин хоёр дахь жилдээ үзүүрлэж "Ахлах цэнхэр элэг бүстэн" дэвээ дахин батлав.

Гуравт Улаангом сумын 12-р багийн залуу бөх Ц.Наранбаатар шалгарч "Цэнхэр элэг бүстэн", дөрөвт Өмнөговь сумын залуу бөх  Б.Ганболд шөвгөрч "Ахлах шар элэг бүстэн" дэв хүртлээ.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
  1. Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын дарга 
  2. Давст сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны дарга 
  3. Аймгийн Эрүүл мэндийн газрын Зоонозын өвчин судлалын төвийн дарга 
  4. Завхан, Зүүнхангай, Давст сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 
  5. Сагил сумын Соёлын төвийн эрхлэгч

Сонгон шалгаруулалтад орох иргэдийг бүртгэх

Төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэд

1. Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг Төрийн албаны салбар зөвлөлөөс томилсон комисс аймгийн Засаг даргын Тамгын газрын /нутгийн удирдлагын ордон/-ын 311 тоот өрөөнд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1000-1700 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

2. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Дээд боловсролын дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг 4х6 хэмжээтэй 2 хувь /1ш нь анкет дээр наагдсан байх/
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан хуудасны хуулбарыг эх хувийн хамт
  • Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг
  • Тухайн багийн нутаг дэвсгэрт оршин суудаг нь үнэн болох тухай багийн Засаг даргын тодорхойлолт Анхааруулга: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 135 тоот албан бичгийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн орон нутгийн харьяалалгүй иргэнийг удирдах ажилтны болон төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгэхгүй болсныг үүгээр мэдэгдье.
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;
  • Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн байна/;

Жич: Байгууллагыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам”-ын дагуу боловсруулах, бичлэгийн стандартыг хангасан байх шаардлагатай.

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй

Сонгон шалгаруулалтыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.csc.gov.mn, www.uvs.gov.mn сайтаас авах боломжтой.

Утас: 70453620, 99018395

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН УВС АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Бүрдүүлэх материал

Хариуцсан ажилтан: Б.Чинзориг

Холбогдох утас: 99662374

Мэйл хаяг Chinzorig_baterdene@yahoo.com

Бүрдүүлэх материал

Хариуцсан ажилтан: Э.Цэндаюуш / жирэмсэний амралттай /                    Б. Чимгээ / түр ажиллаж байгаа /
Утас: 94143379                                                                                                     Холбогдох утас: 99210296
                                                                                                                               Мэйл хаяг:  battogtoh chimgee6@gmail.com

Бүрдүүлэх материал

Хариуцсан ажилтан: Д.Майдарням
Холбогдох утас: 96292498
Мэйл хаяг: maagi.0317@gmail.com

Бүрдүүлэх материал

Хариуцсан ажилтан: Б.Ариунтуяа
Холбогдох утас:  96093111
Мэйл хаяг: ariunaa.bd9609@gmail.com

Бүрдүүлэх материал

Хариуцсан ажилтан: Н.Бадамжав/ жирэмсэний амралттай /           Б. Эрдэнэчимэг/ түр ажиллаж байгаа/
Утас: 99465391                                                                                   Холбогдох  утас: 88451993
                                                                                                             Мэйл хаяг: chimgee99@yahoo.com
 
 

Бүрдүүлэх материал

Хариуцсан ажилтан: О.Уранчимэг
 Холбогдох утас: 99810079

Мэйл хаяг: 

Бүрдүүлэх материал

Хариуцсан ажилтан: Н.Бадмаараг
Холбогдох утас: 95808008

Мэйл хаяг:

Бүрдүүлэх материал

Аймгийн ГБХЗХГ-аас  3 дахь жилдээ “Алтан намар” урлагийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Тус наадам зөвхөн төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд  энэ жил мэндчилгээ, дуэт дуу, хамтлаг бүжиг гэсэн гурван төрлөөр явагдсан юм. Дуэт дууны төрөлд 1-р байранд Цагаанхайрхан сум, 2-р байранд Нэгдсэн эмнэлэг, 3-р байранд улсын тэргүүний лаборатори цогцолбор нэгдүгээр сургуулийн хос дуулаачид орсон бол хамтлаг бүжгийн төрөлд   Улсын тэргүүний лаборатори цогцолбор нэгдүгээр сургуулийн “Улаан чөтгөрүүд” багийнхан тэргүүлж Нэгдсэн эмнэлгийн “Чагнуур” баг, Улаангом сумын ЕБ-ын 6-р сургуулийн бүжгийн хамтлаг удааллаа. Ийнхүү багийн дүнгээр  Улсын тэргүүний лаборатори цогцолбор нэгдүгээр сургуулийн “Улаан чөтгөрүүд” 1-р байр, Нэгдсэн эмнэлгийн “Чагнуур” баг 2-р байр, удаах байранд 10-р цэцэрлэгийн хамт олон шалгарлаа.

Бүрдүүлэх материал

Улаангом сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.2.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Улаангом сумын "Мөнхбишрэлт", "Дун цагаан", "Элбэг өгөөж", "Бат-Үржихүй" өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гемоглобины аппарат 4 ширхэг, багийн эмч С.Гантөмөр, Н.Алтанхүү, Гэрэлцэцэг, Буянхүү нарт Багийн эмчийн цомог - 4 ширхэг хүлээлгэн өглөө.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Увс аймагт Баруун  математикийн 4-р олимпиад зохион байгуулагдаж байна. Уг олимпиадад Баян-Өлгий аймгийн 4 багийн 44 багш сурагч, Ховд аймгийн 3 багийн 25 сурагч багш, Увс аймгийн 13 багийн 225 баг сурагч нийт 300 гаруй сурагч, багш нар оюуны цэнгэлийг уралдуулхаар хүрэлцэн ирсэн байна. Математикийн улсын хороо, аймгийн БСУГ хамтран зохион байгуулж буй тус олимпиадад амжилт гаргасан багш, сурагч нар математикийн улсын олимпиадад оролцох нэмэлт эрх авна. Увс аймгийн багш, сурагч нараас математикийн улсын аварга 10 төрөн гарснаас гадна 40 гаруй улсын олимпиадын медаль хүртэж байсан амжилтын буухиаг үргэлжлүүлэх үр өгөөжтэй олимпиад болно гэдэгт итгэл дүүрэн байна. 

           СӨБ-ын багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чиглэл бүрээр аргазүй ур чадварыг сайжруулах  зорилгоор “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-СУРГАЛТЫН АРГАЗҮЙ” сэдэвт сургалтыг 10-р сарын 18,19-ний өдрүүдэд  зохион байгууллаа. 

Тус сургалтад  33 цэцэрлэгийн  80 гаруй багш  хамрагдаж,  бага насны хүүхдийн хөгжлийн онцлогийг илрүүлэх,  сургалтын хөтөлбөрийн боловсруулах,  эрүүл аюулгүй амьдрах ухааны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг  агуулгын хүрээнд                   хэл яриа,  математик,  зан чанар,  харилцаа,  байгаль нийгмийн орчин, дүрслэх урлаг,  хөгжим , хөдөлгөөн эрүүл мэнд зэрэг  сургалтын чиглэл бүрээр хүүхдийг  хөгжүүлэх аргазүйд шинэлэг аргазүйд суралцлаа.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

БСУГ-аас ЕБС-ийн номын санчдын сургалтын зохион байгууллаа. Сургалтад 28 номын санч оролцсон бөгөөд тус сургалтаа

- Сурах бичгийн хангалтыг нэмэгдүүүлэх боломж - Сургуулийн номын сангийн фондын баяжилтыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн номоор баяжуулах - Сургуулийн номын сангийн орчинг сайжруулж, ном унших орчинг бүрдүүлэх - Номыг бүтээлчээр унших арга зүйд сургах, бүтээлчээр унших арга зүйг дэлгэрүүлэх, - Хүүхдийг бүтээлчээр унших аргад суралцуулах замаар хүүхдийн хэл яриа сэтгэхүйг хөгжүүлж буй туршлагаа танилцуулах, харилцан суралцах чиглэлээр зохион байгуулж 1-р Цогцолбор сургуулийн номын сангийн орчин, үйл ажиллагаатай танилцсан төдийгүй номын богцыг айл өрхөд аялуулах замаар гэр бүлийг уншлагын цагтай болгох үйлийг өрнүүлэх, ЕБС-ийн сурагчдын заавал унших зохиолын жагсаалтыг хэлэлцүүлэн нэг мөр болгож, эдгээр зохиолыг уншуулах зохион байгуулалтыг сургуульдаа хэрхэн хийх, удирдлагаар яаж хангаж ажиллах, сургуулийн номын санчдын цалин, урамшуулал, ажлын байрны талаар хэлэлцүүлж тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй сургалт боллоо.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Монгол улсын зөвлөх зэрэгтэй 9 багш нарын маань нэрэмжит сая төгрөгийн шагналын сантай ур чадварын уралдаанд 27 хос буюу 54 багш 3 судлагдахуунаар хичээл зааж дүнгээ гаргалаа.Залуу багш нарын маань арга зүй ур чадварт ихээхэн өөрчлөлт гарч, хүүхдийн хөгжлийг дэмжсэн, хэрэглэгдэхүүний шинэ санаа олонтой сайхан хичээлүүд заагдлаа. Уралдахаас илүүтэй багш бүр шинэ санаа, шинэлэг арга зүйг олж харж. бүтээлчээр оролцсонд баяр хүргэе. Зочин багшаар соёлын гавьяат зүтгэлтэн Б.Норов ахмад багш Г. Чимэд нар оролцож 1963 оны буюу одоогоос 65 жилийн өмнөх өдрийн тэмдэглэл уншиж сонирхуулсан гайхалтай агшин байсан.
Математик судлагдахуун
1-р байр Э.Одончимэг Н.Энхтуяа /Баруунтуруун /
2-р байр Ц.Уранзаяа, Г.Шинэхүү /Малчин/
3-р байр Г.Нэмэхбаяр Дулмаа /тариалан 2/
Байгалийн ухааны судлагдахуун
1-р байр О.Ариунаа.Н.Оюунчимэг / Ахлах 4/
2- р байр Н.Алтай.Хишигмаа /Зүүнхангай/
3-р байр Т.Солонго Н.Амармэнд /Цогцолбор 1/
Монгол хэл судлагдахуун
1-р байр С.Тамжид П.Одмаа / Цогцолбор 1/
2-р байр С.Пагма Ц.Ууганзаяа /Хяргас /
3-р байр Эрдэнэтуяа Г. Мөнхцэцэг /Өндөрхангай / нар шалгарлаа.

Бүрдүүлэх материал

Залуу багш нарын хөгжлийн дэмжих, заах арга зүйг сайжруулах, тэдний бүтэээлч арга зүй, туршлагыг бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсрол, еөрнхий боловсролын сургуульд 1-5 жил ажилласан залуу багш нарын ур чадварын уралдааныг сургууль, аймаг гэсэн 2 үе шаттайгаар 2018 оны 10 сарын 15-17-нд Улаангом сумын 4 сургууль, 4 цэцэрлэгт 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн уралдаанд

  • СӨБ-ын төрөлд 25 багш
  • Бага ангийг төрөлд   54 багш
  • Байгалийн ухааны төрөлд 17 багш
  • Нийгмийн ухааны төрөлд 19 багш нийт 115 багш оролцсон байна.

Ур чадварын уралдаанд оролцсон багш нарын хичээлд дараах дэвшилттэй санаа, туршлага, анхаарал асуудал байсныг онцлон дурдаж байна.

  • Хичээлийн үйл ажиллагааг алхамчлан төлөвлөж байгаа
  • Хичээлийг бүтээлч үйлд хөтөлж сурагчид тодорхой бүтээл хийж байгаа
  • Ажлын хуудсыг оновчтой төлөвлөн хичээлдээ ашиглаж байгаа
  • Хичээлдээ асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга зүйг оновчтой ашиглаж байгаа ололтой сайн тал байсан бол Анхаарах асуудал:
  • Самбар төлөвлөлт болон дэвтрийн бичиглэлд анхаарах
  • Хүүхдийн гүйцэтгэж буй үйл ажиллагаанд хугацаа өгөх
  • Сургалтын цөм хөтөлбөр, суралцахуй зорилтоо сайн судалж хичээлээ оновчтой төлөвлөх
  • Тухайн хичээлээр эзэмшүүлэх чадваруудыг сайн судалж хичээлийн үйл ажиллагаанд тусгах
  • Анги зохион байгуулалтаа хичээлээр гүйцэтгэх даалгавар, үйл ажиллагаатайгаа уялдуулан зөв төлөвлөх шаардлагатай байна.

Энэ удаагийн уралдааны

Байгалийн ухааны төрөлд

  1. Хяргас сумын Физикийн багш Б.Доржоо 1-р байр
  2. Ховд сумын Биологийн багш Б.Саранзаяа 2-р байр
  3. Тэс сумын Математикийн багш А.Гантулга 3-р байр
  4. 1-р цогцолбор сургуулийн Биологийн багш Д.Аззаяа тусгай байр
  5. 4-р сургуулийн Математикийн багш Ц.Энхмөнх тусгай байр

Нийгмийн  ухааны төрөлд

  1. Бөхмөрөн сумын Технологийн багш Б.Бадамжав 1-р байр
  2. Өндөрханай сумын Технологийн багш Б.Батхишиг  2-р байр
  3. 5-р сургуулийн Монгол хэлний багш Т.Алтанцэцэг 3-р байр
  4. 1-р цогцолбор сургуулийн Түүхийн багш Б.Өлзийтэгш тусгай байр
  5. 6-р сургуулийн Монгол хэлний багш Э.Нэргүй тусгай байр

Сургуулийн өмнөх боловсролын төрөлд

1-р байр-Ухаалаг жаалууд цэцэрлэгийн багш П.Гэрэлмаа                                                                        

   2-р байр  6-р цэцэрлэгийн багш С.Батзаяа                                                                                                                  

  3-р байр 2-р цэцэрлэгийн багш Ц.Зааюу                                                                                         

  Тусгай байранд                                                                                                                                                   

    Давст сумын цэцэрлэгийн багш П.Гэрэлмаа                                                                             

   1-р цэцэрлэгийн багш Л.Отгонсүрэн                                                                                                        

       Малчин сумын цэцэрлэгийн багш С.Оюунбилэг нар тус тус шалгарлаа.

 

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

Хариуцсан ажилтан: З.Даваабаяр

Холбогдох утас: 95160033

Мэйл хаяг: davaabayr_Z@yahoo.com

Бүрдүүлэх материал
1Өргөдлын маягт Татаж авах
2Хувийн өргөдөл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын элсэлтийн шалгалт зохион байгууллагдлаа.
Удирдлагын академийн Засгийн газрын тэтгэлэгт ангид төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалтад 4 иргэн бүртгүүлснээс Зүүнговь сумын Засаг даргын тамгын газрын дарга Баяагийн Цээлэйнамсан-39 оноогоор 1-рт, Увс аймгийн ерөнхий боловсролын цогцолбор 2 дугаар сургуулийн сургалтын менежер Жамбалдоржийн Оюунчимэг-38 оноогоор 2-рт жагссаж эрхийн бичгээ гардан авлаа.
Төрийн удирдлагаар мэргэшүүлэх төлбөртэй ангид Магсаржавын Дээшин, Анхбаярын Алтанзул нар тэнцсэн тул суралцах эрхийн бичгийг нь гардуулан өгч, шалгалтыг амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Увс аймгийн Засаг даргын тамгын газар

Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал

2018 оны 10 сарын 15-ны өдөр 14 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд Тайваны ЭГЗИМ (EXIM) банкны талаар танилцуулга, мэдээлэлийг Монгол дахь Тайваны төлөөлөгчийн газраас өгнө. Уг банк нь Тайванаас тоног төхөөрөмж болон бусад төрлийн импортын үйл ажиллагаанд хүү багатай зээл олгодог банк юм. Сонирхсон бизнес эрхлэгчид хувь хүмүүс цагтаа ирж мэдээлэл авна уу.

Бүрдүүлэх материал

Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, үнэт цаас, хувьцааны данс нээх зорилгоор “ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг 2018 оны 10 дугаар сарын  8, 9-ний  өдөр Увс аймагт,  09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.

Тус зорилгын хүрээнд үнэт цаасны зах зээлийн  нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
  • Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
  • ХК-иудын ногдол ашгийн тараалтын мэдээ
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
  • Брокерын данс нээх үйлчилгээ
  • Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
  • Данс шалгах үйлчилгээ /Эрдэнэс таван толгой, цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/
  • Дансны хуулга хэвлэн зөвлөгөө өгөх
  • Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт
  • Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт
  • “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл

Энэхүү өдөрлөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК,  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК хамтран зохион байгуулж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниуд /брокер дилерийн компани/ хамтран оролцох юм.

 

Бүрдүүлэх материал

Удирдлагын академийн магистр болон мэргэшүүлэх дипломын “улирал”-ын сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн намрын элсэлт уламжлал ёсоор 2018 оны 10 дугаар сард зохион байгуулагдана.

Магистрын сургалтад

Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгсөгчдөөс дараах мэргэжлийн чиглэлээр Загийн газрын тэтгэлэгт болон хувийн зардлаар төлбөртэй суралцуулахаар элсүүлнэ.

  1. Төрийн захиргааны менежмент
  2. Төрийн удирдлага
  3. Бизнесийн удирдлага

Элсэгчдэд тавигдах шаардлага:

Засгийн газрын тэтгэлэгт:

  1. Аймаг, сумын хурал, захиргааны байгууллагын удирдах албан тушаалд тогтвортой 2-оос доошгүй жил ажиллаж байгаа ТЗ-7, ТТ-11 буюу түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас элсүүлэн сургана.
  2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн /2016.10.01-ний өдрөөс өмнө өргөсөн байх/
  3. Удирдлагын академийн Төрийн захиргаагаар мэргэшүүлэх дипломын сургалтыг 2010 оноос хойш амжилттай дүүргэсэн /голч дүн 3.0-с дээш/

Хувийн зардлаар /төлбөр 3.824.000 төгрөг/

  1. Бакалавр, түүнтэй адилтгах боловсролын зэрэгтэй байна. /бакалаврын боловсролын зэрэгтэй адилтгах боловсрол гэдэгт бакалаврын зэрэг олгож эхлэхээс өмнө 4-өөс доошгүй жил суралцаж эзэмшсэн бүрэн дээд боловсролыг ойлгоно.   
  2. Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг /төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, нийтийн удирдлагаар/

төгссөн байх

Мэргэшүүлэх дипломын сургалт

Боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй иргэдийг дараах мэргэжлийн чиглэлээр Засгийн газрын тэтгэлэгт болон хувийн зардлаар төлбөртэй суралцуулахаар элсүүлнэ.

  1. Төрийн захиргааны менежмент
  2. Төрийн удирдлага
  3. Бизнесийн удирдлага

Элсэгчдэд тавигдах шаардлага:

Засгийн газрын тэтгэлэгт:

  1. Аймаг, сумын хурал, захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас элсүүлэн сургана.
  2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн /2016.10.01-ний өдрөөс өмнө өргөсөн байх/
  3. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагч

Хувийн зардлаар /төлбөр 2.751.000 төгрөг/

  1. Бакалавр, түүнтэй адилтгах боловсролын зэрэгтэй байна. /бакалаврын боловсролын зэрэгтэй адилтгах боловсрол гэдэгт бакалаврын зэрэг олгож эхлэхээс өмнө 4-өөс доошгүй жил суралцаж эзэмшсэн бүрэн дээд боловсролыг ойлгоно.  

  Элсэгчдийн бүртгэл

Аймгийн Засаг даргын тамгын газрын 3 давхрын 311 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 01-12-ныг дуустал бүртгэнэ.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Удирдлагын академийн www.naog.gov.mn сайт, аймгийн Засаг даргын тамгын газрын 70453620, 99018395 дугаарын утаснаас авах боломжтой.

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Бүрдүүлэх материал

“Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа болон “Чацарганы баяр” арга хэмжээг энэ сарын 12-оос 14-ны өдрүүдэд Гиваан баатрын талбайд зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, хадлан тэжээл, жимс, жимсгэнэ, үр суулгац, барилгын материал, модон бүтээгдэхүүн, хувцас, гутал, зөөлөн эдлэл, бэлэг дурсгал зэрэг төрлөөр оролцох боломжтой юм байна. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд ургамал хамгаалал, чацарганы сорт, ач холбогдол зэргээр мэдээлэл өгөхөөс гадна сэтгэлд нийцсэн борлуулалт сайтай бүтээгдэхүүн, импорт орлох бүтээгдэхүүн, хамгийн идэвхтэй оролцсон сум, чацарганы шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулах тул иргэд, аж ахуй нэгж, тариаланчид та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Оролцох бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах шаардлага:

1. Үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бизнес эрхлэгч нь зохион байгуулагчид бүртгүүлсэн байна.

2. Оролцогч бүр хуваарилсан талбайн гоёл чимэглэл, өөрийн нэр хаяг, танилцуулга, сурталчилгааны самбар, лангуу ширээгээ өөрөө хариуцана.

3. Үзэсгэлэн худалдаанд оруулж байгаа бүтээгдэхүүн нь өнгө үзэмжтэй, сав баглаа боодолтой, тодорхой нэр хаягтай, чанарын болон эрүүл ахуйн , шаардлагыг хангасан байна.

 

 

Бүрдүүлэх материал

ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУТ ДОХИОГООР ЖАГСЛАА
Өнөөдөр аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид мэргэжлийн байгууллагууд гамшгийн дуут дохиогоор Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт жагслаа. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Увс аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат нар болон ОБЕГ-ын ажлын хэсэг нийт бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Ийнхүү өнөөдрөөс 3 өдрийн хугацаанд иж бүрэн сургуулилт Увс аймагт явагдах юм.

Бүрдүүлэх материал

"Чацарганы баяр-2018" баярын үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдаа 2018 оны 10 сарын 12-нд Улаангом суманд болно. Чацаргана тариалагч, үйлдвэрлэгчид өргөнөөр оролцоно уу.

Бүрдүүлэх материал

ОХУ-ын Тува улсаас чацарганы тариалалт, боловсруулалтын чиглэлээр туршлага судлахаар Тува улсын Эрзин хошууны захиргааны дарга Сат Артыш Михайлович, Тува улсын Эрзин хошууны Хөдөө аж ахуйн газрын дарга Кунгаалай Роман Даш-оолович , Тува улсын Эрзин хошууны Сарыг-Булун тосгоны дарга Ликтан Буян Валерьевич, Тува улсын Эрзин хошууны Нарийн гол тосгоны хөдөө аж ахуйн хэрэглэгчдийн хоршооны дарга Чигжит Очур Эрес-оолович нарын төлөөлөгчид өнөөдрөөс Увс аймагт ажиллаж байна. Танилцуулга мэдээллийн үеэр ХАҮТ-ийн дарга С.Сэржим, АЗДТГ-ын Хүнс, ХАА, Хоршооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Сайнзаяа нар “Чацаргана” төсөл хөтөлбөр болон Увс аймгийн чацаргана тариалалтын талаар мэдээлэл өглөө.

Бүрдүүлэх материал

"Баруун бүсийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн сургалт, зөвлөгөөн"-ний үеэр орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг "Хүүхдийн ертөнц" төвд зохион байгууллаа

Бүрдүүлэх материал

"Баруун бүсийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн сургалт, зөвлөгөөн"-ний үеэр мал угаах зөөврийн баннтай танилцав.

Бүрдүүлэх материал

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН УВС АЙМАГТ БОЛЖ БАЙНА.
Зөвлөгөөнд Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцож байна. баруун бүсийн зөвлөгөөний нээлтэд хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нар оролцож, “тус зөвлөгөөн оролцогчдод үр дүнгээ өгч, үйл ажиллагаанд нь тодорхой ахиц гарна” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байна.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Бэлчээрийн тухай , Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Тэс, Зүүнговь сумдад нутагшаад байгаа Тэс омгийн адууг үүлдэр болгох зорилгоор МУ-ын гавъяат мал зүйч Д.Самданжамц , ХХААГазар, Тэс , Зүүнговь сумдын удирдлага, МЭҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтарч Тэс омгийн адууг үүлдэр болгох судалгааны ажил хийж, энэхүү ажлын хүрээнд дээрх сумдын 70 гаруй адуунд хэмжилт хийж, цусны дээжнээс ийлдэсийг ялган авч, 10 гаруй нэр төрлийн бэлчээрийн ургамлын дээжийг төв лабарторит хүргүүлэв.

Бүрдүүлэх материал

2018 оны 07 сарын 25-27-ны хооронд Баруун бүсийн "Мал эмнэлгийн чухал асуудлууд-2018" сэдэвт зөвлөгөөн Улаангом хотод боллоо. Энэ зөвлөгөөнд баруун 5 аймгийн нийт 270 төлөөлөгчид оролцсон. УМЭЕГ, МЭАЦ-ийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнгийн төлөөлөл, мал эмнэлгийн сургуулийн эрдэмтэн багш докторууд "Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль", Мал эмнэлгийн шинэ бүтэц тогтолцооны талаар, хуулийг дагаж гарч буй заавар, МЭ-ийн нэгжийн стандарт, мал эмнэлгийн боловсон хүчний бодлого, хангамж, малын өвчний талаар мэдээлэл өглөө. Мөн "Мал амьтны эрүүл мэндийн нөхцөл байдал, мал эмнэлгийн тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам"-ын талаар баруун 5 аймгийн мал эмнэлгийн албаны дарга нар илтгэл тавьж тулгамдсан асуудлаа ярилцлаа. Уг зөвлөгөөнийг Монголын Үндэсний Мал эмнэлгийн холбоо, аймгийн салбар зөвлөл, ХХААГ, Мал эмнэлгийн алба хамтран амжилттай зохион байгууллаа. Зөвөлгөөний үер аймгуудын дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдлаа.

Бүрдүүлэх материал

2018.07.24 нд Увс аймгийн Хар тэрмис амралтын газарт ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Япон улсын "Жайка" төсөлтэй хамтран 19 сумын МЭҮТасгийн мэргэжилтнүүд, МЭҮҮН-ийн 50 гаруй эмч нарыг хамруулан "Хүний нөөцийн чадавхийг сайжруулах" сургалтыг зохион байгууллаа.Тус сургалтын үеэр шөрмөсний гэмтэлтэй адууг мэдрэхүйн аргаар оношлох, задлан шинжилгээний аргаар өвчний оношийг тогтоох зэрэг ач холбогдол бүхий сургалт боллоо.

 

Бүрдүүлэх материал

АХБ, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл , “ХАА-н өртгийн сүлжээг дэмжих” ТТ-ны төсөл хамтран Ховд болон Увс аймгийн тариаланчдад “Чацарганы тариалалтын технологи” сургалтыг танхимд болон чацарганы талбайд зохион байгууллаа. энэ үеэр тариалан эрхлэгчдэд дараахь мэдээллүүдийг өгсөн юм. Үүнд:
1. Чацаргана хөтөлбөрийн хэрэгжилт, сургамж, анхаарах зүйлс
2. ХААЗД-ын тухай ойлголт, түүнийг нэвтрүүлэх шаардлага, ач холбогдол
3. Чацарганы ба бусад жимс, жимсгэний тариаланд зохистой дадал нэвтрүүлэх
4. Ургамал ургалтын үеийн арчилгааны технологиор чацарганы жимсний ургацыг нэмэгдүүлэх боломж
5. Чацарганы хөнөөлт организм, тэдгээрээс хамгаалах арга
6. Чацарганы жимсгэнэд шим тэжээлийн бодисын нөлөө хэрэглэх арга гэх мэтчилэн тариалан эрхлэгчдэд хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн юм.

Бүрдүүлэх материал

Увс аймагт Орон нутгийн хоршоод болон аймгийн ХХААГ-ын ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэнүүдийг чадавхжуулах хоршоодын улсын хэмжээний үзүүлэх сургалт 2018 оны 06 сарын 30-наас 07 сарын 04 хүртэл амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг ХХААХҮЯ, аймгийн ХХААГ, аймгийн ХААХХолбоо, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, сургалтанд ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ, БТГ-ын мэргэжилтнүүд, МХААХҮХ-ны төлөөлөл, МҮҮХХ-ны төлөөлөл, 21 аймгийн хоршоодын төлөөл
өл, УБ хотын хоршоодын төлөөлөл,ХАА-н бирж, төсөл хөтөлбөрийн баг, аймгуудын ЖДҮ хоршоо хариуцсан мэргэжилтнүүд, сумдын ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд нийт 170 хүн оролцлоо.
Сургалт нь:
1. Улсын тэргүүний хоршоодыг шалгаруулах,
2. Сургалт зохион байгуулах
• Төрөөс ЖДҮ, хоршооны талаар баримталж буй бодлого, Хоршооны тухай хуулийн хэлэлцүүлэг
• Хоршооны бүтэц, хоршоог хэрхэн зөв удирдах
• Түүхий эд бэлтгэлийг хоршоодоор дамжуулж хэрхэн бэлтгэх
• Брэндийг хэрхэн бий болгох вэ? Нэг сум – Нэг брэнд, Нэг аймаг - Нэг брэнд
• Бизнесийн маркетинг
3. Олон улсын хоршооллын өдрийг тэмдэглэх,
4. Увс аймгийн Улаангом, Өндөрхангай, Хяргас, Наранбулаг сумдын улсын тэргүүний хоршоодын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах зэрэг хөтөлбөрийн дагуу явагдлаа.
Сургалтаар хоршоодын өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажил,хоршоодод тулгамдаж байгаа асуудал,хоршоодыг төр засгаас хэрхэн дэмжин ажиллах, Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр батлуулах, хоршооны хууль шинэчлэн боловсруулах тухай хэлэлцүүлгийг өрнүүлж хоршоодоос оруулах саналыг авч тэргүүний хоршоодын сайн туршлагаас танилцуулга хийгдлээ.

Өндөрхангай сумын “Шинэ зам Увс” хоршоо, Наранбулаг сумын “Бор майхан” хоршоо, Улаангом сумын “Уран зурвас” хоршоодын үйл ажиллагаатай танилцаж аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд “Өнөр урлал” ХХК, “Хөгжлийн шим” хоршоо, “Баян булан” ХХК, “Агарын үндэс” ХХК, “Отгон учиг” хоршоо, “Эрчимт баян тэс” ХХК, “Ногоон худаг” хоршоо, “Эв нэгдэл эрч хүч” хоршоо, “Сансаржим” хоршоо, “Хатны улаан” ХХК, “Уран зурвас” хоршоо, “Баруун загвар” ХХК, “Бор майхан” хоршоо, “Цүнхэг увс” хоршоо,Зүүнговь сумын цагаан идээ үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээрээ оролцож 10 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийлээ.
Тариалан сумын “Бургастайн гол”, Ховд сумын “Шилмэл сүрэг Ховд” хоршоод улсын тэргүүний хоршоогоор шалгарч батламжаа гардаж авлаа.
Энэ сургалт нь тэргүүний үйл ажиллагаатай хоршоодоос туршлага судалсан, мэдлэг мэдээлэл олж авсан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилсан, ЖДҮ хоршоо хариуцсан мэргэжилтнүүд, хоршоодыг чадавхжуулсан үр дүнтэй сургалт боллоо

Бүрдүүлэх материал

2018 оны 06.28-ны өдөр Улаанбаатар хотод Mercy corps төслөөс санаачлан зохион байгуулж буй ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТАСНЫ МEССEЖЭЭР ХҮЛЭЭН АВАХ СИСТEМ ,LTS2 болон LTT4R сургалтанд ЦУОШГ, ОБEГ, 12 аймгийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон сургалт боллоо

Бүрдүүлэх материал

Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын Мал эмнэлгийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангасан. Тус газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу сорилт гүйцэтгүүлэхээр 2 жилийн хугацаатай Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын тушаалаар итгэмжлэв. Ингэснээр тус лаборатори нь малын түүхий эдийн бүх төрлийн шинжилгээ хийх эрхтэй боллоо .

Бүрдүүлэх материал

ХХААХҮЯ-наас баталсан Хоршоог үнэлэх удирдамж, ЖДҮХБХЗГ-ын даргын 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 08/637 тоот албан тоотын хүрээнд хоршоог үнэлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын А/227 тоот захирамжаар 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан аймгийн Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллаж хоршоодын албан ёсны бүртгэлийг гарган авч ажиллалаа.
Аймгийн 19 сумдын Засаг дарга нарт албан тоот хүргүүлэн, мэргэжилтнүүдийг бичиг хэргийн материалаар ханган аргазүйн зөвлөмж өгч ажилласны үр дүнд улсын бүртгэлд бүртгэлтэй 201 хоршоонд үнэлгээ хийж ажиллалаа.
Үнэлгээг сумдын мэргэжилтэнтэй хамтран бүх сумдын хоршоодын 5 гишүүнээс судалгаа аван хоршоодод зөвлөгөө өгч ажиллалаа.
Хоршоодод хийгдсэн үнэлгээнээс үзэхэд:
• Тогтвортой өсөлттэй хоршоо-17 буюу нийт хоршоодын 8,6 хувь
• Хөгжиж байгаа хоршоо-72 буюу нийт хоршоодын 35,9 хувь
• Идэвхжиж байгаа хоршоо 52 буюу нийт хоршоодын 26,2:
• Идэвхгүй хоршоо 35 буюу нийт хоршоодын 17,7 хувь
• Татан буугдсан хоршоо 16 буюу нийт хоршоодын 7,1хувь
• Хаяг тодорхой бус хоршоо 9 буюу нийт хоршоодын 4,5 хувийг тус тус эзэлж байна.
- Газар тариалан МАА, фермерийн чиглэлээр 73 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа нь нийт хоршоодын 36,3 хувь
- Тээврийн чиглэлээр 3 хоршоо буюу нийт хоршоодын 1,5 хувь
- Ан агнуурын чиглэлээр 1 хоршоо буюу 0,5 хувь
- Аялал жуулчлалын чиглэлээр 1 хоршоо буюу 0,5 хувь
- Хөнгөн үйлдвэр,оёдол эсгий үйлдвэрлэл, модон эдлэлийн чиглэлээр 31 хоршоо буюу 15 хувь
- Мал эмнэлгийн чиглэлээр 16 хоршоо буюу 8 хувь
- Түүхий эдийн худалдаа, үйлчилгээ өргөн хэрэглээний барааны худалдааны чиглэлээр 43 хоршоо буюу 21 хувь

 

Бүрдүүлэх материал

"Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо" ТББ-ийн санаачлагаар ХХААХҮЯам, БОАЖЯамтай хамтран 2018 оны 6-р сарын 20 нд " Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөлгөөн"-ийг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд зөвлөлгөөний үеэр уламжлал болгон зохион байгуулдаг "ОЙ МОД,ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН" үзэсгэлэн худалдааг 2018 оны 6-р сарын 21-24 нд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. 
Үзэсгэлэн худалдаагаар үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, борлуулах болон худалдан авагч, захиалагч, түнш, нийлүүлэгчээ олох, зах зээлээ судалж, бодит хэрэгцээ шаардлагыг таньж туршлага хуримтлуулах мөн өндөр чанартай импортын эко бараа бүтээгдэхүүнийг нийтэд танилцуулах таатай боломж гарах юм. 
"ОЙ МОД,ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН" үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ААНБ, иргэд оролцоно. Үүнд:
1. Ой, мод үржүүлэг, мод бэлтгэл
2. Ойн дагалт баялаг ашиглалтын бүтээгдэхүүн /мөчир, суулгац, цэцэг, самар, жимс, зөгийн бал /
3.Бүх төрлийн цул модон хийцийн болон шахмал хавтан хийцийн тавилга 4. Монгол гэр,тавилга 
5. Зүсмэл материал, мод модон бэлдэц
5. Фанер, төрөл бүрийн хуулга
6. Бүх төрлийн шахмал түлш
7. Барилгын модон хийц, модон барилга
8. Орон сууц, албан тасалгаа, сургууль, цэцэрлэгийн тавилга, зөөлөн мебель
9. ХАА,мал аж ахуйн эдлэл /эмээл, тэрэг гэх мэт/
10.Спортын хэрэглэл, хөгжмийн зэмсэг, модон тоглоом, бэлэг дурсгал
11. Төрөл бүрийн шахмал хавтан
12.Ой модны үйлдвэрлэлд ашиглагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд
13. Төрөл бүрийн шахмал хавтан
Уг үзэсгэлэнгийн үеэр дараах номинацаар шалгаруулалт явуулж, зохион байгуулагч яамд болон бусад байгууллагуудын цом өргөлжлөл олгохоос гадна ААНБ-ын тодорхойлолтыг үндэслэж , тус салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тодорхой хүмүүсийг "Тэргүүний ажилтан "цол тэмдэг, "Жуух бичиг"- ээр шагнаж урамшуулна .
Үүнд:
1. Шилдгийн шилдэг гранпри -1
2. Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн -2
3. Шилдэг дизайнтай бүтээгдэхүүн-2
4. Шинэ бүтээгдэхүүн, шинэ техник, технологи нэвтрүүлсэн шилдэг байгууллага -2
5. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн-2
6. Чанартай бүтээгдэхүүн импортлогч шилдэг байгууллага-2
7. Үзэсгэлэнд идэвхитэй оролцогч тэргүүний байгууллага-2
8. ХХААХҮЯамны нэрэмжит шагнал-2
9. БОАЖЯамны нэрэмжит шагнал-2
10.МОМҮЭХолбооны нэрэмжит шагнал-2 
Үндэсний үйлдвэрлэгчид, эко бүтээгдэхүүн импортлогчид, гишүүд , дэмжигч та бүгдийг үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцохыг урьж байна . 
Талбайн түрээс байршил зэрэглэлээс хамаарч 1м2= 40000-65000 мянган төгрөг.
#Холбогдох #утас: 77098200 , 99170083 , 99823035 , 98223035

Бүрдүүлэх материал

УВС АЙМГИЙН САГИЛ СУМАНД “МАЛЧНЫ НЭГ ӨДӨР” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Сагил сумын малчдын зөвлөгөөнд аймаг, сум, улсын сайн малчид болон АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, Нийгмийн даатгалын байцаагч, Тогтвортой аялал жуулчлал-хүртээмжтэй эдийн засаг төслийн багийнхан зэрэг мэргэжилтнүүд оролцож малчдад мэдээлэл өглөө.
Зөвлөгөөний үеэр сумын МАА-н салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн танилцуулга, Бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээлэл, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга, Малчинд тэтгэвэр тогтоолгоход баримтлах журмын танилцуулга мэдээлэл , Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга, Малын хулгай цаашид авах арга хэмжээ зэрэг малчдад хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн юм. Мөн хөдөлмөр, үйлсээрээ манлайлсан малчдыг шагнаж урамшуулах, уралдаан тэмцээн явуулах, багуудын дунд цагаан идээний үзэсгэлэн гаргаж байр эзлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Бүрдүүлэх материал

ХХААГ-ын МЭ-н алба 2018 ОНЫ ШҮЛХИЙ БОЛОН МЯЛЗАН ӨВЧНИЙ ТАНДАХ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

      Шинжилгээний ажлын зорилго:

Монгол орны бүх аймаг, нийслэлийн хэмжээнд шүлхий, мялзан өвчний байгалийн халдварыг тандан илрүүлэх, эрүүл хэсгийг тодорхойлох, түүнийг нотлон баталгаажуулах,

Тандалтын удирдамжийн дагуу санамсаргүй сонголтоор 3 сумын 9 багийн 45 өрхөөс Үхэр-225, Хонь-225, Ямаа-150, нийт 600 толгой малаас цус авч, ийлдсийг ялган, тэдгээрийг бүртгэлжүүлэн, ийлдсийн санд хадгалан, дээж цуглуулах явцад малчдаас авах вакцинжуулалтын асуумж, дээж бүртгэлийн мэдээллийг гар утсанд суурилсан апликейшнээр авч ажиллав.

Бүрдүүлэх материал

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 05-р сарын 17-ны өдрийн А-95 тоот тушаалаар байгуулагдсан "Өлгийн улаан" омгийн ямааны хянан магадлагааны ажлын хэсэг Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумдын удирдлагуудтай хамтран тус сумдын 260 ямаанд жигнэлт, хэмжилт, хяналтын самналт, ангилалт, хянан магадлагаа хийж 46 ямаанаас цусны, 60 ямаанаас ноолуурын дээж тус тус авч холбогдох газруудад хүргүүлэн ажиллаа.

Бүрдүүлэх материал

"Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018". Малчдын улсын зөвлөгөөнд нийт 800 гаруй малчин оролцлоо.
Увс аймгаас 36 малчин оролцож, Монгол улсын гавъяат малчин Б.Раваг тэргүүтэй 6 малчид олон нийтийн телевиз, малчин сэтгүүл, бусад, хэвлэл мэдээллээр бэлчээрийн өнөөгийн байдал , тулгамдаж буй асуудлаар санал сэтгэгдлээ ярьж , бэлчээрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо.

Бүрдүүлэх материал

Аймгийн засаг дарга 5 сарын 12нд Халимаг улсад ажиллаж Халимаг улсын тэргүүн Орлов.М.А ,Халимаг улсын Засгийн газрын дарга Зотов.И.А , ОХУ ын ДУМын гишүүн Адучиев Б.К , Мукабенова М.С нартай уулзаж Увс аймаг Халимаг улсын хамтын ажиллагаа,тэр тусмаа Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа.

Бүрдүүлэх материал
  1. Аймгийн хэмжээнд үр тарианы үйлдвэрлэгчдийг дэмжих, үрийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Алтайскы-75 сортын 300 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирж, ХХААГ-аар дамжуулан хувь хүмүүс, ААН-үүдэд гэрээ хийн олгож байна.

Бүрдүүлэх матерал:
1. Иргэний үнэмлэхний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх
2. ААН-ийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх

3. Газрын гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх
4. Урьдчилгаа 30% ТЭДС-ийн 100900019032 дансанд хийсэн баримт
5. Тээврийн хөлс 100% бэлнээр төлсөн баримт

ХХААГ-ын 2 давхар 8 тоот лавлах утас: 95125949

Бүрдүүлэх материал
  1. 2018 оны 05 сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод аймгийн ЗДТГ-аас төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Сангийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бизнес форум амжилттай болж өнгөрлөө.
    Уг арга хэмжээнд:
    • Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Этис хөтөлбөр
    • Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”
    • Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл
    • Зээлийн батлан даалтын сан
    • Азийн хөгжлийн банкны “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн байгууллагууд болон АЗДТГ, ХХҮГ, ХХААГ, БОАЖГ, Улаангом политехник коллеж, сум бүрээс үйлдвэрлэл эрхлэгчид, сумдын Засаг даргын орлогч нар, банкуудын төлөөлөл нийт 190 гаруй иргэн оролцлоо..
    Форумын үеэр төрийн болон төслийн байгууллагууд,банкны салбарынхан оролцогчдод мэдээлэл хийж, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр танилцуулах үзэсгэлэн гаргаж, аймгийн үйлдвэрлэлийн тэргүүлэх салбарын хэлэлцүүлгийг “Чацаргана”, “Цагаан ултай гутал”, “Аялал жуулчлал” чиглэлээр зохион байгуулж тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх зөвлөмж гарч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тодорхойллоо.
    Уг форум нь төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулсан, үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн, төслийн байгууллагуудад хэрхэн хандаж санхүүгийн дэмжлэг авах талаархи мэдээлэл өгсөн өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.
Бүрдүүлэх материал

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5 дугаар зүйл 4.5.1 дэх заалтыг үндэслэн "Мал эмнэлгийн үйлчилгээг идэвхижүүлэх тухай" аймгийн Засаг даргын захирамж гарч, 2018 оны 05 сарын 10-аас 11 сарын 25-ыг хүртэл аймгийн хэмжээнд гоц халдварт, халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, туулгалт, угаалга, бруцеллёз өвчний тандах шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг чанартай зохион байгуулахыг холбогдох албан байгууллага болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн газар тариаланчдын нэгдсэн зөвлөгөөн Баруунтуруун суманд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний үеэр аймгийн газар тариалангийн салбарын зорилт хэрэгжүүлэх арга хэмжээ, 2018 оны цаг агаарын төлөв, зориудаар хур тунадас бий болгох чиглэлийн мэдээлэл, газар тариалангийн салбарын анхаарах асуудал, шинээр гарсан хууль тогтоол, журам үндэсний хөтөлбөрийн танилцуулга, газар тариалангийн үйлдвэрлэлийн ажлын үр дүн, хөрсний дээж авах арга технологи, газар тариалангийн зохицтой дадал, жимс жимсгэний сортууд суулгац, үржүүлгийн өнөөгийн байдал, хүнсний ногооны сортууд үр үржүүлгийн өнөөгийн байдал, Монголын тариаланчдын холбооны үйл ажиллагааны мэдээлэл зэрэг сэдвүүдээр ХХААГ, МХГ, УГТЭШХүрээлэнгийн мэргэжилтнүүд газар тариалан эрхлэгчдэд мэдээлэл өглөө.
Мөн зөвлөгөөний үеэр газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тариаланчдыг шагнаж урамшуулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргалаа.

Бүрдүүлэх материал

Аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 8 нэр төрлийн вакцин ирэх ёстойгоос 4 нэр төрлийн / Цусан халдвартын 400л буюу 7% , Дуут хавдрын 400л буюу 100%, Шөвөг ярын 382 тун буюу 100% Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх 30 000 тун 21.4% / вакцин ирж сумдын МЭҮҮ нэгжүүдээр тараагдаж дуусаад байна.

Бүрдүүлэх материал

2018.04.27- нд Улаанбаатар хотноо ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС-ийн хамтран зохион явуулж буй "Малын эмийн бодлого, судалгаа, инноваци, зохистой хэрэглээ" сэдэвт Шинжлэх ухаан - үйлдвэрлэлийн бага хурал боллоо

Бүрдүүлэх материал

Газар тариаланчдын улсын зөвлөгөөнд Увс аймгийн ЭШХ-ийн мэргэжилтэн, Тариалан, Улаангом, Баруунтуруун сумдын газар тариалан эрхлэгч мэргэжилтнүүд оролцож тариалан эрхлэгчтийг дэмжих сангаас зээлээр олгож буй тоног төхөөрөмжтэй танилцлаа

Бүрдүүлэх материал

2018 оны 03-р сарын 11-14 ны хооронд "Өлгийн улаан" омгийн ямааг үүлдэр болгох судалгааны ажлаар ХХААГ-ын МАА-н алба, Увс аймгийн цөм сүрэг үржлийн аж ахуй , Наранбулаг сумын МЭҮТасаг, Өлгий сумийн ЗДТГазар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар хамтран 2 ажлын хэсэг гарч Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумдын 40 гаруй малчин өрхийн 260 толгой ямаанд ноолуурын дээж авах, биеийн үндсэн хэмжилт, ангилалт хийв. Мөн ноолуурын дээжийг МАА-н ЭШХ-ийн лабарторт хүргүүлэв.

Бүрдүүлэх материал

Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн аймгийн нэгдсэн зөвлөгөөний үеэр сумдын МЭҮТ-н тасгийн мэргэжилтнүүдэд Япон улсад үйлдвэрлэгдсэн YAMAHA маркийн мотоцикл иж бүрдлийн хамт олголоо.

 

Бүрдүүлэх материал

Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 03 сарын 26,27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр шинээр батлагдсан мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль, ХХАА-н салбарын 2017 оны ажлын үр дүн, 2018 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Бүрдүүлэх материал

"Баруун бүсийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн сургалт, зөвлөгөөн"-ний үеэр орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг "Хүүхдийн ертөнц" төвд зохион байгууллаа.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Увс аймгийн Засаг даргын нэрэмжит  цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2018 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдөрүүдэд зохион байгуулахаар удирдамж, заавар гарч бэлтгэл ажлыг хангаж байна.
           Уг тэмцээний зорилго нь “Өсвөр үеийхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвсэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршиж байна”  Тэмцээнд 7 эрэгтэй, 4 эмэгтэй сурагч нэг тасаг болж оролцоно. Тасаг  бүр Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэг, гранат шидэх, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, буухиа тэмцээн, урлагийн номер, цэрэг эх орны сэдэвт ханын сонин бэлтгэж танилцуулах зэрэг олон төрлөөр өрсөлдөнө.

Энэ жилийн тэмцээний онцлог нь сумуудын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид оролцох юм.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

Бүрдүүлэх материал

Аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, 2018 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй танилцах зорилгоор ХХААХҮЯ, Увс аймгийн ХХАА-н газар хамтран "Баруун бүсийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн сургалт, зөвлөгөөн" 2018.08.22-25 нд Увс аймгийн Улаангом суманд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд: ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд, Баян-Өлгий, Говь-алтай, Увс, Завхан, Ховд аймгуудын ХХААГ, сумдын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд нийт 200 гаруй төлөөлөгч оролцлоо.Type the title here

Type the text here

Бүрдүүлэх материал

Газар тариалангийн өлгий нутаг Баруунтуруун сум өнгөрөгч амралтын өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд 140 гаруй залууг хамруулсан залуучуудын чуулга уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг ажил эхний өдөр гар бөмбөг, одон бөмбөг, дартсын тэмцээнээр үргэлжилж, шилдэгүүдээ шалгарууллаа. Ийнхүү сүүлийн өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан, албан хаагчид гэр бүл, залуучууд руу чиглэсэн илтгэл, сургалтыг хийлээ. Улмаар Монголын залуучуудын холбооны шагнал болох төрийн залуу түшээгээр Баруунтуруун сумын ЗДТГ-ын дарга Б.Идэрсайхан, Тэргүүний залуу багшаар тус сумын ахлах сургуулийн багш Д.Мөнхбаяр, тэргүүний залуу эмчээр сум дундын өрхийн эрүүл мэндийн төвийн шүдний их эмч Д.Мэндбаяр нарыг тус тус шагналаа. Уг чуулга уулзалтанд аймгын Засаг дарга Д.Батсайхан, Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга С.Амраа, Төрийн Захиргаа Удирдлагын хэлтсийн дарга У.Ганзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Өлзийбаяр, ГБХХХ-ийн дарга И.Золдэлгэр,Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр, ХХАА-н газрын дарга Д.Төмөр-Очир нар оролцлоо.

Бүрдүүлэх материал

МУ-ын ЗГ-аас 2017 оны 9-р сард “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 270 дугаар тогтоол батлагдан гарсан. Энэ хүрээнд Увс аймгийн ГБХЗХГ-аас хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүүхдийн хөгжлийн төв ордны үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг санал санаачлагыг нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна. НҮБ-ын хүн амын сангаас “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл хэрэгжүүлэх зургаан аймгийг сонгосон бөгөөд түүний нэгэнд Увс аймаг багтжээ. Өнөөдөр сонгогдсон аймгууд болох Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн ИТХ-ын дарга, АЗДТГ-ын дарга, АЗДТГ-ын НБХ-иин дарга, ГБХЗХГ-ын дарга нар “Хүүхдэд ээлтэй орон нутаг” чадавхжуулах сургалтанд хамрагдаж байна.

Бүрдүүлэх материал

Боловсрол, соёл урлагийн газрын 60 жилийн ойн хөтөлбөр

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Иргэдээс сумын Засаг дарга, ЗДТГ-ын  албан тушаалтанд хандсан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ЗДТГ-ын 1 давхарт хуралдааны танхимд хүлээн авна.

Хариуцсан мэргэжилтэн: Б.Оюунчимэг

Утасны дугаар: 88633119

E-Mail хаяг: oyu041546@yahoo.com

Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахимаар болон утсаар, бичгээр гаргаж болно. 

Бичгээр гаргахдаа: Өргөдөл, гомдол, санал, хүсэлтэнд овог, нэр, оршин суугаа газрын хаяг, он, сар, өдөр, утасны дугаарыг тэмдэглэж гарын үсэг заавал зурсан байна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө гарын үсэг зурж чадахгүй бол шалтгааныг дурьдаж бусдаар төлөөлүүлэн гарын үсэг зурж болно.

Бүрдүүлэх материал

Аймгийн гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль, бэлэн байдлын үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд иргэдийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах мэдлэг чадварыг олгох зорилгоор Улаангом сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сургалт зохион байгуулж аймгийн гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль, дадлагад иргэдийг идэвхитэй хамруулах, иргэдэд хүргэх мэдээ мэдээллийг хамтран хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөлөө.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Сагил сум 2018 онд улсын болон орон нутгийн төсвөөр дараахь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс хэрэгжилт нь одоогийн байдлаар 90.0 хувийн гүйцэтгэлтэй байна. 
Нэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалт / сая.₮ /
1. Сургуулийн хичээлийн байрны барилгын их засвар – 380.0 сая.₮ 
2. Цэцэрлэгийн барилгын их засвар – 260.0 сая.₮
3. Сумын төвийн 0.4 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлт – 350.0 сая.₮
4. Өндөр мод багийн конторын барилга шинээр барих – 60.0 сая.₮
5. Соёлын төвийн барилгын их засвар – 100.0 сая.₮
6. Сургуулийн дотуур байрны барилгын их засвар – 280.0 сая.₮ /АХБанк/


Хоёр. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар / сая.₮ /
1. Боршоо голын гүүр шинээр барих – 60.0 сая.₮
2. Ахмадын байрны барилгын засвар – 9.0 сая.₮
3. Халуун усны барилгын их засвар – 30.0 сая.₮
Гурав. Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар / сая.₮ /
1. Баянзүрх багийн конторын барилг шинээр барих – 40.0 сая.₮
2. Хүүхдийн тоглоомын талбай шинээр барих – 40.0 сая.₮
3. Ёслол хүндэтгэлийн өргөөний тавилга – 9.0 сая.₮
4. Гэр хорооллын гэрэлтүүлэг – 30.0 сая.₮
5. Харигт хадлангийн талбай хаших /царгас/ 10.0 сая.₮ 

Бүрдүүлэх материал

САЛБАРТАА САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАНА

Өнөөдөр /2018-08-20/ салбарынхаа харьяа газрын удирдлагуудтай видео хурал хийлээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хурлын танхимд хийсэн видео хуралд нийслэл, дүүргийн харьяа газрын дарга нар оролцсоноос гадна аймгуудын Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нартай онлайнаар холбогдож салбарын хэмжээнд сахилга хариуцлагыг сайжруулах, Ерөнхий сайдын 2018 оны 01 тоот Албан даалгаврын хэрэгжилтийг салбар, орон нутгийн хэмжээнд эрчимжүүлэх үүрэг өглөө. Төрийн байгууллагын албан өрөөнд согтууруулах ундаа оруулахыг хориглож, аливаа баярыг архи дарсгүй тэмдэглэх, байгууллагын хамт олны зугаалга зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг онцгойлон анхааруулаад төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга батыг чанд сахиж, ажлын байранд архидан согтуурах, ажлын цагийг цалгардуулах, иргэд үйлчлүүлэгчидтэй зүй бус харилцах зэрэг үйлдэлд хатуу хариуцлага тооцож ажиллахыг удирдлагуудад хатуу анхааруулав.
Түүнчлэн энэ удаагийн хурлаар салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой үүрэг даалгавар, чиглэлийг өглөө. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд, нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн чиглэлтийн зорилтуудыг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад элсэлтийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Бүрдүүлэх материал

ЗАРЛАЛ­

2018.08.01                                                                                                           Улаангом сум

Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарлаж байна. 

  1. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга
  2. Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын дарга 
  3. Тэс сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны дарга 
  4. Аймгийн Эрүүл мэндийн газрын Зоонозын өвчин судлалын төвийн дарга 
  5. Завхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 
  6. Сагил сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд тус тус сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэдийг бүртгэх

Төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэд

1. Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг Төрийн албаны салбар зөвлөлөөс томилсон комисс аймгийн Засаг даргын Тамгын газрын /нутгийн удирдлагын ордон/-ын 311 тоот өрөөнд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1000-1700 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

2. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Дээд боловсролын дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг 4х6 хэмжээтэй 2 хувь /1ш нь анкет дээр наагдсан байх/
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан хуудасны хуулбарыг эх хувийн хамт
  • Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг
  • Тухайн багийн нутаг дэвсгэрт оршин суудаг нь үнэн болох тухай багийн Засаг даргын тодорхойлолт
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;
  • Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн байна/;

Жич: Байгууллагыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам”-ын дагуу боловсруулах, бичлэгийн стандартыг хангасан байх шаардлагатай.

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй

Сонгон шалгаруулалтыг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.csc.gov.mn сайтаас авах боломжтой.

Утас: 70453620

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН УВС АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Бүрдүүлэх материал

“Дөрвөн алтан бэрс”  Төрийн  бус байгууллага, Малчдын холбооноос 7 дугаар  сарын 30 ны өдөр Улаанбаатар  хотноо  “Ахмад малчдын” зөвлөгөөнийг  зохион  байгуулах гэж байна. Монголын нүүдлийн их өв соёлыг тээж уламжлуулан яваа мянган мэргэжлийн эзэн нь болсон ахмад малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх юм. Зөвлөгөөнөөр насаараа мал малласан, ажил үйлсээрээ сум орон нутагтаа манлайлсан ахмадуудыг хамруулан мал маллах арга ухаан, арвин туршлагаас судлах, санал санаачилгаа нэгтгэх зорилготой.  Зөвлөгөөнд   монгол орны өнцөг булан  бүрт амьдарч буй  45-аас дээш  насны ахмад  малчдыг  хамруулахаар зорьж байна.

Энэхүү үйл ажиллагааны  гол зорилго нь  “МАЛЧИД  МЯНГАН  МЭРГЭЖЛИЙН  ЭЗЭН” энгэрийн  тэмдэг,  өргөмжлөлийг гардуулах  ёслол болно.  Энгэрийн  тэмдэг нь  үнэ  цэнэтэй  байх ёстой  гэдэг утгаар хагас  лан  цалин  цагаан  мөнгөөр  хийж байгаагаараа  онцлог  давуу талтай юм. Мөн  ахмад малчдын  зөвлөгөөнд оролцсон  нийт  малчдын  намтар  зургийг  багтаасан “МАЛЧИД  МЯНГАН  МЭРГЭЖЛИЙН  ЭЗЭН” ном гаргах ажлыг  зохион  байгуулж байна.

Ахмад малчдын улсын  зөвлөгөөний хүрээнд тэднийг  алдаршуулсан  олон  төрлийн  ажил хийгдэхээр  төлөвлөж байгаа бөгөөд  хоёр  хэсэг  үйл  ажиллагаатай.  Тухайлбал  эхний хэсэгт төрийн  ордонтой танилцуулж,  Хамгийн  том  морьтой хөшөөт  цогцолбороор  аялуулах,  цам харайх шашны ёслолд  оролцоно. Үйл  ажиллагааны үеэр “Домог амилуулсан өвгөд  минь” шинэ дууны клипны зураг авалт  явагдана.

 Дараагийн  хэсэгт  “Улаанбаатар”  дөрвөн одтой зочид буудалд бууж оройн  зоог  барин, МУ ын гавьяат ,  СТА хамтлаг  дуучдын   тоглолтыг үзэж сонирхон нэгэн  үдшийг  таатай өнгөрүүлэх  боломжийг  бий болгож байна. Мөн ивээн  тэтгэгч  байгууллагуудын  сугалаа сугалуулах  үйл  ажиллагаа  явагх  учраас ахмад  малчид  та бүхнийг  урьж байна.

Ахмад малчдын  улсын  зөвлөгөөн  болно

“Дөрвөн алтан бэрс”  Төрийн  бус байгууллага, Малчдын холбооноос 7 дугаар  сарын 30 ны өдөр Улаанбаатар  хотноо  “Ахмад малчдын” зөвлөгөөнийг  зохион  байгуулах гэж байна. Монголын нүүдлийн их өв соёлыг тээж уламжлуулан яваа мянган мэргэжлийн эзэн нь болсон ахмад малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх юм. Зөвлөгөөнөөр насаараа мал малласан, ажил үйлсээрээ сум орон нутагтаа манлайлсан ахмадуудыг хамруулан мал маллах арга ухаан, арвин туршлагаас судлах, санал санаачилгаа нэгтгэх зорилготой.  Зөвлөгөөнд   монгол орны өнцөг булан  бүрт амьдарч буй  45-аас дээш  насны ахмад  малчдыг  хамруулахаар зорьж байна.

Энэхүү үйл ажиллагааны  гол зорилго нь  “МАЛЧИД  МЯНГАН  МЭРГЭЖЛИЙН  ЭЗЭН” энгэрийн  тэмдэг,  өргөмжлөлийг гардуулах  ёслол болно.  Энгэрийн  тэмдэг нь  үнэ  цэнэтэй  байх ёстой  гэдэг утгаар хагас  лан  цалин  цагаан  мөнгөөр  хийж байгаагаараа  онцлог  давуу талтай юм. Мөн  ахмад малчдын  зөвлөгөөнд оролцсон  нийт  малчдын  намтар  зургийг  багтаасан “МАЛЧИД  МЯНГАН  МЭРГЭЖЛИЙН  ЭЗЭН” ном гаргах ажлыг  зохион  байгуулж байна.

Ахмад малчдын улсын  зөвлөгөөний хүрээнд тэднийг  алдаршуулсан  олон  төрлийн  ажил хийгдэхээр  төлөвлөж байгаа бөгөөд  хоёр  хэсэг  үйл  ажиллагаатай.  Тухайлбал  эхний хэсэгт төрийн  ордонтой танилцуулж,  Хамгийн  том  морьтой хөшөөт  цогцолбороор  аялуулах,  цам харайх шашны ёслолд  оролцоно. Үйл  ажиллагааны үеэр “Домог амилуулсан өвгөд  минь” шинэ дууны клипны зураг авалт  явагдана.

 Дараагийн  хэсэгт  “Улаанбаатар”  дөрвөн одтой зочид буудалд бууж оройн  зоог  барин, МУ ын гавьяат ,  СТА хамтлаг  дуучдын   тоглолтыг үзэж сонирхон нэгэн  үдшийг  таатай өнгөрүүлэх  боломжийг  бий болгож байна. Мөн ивээн  тэтгэгч  байгууллагуудын  сугалаа сугалуулах  үйл  ажиллагаа  явагх  учраас ахмад  малчид  та бүхнийг  урьж байна.

Бүрдүүлэх материал

Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жил, Увс аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр

         09:00-15:00 Шагайн харвааны тэмцээн /Бөхийн өргөө/

         09:00-18.00 Сур харваачдын тэмцээн /Сурын талбай /

         09:00-17:00 Үндэсний бөхийн барилдааны бүртгэл /Бөхийн өргөө/

         14:00-15:30 Төрийн дээд одон медаль болон аймгийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа /Галдан бошигтын өргөөнд/

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр

        09:00-10:00 Наадмын нээлтийн үйл ажиллагаа /Тусгай хөтөлбөрөөр/

        10:00-14:00 Хүчит бөхийн барилдааны 1,2-ийн даваа, Өсвөрийн бөхийн барилдааны 1-ийн даваа

        09:00 Хурдан морьдыг бүртгэж шүдлэх, дугаар олгох /морь барианы газарт/

        14:00-20:00 Хурдан морьдын уралдаан /Хатираа, жороо морины уралдаан, Азарга, Даага, Шүдлэн, Хязаалан, Соёолон, Их нас /

2018 оны 07 дугаар сарын 11-ны өдөр

        09:00-12:00 Хүчит бөхийн барилдааны 3, 4,5-ын даваа, Өсвөрийн бөхийн барилдааны 2,3-ийн даваа

        10:30-11:00 Сурын болон шагайн харвааны үзүүлэх тоглолт

        12:00-13:30 Түрүүлж айрагдсан морьдыг цоллож, шагнал гардуулах

        13:30-14:00 Сурын болон шагайн харваан шагнал гардуулах үйл ажиллагаа

        14:00-14:30 Хүчит бөхийн барилдааны 6-ийн даваа, Өсвөрийн бөхийн барилдааны 4, 5-ын даваа

        14:30-14:50 Бөхийн цол олгох

        14:50-15:30 Хүчит бөхийн барилдааны 7-ийн даваа, Өсвөрийн бөхийн барилдааны 6-ийн даваа

       15:30-15:40 Бөхийн цол олгох

        15:40-16:30 Хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүр бөхийн барилдаан

         16:30-16:50 Хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүр бөхийн шагнал гардуулах, бөхийн цол олгох ёслол

        16:50-17:10 Баяр наадмын хаалтын үйл ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр /

        20:00-24:00 “Summer party” 2018  цэнгүүн /Төв цэнгэлдэх хүрээлэн/

БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэрт дараах иргэд хамаарна.

1. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,

2. 16 насанд хүрсэн одой иргэн,

3. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн,

4. Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдана.

 

60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу)

- 2 хувь зураг

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт

Ахмад настан нийгмийн халамжийн тэтгэвэр 155000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

 

16 насанд хүрсэн одой иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу) тодорхойлолт

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

- 2 хувь зураг

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт

- Одой болохыг тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр

16 насанд хүрсэн одой иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 155000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаандхаръяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

 

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу);

- 2 хувь зураг;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 6.1.7. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхдийн тухайд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар ;

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;

- Сум хорооны амьжиргаагдэмжих зөвлөлийн шийдвэр,Аймаг дүүргийн засаг даргын захирамж,

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 155000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

 

Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу)

- 2 хувь зураг;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар ;

- 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар.

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;

- Сум хорооны амьжиргаагдэмжих зөвлөлийн шийдвэр, Аймаг дүүргийн засаг даргын захирамж,

Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэр 1-2 хүүхдэд 155000, 3-4 хүүхдэд 232500, 5-аас дээш хүүхдэд 310000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР

- Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно

- Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно

- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.

- 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.

- Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ НЬ ДАРААХ ТӨРЛҮҮДТЭЙ. ҮҮНД:

1. Асаргааны тэтгэмж

2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж

3. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

4. Хүүхдийн мөнгөн тэтгэмж

 

АСАРГААНЫ ТЭТГЭМЖ

Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно. Сар бүр 70000 төгрөгийг сар бүрийн 15-аас харъяа банкнаас хүлээн авна. Асаргааны тэтгэмжийг хөдөлмөрийн насны иргэнээс гадна ахмад настан болон 16-гаас дээш насны хүүхдэд олгож болно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.6-д зааснаар) Асаргааны тэтгэмжийг асруулагч тус бүрээр тооцож олгоно. Нэг иргэн нэг хаяг дээр оршин суугаа 3-аас дээшгүй иргэнийг асарч болно. МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.5-д зааснаар)

- Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн асаргааны тэтгэмжид хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Гэр бүлийн тухай хуулийн[5] 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

- Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

- Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХИЙН ГИШҮҮН-ИРГЭНИЙ ТЭТГЭМЖ

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмжийг олгох тухай хуулийн заалт хэрэгжиж эхлээгүй байна.

 

ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН БОЛОН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ МӨНГӨН ТЭТГЭМЖ

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид дараах өрх, иргэн хамрагдана.

 

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР

- Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно

- Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно

- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.

- 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.

- Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.

 

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ 

 Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрх, иргэний хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас тооцон сар бүр олгоно.  

            Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд (цаашид “хүүхэд” гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно.

  Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) нь үйлчлүүлэх арилжааны банкийг өөрөө сонгох эрхтэй.

Тухайн хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зөвхөн нэг банкийг сонгож, уг банкинд өөр эзэмшигч ашиглаж байгаагүй зөвхөн нэг данс нээлгэнэ.      

Хүүхдийн эх \эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд\ эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаж болно.

Иргэн сонгосон арилжааны банкинд өөрийн биеэр очиж хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлт гаргана.

Асран хамгаалагч /14 хүртэл насны хүүхдэд/, харгалзан дэмжигч /14-18 насны хүүхэд/-ийг Сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тогтооно.

Итгэмжлэлийг нотариатчаас авна.

 Иргэн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргахдаа дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж банкны ажилтанд өгнө:

 Хүүхдийг төлөөлөн мөнгө авах эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд/-ийн иргэний цахим үнэмлэх  

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 насанд хүрсэн бол иргэний цахим үнэмлэх    
  2. Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт;
  3. “Гэр бүлийн тухай” хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар;
  4. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл;

Дээрх баримт бичгийг банкны ажилтан хүлээн авч өргөдлийн маягт бөглүүлэн, иргэнээр гарын үсэг зуруулж баталгаажуулан авна.

 Иргэн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах дансыг хүүхэд тус бүрээр нээлгэнэ.                  

Асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар уг хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газрын харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрч иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг тухайн хүүхдийн нэр дээр данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн хорих газрын харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.

Хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй.

Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана.

Үүнд:

  1. Хүүхэд 18 нас хүрсэн;
  2. Хүүхэд нас барсан;
  3. Монгол Улсын харьяатаас гарсан;

 Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага  дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түр зогсоох шийдвэр гаргана Үүнд:

  1. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд санаатайгаар давхар данс нээлгэх зэргээр хүүхдийн мөнгө  авсан нь тогтоогдсон;
  2.  Регистрийн дугаар давхардах зэрэг өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгө илүү олгогдсон;
  3.  Тухайн өрхийн ам бүлийн тоо гурав болон түүнээс дээш гишүүнээр өөрчлөгдсөн;
  4.  Хүүхдийн мөнгө авч байгаа өрх нь сум, дүүрэг, аймаг хооронд шилжилт хөдөлгөөн хийсэн;

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн хүүхдэд олгохгүй.

ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ОЛГОХ ТЭТГЭМЖ

 

 

 

 

ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ОЛГОХ ТЭТГЭМЖ

“Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д  дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:

      Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.

  Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эр

   Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.

 

     0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.  

Жирэмсэн эхийнтэтгэмж

Эхэд жирэмсний 5 сартайгаас төрөх хүртэл хугацаандЗасгийн газраас тогтоосон хэмжээгээрсар бүр 40,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно.

Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

  Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар/ 

  өргөдөл

   1 хувь зураг;

·         иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

      баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

  жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн  эмчийн тодорхойлолт.

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэм  0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд хүүхдийн тооноос үл хамааран Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр 50,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно.

   Хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа эх нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрх үүсвэл түүнд уг тэтгэмжийг давхар олгоно. 

 0-3 хүртэлх насны хүүхэд асарснытэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар/ 

·         өргөдөл;   

·         1 хувь зураг;  

      иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 

  хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;  

        хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

·         Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Ихэр хүүхдийнтэтгэмж:

        Ихэр хүүхдийн тэтгэмж авах эхэд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр 2 ихэр хүүхэдтэй бол тус бүрт 1,0 сая төгрөг, 3 болон түүнээс дээш ихэр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрт 3,0 сая төгрөгийн тэтгэмжийг 1 удаа олгоно.

           Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.3-т зааснаар/ 

·         өргөдөл;  

       иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;

 

 

·         хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт; 

    ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;  

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;  

·         гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт

     Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж: 

0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмжийг улирал бүр олгоно.   

 

 

 

     Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжидхамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.4-т зааснаар/ 

 

·         Өргөдөл; 

 

   1 хувь зураг;

·          нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ,   хуулбарын хамт;  

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

·         хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;

·         нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэг             /нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх, эцэг/-т тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр

·         ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;  

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;  

·         гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт

        Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж

0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмжийг улирал бүр олгоно.   

     Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжидхамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.4-т зааснаар/ 

 

 

·         Өргөдөл; 

·         1 хувь зураг

·          нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ,   хуулбарын хамт;  

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;· 

        хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;

 

 

 

 

·         нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэг             /нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх, эцэг/-т тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр

Бүрдүүлэх материал

Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт

 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан 55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэйг "АХМАД НАСТАН" гэх ба нийгмийн хамгааллын дараах арга хэмжээнд хамрагдаж болно.

- Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж

- Нийгмийн халамжийн тэтгэвэр

- Нийгмийн халамжийн тэтгэмж

- Тусламж, хөнгөлөлт

- Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

- Хөдөлмөр эрхлэхтийг дэмжих үйлчилгээ

- Эрүүл мэндийн үйлчилгээ

- Нийгмийн хөгжлийн үйлчилгээ

АХМАД ДАЙЧИН, ТҮҮНЧЛЭН ДАЙНД ОРОЛЦОЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭНИЙ ЭХНЭР /НӨХӨР/-Т САР БҮР МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ

Бүрдүүлэх материал

- Өргөдөл /маягтын дагуу/

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

Тайлбар: Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламжийн хэмжээг 2012 оны МУЗГ-ын 136 дугаар тогтоолоор 200 000 төгрөгөөр шинэчлэн баталсан.

 

ТӨРИЙН ШАГНАЛТ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, ТҮҮНЧЛЭН УЛСЫН УДАРНИК, ХУВЬСГАЛТ ТЭМЦЛИЙН АХМАД ЗҮТГЭЛТЭНД САРД НЭГ УДАА МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ

Бүрдүүлэх бичиг баримт:

- Өргөдөл /маягтын дагуу/

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

Тайлбар: төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр мөнгөн тусламжийн хэмжээг 2012 оны МУЗГ-ын 136 дугаар тогтоолоор 200,000 төгрөгөөр шинэчлэн баталсан.

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АХМАД ДАЙЧИН, УЛСЫН УДАРНИК, ХУВЬСГАЛТ ТЭМЦЛИЙН АХМАД ЗҮТГЭЛТЭНД ДОР ДУРДСАН ХӨНГӨЛӨЛТИЙГ ҮЗҮҮЛНЭ.

 

3а. Нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгох;

Бүрдүүлэх бичиг баримт:

- Өргөдөл (маягтын дагуу)

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;

- Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл

Тайлбар: Ахмад настанд нийслэлээс аймагт аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг олгохдоо тээврийн хэрэгслийн зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.9-д зааснаар)

 

3б. Дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох;

Бүрдүүлэх бичиг баримт:

- Өргөдөл (маягтын дагуу)

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;

- Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл

- Эрхийн бичиг

Тайлбар: Aхмад настан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан тохиолдолд эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.9-д зааснаар)

 

3в. Орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

Бүрдүүлэх бичиг баримт:

- Өргөдөл (маягтын дагуу)

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;

Ахмадын зориулалттай амралт сувилал

Бүрдүүлэх материал

Улаангом сумын Улсын тэргүүний “Солонго” 4-р цэцэрлэгийн товч танилцуулга

   Тус цэцэрлэг нь 1959 оны 03-р сарын 16-нд гар артелийн харьяа хуучин конторын байранд 25 хүүхэдтэй 3 ажилчинтай байгуулагдан ажиллажээ. 1961 онд тусгай байранд 3 бүлэгтэй 10 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж 1972 онд 9-р баазын харьяа болж цэцэрлэгийн байраа өөрчилсөн. 1982 онд хороолол дунд 4 айлын орон сууцны зориулалтаар баригдсан байшинд орж 3 бүлэг 12 ажилчинтай байсан.  Улмаар 1989 онд цэцэрлэгийн байрыг баазын харьяа ажилчдын хүчээр байгуулан ашиглаж байсан бөгөөд 2014 онд улсын төсвөөр 199,999,999 төгрөгийн их засварыг “Цагаан хөшөөт трейд” ХХК хийж гүйцэтгэж  одоо хүртэл ажиллаж байна.

2013 онд улсын төсвөөр 669,107,657 төгрөгөөр “Цагаан хөшөөт трейд”  ХХК 100 хүүхдийн  4 бүлгийг ашиглалтанд оруулж, одоогийн байдлаар хичээлийн 2 байранд 9 бүлэгт 36 ажилтан 372 хүүхдэд СӨБ олгох үйл ажиллагаа явуулж байна.

Хамгийн анх 3 ажилтантай 25 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байсан.

Одоо байгаа хамт олны зураг нийт 36 ажилтантай 9 бүлэгт 372 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна.

  • Эрхлэгч Ж.Долгорсүрэн
  • Арга зүйч О.Оджаргал
  1. Бүлгийн багш-9, туслах багш-9, хөгжмийн багш-1, хоол үйлдвэрлэлийн баг-4, захиргаа аж ахуй баг – 13 ажилтантай.
  2. Нийт ажилтаны 35% дээд, 10% диплом, 20% тусгай дунд, 20% бүрэн дунд, 15% бүрэн бус дунд болосролтой.
  3. Нийт багш нарын 20% тэргүүлэх зэрэгтэй, 20% заах аргач зэрэгтэй, 40% мэргэжлийн зэрэггүй байна. Нийт багшийн 60% залуу багш нар.
Бүрдүүлэх материал

 

Боловсрол, соёл, урлагийн газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумаас (МИДСК) 2018 онд оюутан элсүүлэх, хуваарь сонгуулах үйл ажиллагааны ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ 2018 оны 06-р сарын 30-ний өдрийн 15 цагаас “Ойрад” хөгжимт жүжгийн театрт хийх тул нийт 12 дугаар анги төгсөгчид, эцэг, эх, ард иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ үеэр “Глобал Удирдагч” дээд сургуулийн ерөнхийлөгч Б.Отгонбат 12 дугаар анги төгсөж буй сурагчид болон эцэг, эхчүүд, ард иргэдэд гадаадад тэтгэлэгтэй суралцах, мэргэжлээ сонгох чиглэлээр "Жинхэнэ Манлайлал" лекцийг уншиж, Тайваньд тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрт шалгарсан 35 сурагчдад батламж гардуулна.

Бүрдүүлэх материал

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 250 дугаар тушаал “ Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших иргэдийн нөхөрлөл байгуулах” журмын дагуу манай сумын 4-р багт Цагаан шувуут, Саальт хүрэн, Их наяд, Аргалт хариг нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа эрхлээд 8 жил болжээ.

Дээрхи нөхөрлөлүүд багийнхаа бүх өрх айл, иргэдийн оролцоог хангуулснаар өөрсдийн газар нутаг, бэлчээр ус, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, хөгжүүлэх асуудлыг шийдэхэд манлайлагч болж чадсан тул 2018 оны “Шилдэг нөхөрлөл”-өөр шалгарсан.

Багийн төвөө тохижуулсан байдлыг үзэж танилцах, байгалиа хэрхэн хамгаалдаг талаар харилцан туршлага судлахаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийн Дэ Нэйче Консерванси байгууллага, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Ховд аймгийн Чандмань, Дарви сумдын нөхөрлөлүүдийн 60 гаруй төлөөлөгч  4-р багийн төв дээр хүрэлцэн ирж 2 өдрийн арга хэмжээ амжилттай зохион байгууллаа.  

Бүрдүүлэх материал

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 269 тоот тогтоолын хүрээнд зохион байгуулагдах Үндэсний спортын 6 дугаар их наадмын аймгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр спортын ордонд боллоо. Наадам дараах спортын төрлүүдээр 2018 оны 06 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. 

1. Үндэсний бөхийн барилдаан /багийн болон нийтийн монгол бөх/ - 6-р сарын 16-нд 09:00 цагаас Спортын ордонд

2. Үндэсний сурын харваа /багийн болон цуваа харваа/- 6-р сарын 16-нд 09:00 цагаас сурын талбайд
3. Шагайн харваа /багийн болон цуваа харваа/- 6-р сарын 16-нд 09:00 цагаас Спорт зааланд
4. Ширээний шагайн тэмцээн: Шагай няслах, шагай шүүрэх, морь уралдуулах - 6-р сарын 16-нд 09:00 цагаас Спорт зааланд тус тус зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

ҮНДЭСНИЙ СПОРТЫН 6-Р ИХ НААДАМ

Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, өв соёлыг өсвөр үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой "Үндэсний спортын 6-р их наадам"-ыг зохион байгуулах гэж байна 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06-р сарын 15 нд 16 цагаас аймгийн спортын ордонд эхлээд 17 хүртэл үргэлжлэн явагдана.
Тэмцээнд:
- Үндэсний бөх 
- Үндэсний сурын харваа 
- Шагайн харваа 
- Ширээний шагай 
- Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт тус тус зохион байгуулагдана. 
Жич: Морин спортын тэмцээнүүд 2018 оны 06-р сарын 04 нд Хяргас суманд зохион байгуулагдана.

Зохион байгуулагч 
Аймгийн ЗДТГ 
Аймгийн БТСГ
Хяргас сумын ЗДТГ

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж санал, хүсэлт, өргөдөл гомдлыг бичгээр, биечлэн/ ЗДТГазар 15 тоот өрөө/ цахимаар болон утсаар хүлээн авна.

Хариуцсан мэргэжилтэн: Ч.Номин-Эрдэнэ

Утасны дугаар: 90198589

Нээлттэй утас: 90198589

Е-Mail хаяг: nomioch7@gmail.com

 

Бүрдүүлэх материал
1
2ЗАСАГ ДАРГАД ХАНДАЖ ТУСЛАМЖ ТЭМЖЛЭГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсадын авьяас чадварыг хөгжүүлэх, сурталчлах зорилгоор БАГШ НАРЫН УРЛАГИЙН БАГА НААДМЫГ ДАРААХ 7 төрлөөр 2018 оны 06 дугаар сарын 14-15-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
• Гоцлол дуу
• Гоцлол хөгжим
• Гоцлол бүжиг
• Харилцаа дуу
• Хамтлаг бүжиг
• Язгуур урлаг
• Гоц авьяастны үзүүлбэр

Бүрдүүлэх материал

Сагил сумын малчдын зөвлөгөөнд аймаг, сум, улсын сайн малчид болон АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, Нийгмийн даатгалын байцаагч, Тогтвортой аялал жуулчлал-хүртээмжтэй эдийн засаг төслийн багийнхан зэрэг мэргэжилтнүүд оролцож малчдад мэдээлэл өглөө. 
Зөвлөгөөний үеэр сумын МАА-н салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн танилцуулга, Бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээлэл, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга, Малчинд тэтгэвэр тогтоолгоход баримтлах журмын танилцуулга мэдээлэл , Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга, Малын хулгай цаашид авах арга хэмжээ, зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт зэрэг малчдад хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн юм. Мөн хөдөлмөр, үйлсээрээ манлайлсан малчдыг шагнаж урамшуулах, уралдаан тэмцээн явуулах, багуудын дунд цагаан идээний үзэсгэлэн гаргаж байр эзлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.Сагил сумын малчдын зөвлөгөөнд аймаг, сум, улсын сайн малчид болон АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, Нийгмийн даатгалын байцаагч, Тогтвортой аялал жуулчлал-хүртээмжтэй эдийн засаг төслийн багийнхан зэрэг мэргэжилтнүүд оролцож малчдад мэдээлэл өглөө. 
Зөвлөгөөний үеэр сумын МАА-н салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн танилцуулга, Бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээлэл, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга, Малчинд тэтгэвэр тогтоолгоход баримтлах журмын танилцуулга мэдээлэл , Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга, Малын хулгай цаашид авах арга хэмжээ, зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт зэрэг малчдад хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн юм. Мөн хөдөлмөр, үйлсээрээ манлайлсан малчдыг шагнаж урамшуулах, уралдаан тэмцээн явуулах, багуудын дунд цагаан идээний үзэсгэлэн гаргаж байр эзлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Бүрдүүлэх материал

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шүүх эмнэлгийн үйлчилгээний журам/

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар А/115,А/176,142

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Зарим цогцос оршуулах журам-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Шүүх эмнэлгийн үйлчилгээний журам -ыг нэгдүгээр, Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ-г хоёрдугаар, Эзэнгүй цогцос оршуулах зардлын жишиг хэмжээ-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Д.Батжаргал/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 170/271 дүгээр тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ А.ЦОГЦЭЦЭГ Б.ЧОЙЖИЛСҮРЭН

/ХЗДХС,ЭМС, СС-ын 2017 оны А,263, А/406, 321 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

 

_________oOo_________

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд,

Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115,А/176,142  дугаар

тушаалын нэгдүгээр хавсралт

 

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь шүүх эмнэлгээс үзүүлж буй төлбөрт үйлчилгээний хэмжээг тогтоох, чөлөөлөх, төлбөр төлөх, хураах, түүнийг тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх эмнэлгээс үзүүлж буй  төлбөрт үйлчилгээндээ Төсвийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

         

Хоёр. Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний төрөл

 

2.1. Дараах үйлчилгээнээс төлбөр авна. Үүнд:

2.1.1. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ;

2.1.2. Лабораторийн шинжилгээ;

2.1.3. Цогцост хийх шинжилгээ.

 

Гурав. Төлбөр төлөх

3.1. Үйлчилгээний төлбөрийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан Монгол улсын болон гадаад улсын иргэн төлнө.

3.2. Ар гэрийнхний хүсэлтийн дагуу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр гарч шарилыг дахин шинжилсэн тохиолдолд төлбөрийг талийгаачийн ар гэр хариуцна.

3.3. Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шарилыг дахин шинжлүүлсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн байгууллага хариуцна.

3.4. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болно.

3.5. Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

3.6. Яаралтай үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй./3.5, 3.6 дахь заалтыг ХЗДХС, ЭМС, СС-ын 2017 оны  А,263, А/406, 321 дугаар тушаалаар нэмсэн.

 

Дөрөв. Төлбөрт үйлчилгээний орлогын бүртгэл зарцуулалт

4.1. Энэхүү журмын хавсралтаар батлагдсан төлбөрийг Төрийн сан дахь байгууллагын дансанд шилжүүлж, төлбөрийн баримтыг бүртгэлийн ажилтанд авчирч өгнө.

4.2. Орон нутаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт төлбөрийг Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, Аймгийн шүүхийн шинжилгээний албаны Төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.

4.3.Төлбөрт үйлчилгээний орлогоор Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ, оношилгооны зардлыг санхүүжүүлнэ.

4.4. Журмын хэрэгжилтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Санхүү төлөвлөлт, хангамжийн газар, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар болон Тусгай шинжилгээний газар зохион байгуулж, Шүүхийн шинжилгээний төв байгууллагын Тэргүүн дэд дарга хяналт тавьж ажиллана.

 

Тав. Хүлээлгэх хариуцлага

5.1. Энэхүү журмыг зөрчсөн албан хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

  

_________oOo_________

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд,

Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115,А/176,142 дугаар

тушаалын хоёрдугаар хавсралт

 

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

д/д

Шинжилгээний төрөл

Төлбөрийн хэмжээ

/төгрөгөөр/

Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ

1

Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг /нүд, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд/

10.000

2

Бэлгийн гэмт хэргийн үзлэг

10.000

3

Эдийн шинжилгээ

10.000

4

Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг

8.000

5

Нас тогтоох үзлэг

8.000

6

ЭХО-д харуулах

10.000

7

Рентген зураг авах

20.000

8

Компьютер томографийн зураг унших

4.000

9

Рентген зураг унших

3.000

Лабораторийн шинжилгээ

1

ДНХ-ээр эцэг, эх тогтоох /нэг хүний/

100.000

2

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ

45.000

3

Шээсэнд мансууруулах бодис тодорхойлох шинжилгээ

30.000

4

ДНХ-ийн аргаар хийх бактериологийн шинжилгээ

15.000

5

Бичил харуурын аргаар хийх бактериологийн шинжилгээ

8.000

6

Ийлдэс судлалын аргаар хийх бактериологийн шинжилгээ

5.000

7

Спиртийн агууламж тодорхойлох шинжилгээ

5.000

8

Цусны бүлэг тогтоох

3.000

Цогцост хийх шинжилгээ

1

Гадаад иргэний цогцост хийх шинжилгээ

800.000

2

Шарил дахин шинжлэх /Эксгумаци/

300.000

3

Хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулсаны дараа ар гэр нь тодорч, ёс заншлын дагуу оршуулах хүсэлт гаргавал цогцсыг оршуулсан газраас нь гаргаж өгөх ажлын болон тээвэрлэлтийн зардал

300.000

4

Цогцост хийх шинжилгээ /18 наснаас дээш/ Үүнд цогцосыг задлан шинжлэх, спиртийн агууламжийг тодорхойлох, түүнчлэн эд эсийн шинжилгээг хийж, цусны бүлгийн тогтоох болон засал хийх төлбөр багтсан болно. Мөн хорт болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэх, бусад нэмэлт лабораторийн шинжилгээнүүд хамаарна.

60.000

5

Цогцост хийх шинжилгээ /0-18 насны/ /ХЗДХС,ЭМС, СС-ын 2017 оны А,263, А/406, 321 дугаар тушаалаар хүчингүй болсон/

30.000

6

Иргэдийн хүсэлтээр цогцос хөргөгчинд хадгалахад хоногийн

20.000

7

Шинжилгээ хийгдсэн цогцсыг 3 хоног хөргөгчинд үнэгүй хадгална. 3 хоногоос дээш хугацаагаар хадгалсан тохиолдолд хоногийн

10.000

8

Зориулалтын машинаар цогцос тээвэрлэх зардал

5.000

/км тутамд/

_________oOo_________

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/263, А/406, 321

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Журам батлах тухай” 2017 оны А/115, А/176,142 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-ын гуравдугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.5, 3.6 дахь заалт нэмсүгэй.

3.5. Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

3.6. Яаралтай үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй.

2. Дээрхи тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-ний Цогцост хийх шинжилгээний хэсгийн 5-д заасан “Цогцост хийх шинжилгээ /0-18 насны/- 30000“ гэснийг хүчингүй болгосугай.

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД                                       ЭРҮҮЛ МЭНДИЙНСАЙД                            САНГИЙН САЙД

ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ                           Д.САРАНГЭРЭЛ                                          Ч.ХҮРЭЛБААТАР

 

_________oOo_________

                                                                              

 

 

Бүрдүүлэх материал

гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хааш хаашаа 5 км-т хардаг, 360 гарадус эргэдэг, 90 хоногийн доторх үйлдлийг бичих чадалтай хяналтын камертай боллоо.

Бүрдүүлэх материал

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Одонгоо зүүцгээе" арга хэмжээг сумын ЗДТГ, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

"Алдар эх"-ийн одон шагналаар 
1. Бат-Өлзий Туул
2. Даваа Гэрэлмаа

3. Диваа Бямбасүрэн

4. Доноров Булган

5. Дүгэрээ Оюунхүү

6. Золжаргал Энхзаяа

7. Нямгэрэл Сийлэгмаа

8. Өлзийдэлгэр Отгон

9. Пунгаа Сарнай

10. Цэвэгмэд Цэцэгсүрэн нарын эхчүүд шагнагдлаа. Олон улсын хэмжээний мастер, Ахмад тамирчдын Ази тивийн мөнгө, хүрэл медальт, "Алтангадас одон "-т Жамцаагийн Арьяагийн хөдөлмөрийн амжилтыг тэмдэглэв. Мөн 3-аас дээш нуган үр төрүүлсэн ээжийг "Дархан ээж", олон хүүхэд төрүүлж өсгөн бойжуулсан ээж нарыг "Энэрэлт ээж", "Хатан ээж"-ээр өргөмжилж алдаршуулсан арга хэмжээ боллоо. 

Бүрдүүлэх материал
  • Хүсэлт /дахин олголтын маягт хорооноосоо авах/

  • Иргэний паспорт / улаан /

  • Оршин суугаа баг, хорооны хаягийн бүртгэлийн тодорхойлолт

  • Шаардлагатай тохиолдолд бусад нотлох баримт бичиг

  • Үнэ -18300 /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамж/

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Бүрдүүлэх материал
  • Өргөдөл./Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/

  • Эцэг эхийн иргэний үнэмлэх

  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ

  • Гэрлэсний гэрчилгээгүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл./ Хүүхдээ эцгээр нь овоглохыг хүссэн /

Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад төв суурин газарт 15, хөдөө орон нутгийн алслагдсан сум, багт 30 хоногийн дотор хандан үнэ төлбөргүй бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал
  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдөл

  • Гэрлэсэн эсэх лавлагаа авах / УБЕГ-ын ИБА-аас /

  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх

  • Өмнө нь гэрлэж, гэр бүл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ

  • Иргэний баримтын архивын лавлагаа./Гэрлэлт цуцалснаас хойш гэрлээгүй тухай/

  • Эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулах /дох,сэтгэц, сүрьеэ /

  • Гэрчилгээний үнэ 2500

Бүрдүүлэх материал
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр

  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх

  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.

  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа

  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.

  • Гэрчилгээний үнэ 2500

Бүрдүүлэх материал
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр

  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх

  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.

  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа

  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.

  • Гэрчилгээний үнэ 2500

Бүрдүүлэх материал
  • Шүүхийн шийдвэр

  • Эцэг, эх хамтран гаргасан өргөдөл

  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа 7-оос дээш насны хүүхдийн өргөдөл

  • Гэрчилгээний үнэ 2500

  • УБ: Н.Бадмаараг

  • Утас: 95808008

Бүрдүүлэх материал
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • 16 нас хүрээгүй хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа

  • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар

  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ

  • Өргөдөл

  • ЦЕГ-ын тодорхойлолт

  • Харьяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлол

  • Өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа

  • 0-16 насны хүүхдийн нэрийг өөрчлөхөд:

  • Өргөдөл

  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа

  • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар

  • 7 ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан хүсэлт

  • Гэрчилгээний үнэ 2500

  • УБ: Н.Бадмаараг

  • Утас: 95808008

Бүрдүүлэх материал
  • Төрсөн эцэг, эхийн зөвшөөрсөн өргөдөл

  • Үрчлэн авагч эцэг /эх/-ийн өргөдөл

  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар

  • Үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл

  • Үрчлэн авагч талын эрүүл мэндийн шинжилгээ /дох, сэтгэц, сүрьеэ/

  • Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт

  • Оршин суугаа газрын тодорхойлолт

  • Үрчлүүлэгч болон үрчлэгч талын эцэг эх өөрсдийн биеээр байна

  • Гэрчилгээний үнэ 2500

Өөрийн оршин суугаа дүүргийн Засаг даргын захирамж гарсаны дараа хүүхдийн эцэг, эх өөрийн биеэр сум, дүүргийнхээ улсын бүртгэлийн байгууллагад хандана.

Н.Бадмаараг

Утас: 95808008

Бүрдүүлэх материал
  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт

  • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар

  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт

  • Иргэний үнэмлэх./Нас барсан иргэний болон нас барагчийг бүртгүүлэхээр ирсэн иргэний/

Бүртгүүлэхээр ирэх иргэн иргэний үнэмлэхтэйгээ өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

Бүрдүүлэх материал

Иргэний үнэмлэх /16-аас доош насны хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ/
Үнэ -2500 /1500 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./
Өөрийн оршин сууж байсан сум, хорооноос ИУБ-22 маягтын «Б» талыг хасалт хийлгэн шинээр оршин суух сум, хороондоо бүртгүүлнэ. Харин түр оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлж байх үүрэгтэй.

Бүрдүүлэх материал
  • Иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ /1951 оноос хойш төрсөн иргэн/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Үнэгүй

Өөрийн оршин газрын улсын бүртгэгчид хандах

Бүрдүүлэх материал
  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Нийгмийн даатгалын дэвтэр
  3. Сайн дурын даатгал төлсөн төлбөрийн баримт
  4. 2 хувь цээж зураг
Бүрдүүлэх материал
  1. Нас барсны гэрчилгээ
  2. Хөдөлмөрийн дэвтэр
  3. Нийгмийн даатгалын дэвтэр /байхгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа/
  4. Багийн засаг даргын тодорхойлолт
  5. Тэтгэврийн дэвтэр /тэтгэвэр авагч бол/
Бүрдүүлэх материал
  1. Нийгмийн даатгалын дэвтэр
  2. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал
  3. Хөдөлмөр зохьцуулалтын албанаас ажилгүй иргэнээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт
  4. Оршин суугаа газрын тодорхойлолт
Бүрдүүлэх материал
  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  5. Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр
  6. Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  7. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулсан тэжээгчийг үйлдвэрийн ослоор нас барсныг тогтоосон тухай акт /ажилаа хийж яваад осолд өртсөн бол/
  8. 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь /тэтгэвэр тогтоолгох гэж иргэний /
Бүрдүүлэх материал
  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. Тахир дутуугийн тэтгэвэр гэр бүлийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  5. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулсан үйлдвэрийн осол тогтоосон тухай акт / үйлдвэрийн осолд өртсөн бол/
  6. 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь
Бүрдүүлэх материал
  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. 4 хүүхдийн төрсний гэрчилгээ / 50 настай 4 хүүхэд төрүүлж өсгөсөн улсад 20 жил ажилласан бол /
  5. 3х4 харьцаатай 2 хувь цээж зураг
Бүрдүүлэх материал

ОХУ-ын Тувагийн БНУ-ын Кызыл хотноо 2018 оны 05 сарын 25,26 зохион байгуулагдсан “Увсын өдрүүд”-ийн хүрээнд “Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх” Олон улсын дугуй ширээний уулзалт ярилцлагад Красноярск, Томск, Хакаси зэрэг бүс нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд болон Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, БОАЖГ-ын дарга Б.Батбаяр, мэргэжилтнүүд болон “Сайхан халиун” ХХК”, “ССТ-Од” ХХК , хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.

Тува улсын Засгийн газрын тэргүүний эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Брокерт А.В. мэндчилгээ дэвшүүлж энэ дугуй ширээний ярилцлагын дүнд бүс нутгууд аялал жуулчлалын хөтөлбөрөө уялдуулан гаргаж, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, хил гаалиар нэвтрэх асуудлыг шуурхай болгож чадвал жуулчдын урсгал нэмэгдэж одоо хүлээн авч буйгаасаа 2 дахин их жуулчин хүлээн авах боломжтойг онцоллоо.

Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Батбаяр Увс аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал ба хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого болон Увс аймаг зохион байгуулагдаж буй аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийн талаар илтгэл тавьж цаашид аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой саналуудыг уламжиллаа.

Енисейская Сибирь төсөл: Бүc нутгийн хамтын ажиллагаа аялал жуулчлалын салбарын хөгжлийн томоохон түлхэц болохыг дурьдаж, Тува улс бол Монголд нэвтрэх хаалга хэмээгээд Монгол улстай аялал жуулчлал хөгжүүлэхэд агаарын тээвэр чухал суурь болохыг онцоллоо. Мөн Енисейская Сибирь төслийн зүгээс зохион байгуулдаг аялал жуулчлалын үзэсгэлэн болон бусад арга хэмжээнд монголын төлөөллийг урьж оролцуулахаа мэдэгдлээ. Цаашид нэг стандарт шаардлагад нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, хүний нөөцийг бий болгож жуулчдын харилцан урсгалыг нэмэгдүүлэхийг уриаллаа.

Аюулгүй байдал: хил дамнасан аялал жуулчлал бол эдийн засгийн нэг хэсэг төдийгүй улсын болон нийгмийн аюулгүй байдлын чухал бүрдүүлэгч. Жуулчид ямар нэгэн улс руу аялахаасаа өмнө юу хийж болохгүй вэ, хаана ямар зэрлэг ан амьтан байдаг вэ, газар хөдлөлтийн аюултай бүс нутаг уу зэрэг мэдээллийг авсан байх ёстой. Мөн жуулчид хилийн бүc рүү санаатай болон санамсаргүйгээр нэвтэрч торгуулах нь их байдаг, хил гаалиар нэвтрүүлэхийг хориглосон эсвэл хязгаарлагдсан бараа бүтээгдэхүүний талаар жуулчид мэдээлэл багатай байдгаас зөрчил гаргадаг талаар БНТува улсын хил, гааль, онцгой байдлын газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ.  

Мөн тус хэлэлцүүлэг ярилцлагад Боршоо-Хандгайт чиглэлийн боомтыг олон улсын статустай болгох санал ихээр дурдагдаж байлаа. Олон улсын статустай болсоноор гуравдагч орны жуулчид нэвтэрч жуулчны урсгал нэмэгдэхээс гадна ОХУ-ын Тува хандгайт Монгол улсын Увс боршоо боомт Ховд аймгийн Булган боомтыг холбосон эдийн засгийн өндөр ач холбдогдол бүхий коридор бий болох юм. Энэ онд Увс аймгийн Дэглий цагаан нисэх онгоцны буудлын буух зурвас өргөтгөж олон улсын статустай болох ажлууд хийгдэж Кызыл-Улаангом чиглэлд онгоц нисэх ба одоогоор Хүннү эйр компани судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна.

Дугуй ширээний ярилцлагын төсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Батбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын соёлын сайд Алдар Константинович Тамдынтай аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бүрдүүлэх материал
1Хил дамнасан аялал жуулчлал ба аюулгүй байдлыг хангах нь» олон улсын дугуй ширээний ярилцлага Татаж авах
 

2018 оны 05 дугаар сарын 16-ний өдөр Увс аймгийн Сагил сумын ЕБС-иас "Эх хэлний баяр"-ыг угтаж иргэд хөдөлмөрчид, төрийн болон ТББ, баг малчдын дунд Монгол бичиг бичих, унших сарын аян ажлыг зохион байгуулж дүнгээ гаргаж шалгарсан иргэн, ажилтан, багш, сурагч нараа шагнаж урамшууллаа. 

Бүрдүүлэх материал
  1. 1 хувь цээж зураг
  2. Багийн Засаг даргын тодорхойлолт
  3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  4. Одонгийн үнэмлэх, хуулбарын хамт
  5. Мөнгөн тусламжид хамрагдах тухай хувийн өргөдөл
Бүрдүүлэх материал

Татвар төлөгчдийн өдрүүдээр улс орон даяар зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдыг хүлээн авч талархал илэрхийлэв. Манай аймгаас 3-р 10 жилийн 12Г ангийн сурагч Г. Намуунаагийн бичсэн зохион бичлэг улсад 3-р байр, Наранбулаг сумын сургуулийн багш Э. Жавзангийн бүтээсэн тоглоом улсад 3-р байранд шалгарсан байна.
Уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдадаа баяр хүргэе.

Баянчандмань уулын аймгийн Төгсбуянт хан уулын хошууны Баянзүрх сум нь одоогийн Сагил сум. Сагил сум нь 1925 онд байгуулагдсан. Баянзүрх, Боршоо, Өндөрмод, Үүрэгнуур, Хармод гэсэн 5 багийн 635 өрхөд 2464 хүн амьдардаг. Газар нутгийн хэмжээгээр 7-д ордог.  Газарзүйн байршлын хувьд Улаанбаатар хотоос 1460км, аймгийн төвөөс 61 км зайд байрладаг. Газар нутгийн хэмжээ 379482 га бөгөөд Хойд талаараа ОХУ-ын Өвөр болон Тувагийн Улаантуг, Хандгайт, Мөнгөн тайга хошуутай 120км газраар, зүүн, баруун, урд талаараа Давст, Түргэн, Бөхмөрөн,Улаангом сумуудтай тус тус хиллэдэг.  Далайн түвшнээс дээш 1150-3496 м өргөгдсөн. Газрын гадарга нь өндөр уулын, бэсрэг уулын, толгодын, говь хээрийн гэсэн 4 шинжид хамрагдана.

Өндөр уулын хэв шинж нь далайн түвшнээс дээш 3000-3496 м өргөгдсөн хамгийн өндөр уул нь Цагаан шувуут /3496/, Цагаан шувуутын дархан цаазат газар /35170 га / нь Увс нуурын ай савд багтдаг дэлхийн мандлын санд 1996 онд, дэлхийн өвд 2004 онд багтаж гэрчилгээ авсан юм. Манай сум Хариг, Боршоо, Сагил гэсэн 3 голын сав нутагт оршдог. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Хүн амын ихэнхи нь мал аж ахуй эрхэлж аж төрдөг 496-н малчин, мал бүхий өрхийн 166887 толгой малтай. Төсвийн 6 байгууллагатай нэгдсэн дулаан хангамжинд холбогдсон. Эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, дулаан хангамж, усан хангамжаар бүрэн хангагдсан дэд бүтэц сайтай сум юм.  Сумын онцлог: Аргал, угалз, янгир, ирвэс, гахай, зэрэг зэрлэг ан амьтан, Үүрэгнуур, Хэрээгийн дэвсэнгийн нуур, Хойт сайгийн хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэж аялал, жуулчлалын салбар хөгжүүлэх бүрэн тохиромжтой.

Одоогийн байдлаар сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага 17, “Сүлдэт цахир”, “Мандах наран”, “Үүргийн долгио” гэсэн жуулчны бааз 3, Эсгийний үйлдвэр 1 тус тус байна.

 

Бүрдүүлэх материал

2018 оны Баруун бүсийн Хонхтой бөмбөгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 12-13ны өдрүүдэд Увс аймгийн биеийн тамир, спортын газрын спортын ордонд зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Увс аймгийн ЗДТГ-аас төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Сангийн яамны дэмжлэгтэйгээр “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бизнес форумыг зохион байгууллаа.

ФОРУМД ДАРААХ БАЙГУУЛЛАГУУД ОРОЛЦОЖ БАЙНА. Үүнд:

• Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар

• Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Этис хөтөлбөр

• Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”

• Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл

• Зээлийн батлан даалтын сан

• Азийн хөгжлийн банкны “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төсөл болон АЗДТГ, ХХҮГ, ХХААГ, БОАЖГ, Улаангом политехник коллеж, үйлдвэрлэл эрхлэгчид, сумдын Засаг даргын орлогч нийт 170 гаруй хүн оролцож байна.

ТУС ФОРУМЫН ҮР ДҮНД

1. Хувийн хэвшлийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргах, талаар мэдээлэл мэдлэгтэй болно.

2. Хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна.

3. Аймгийн үйлдвэрлэлийн тэргүүлэх салбаруулын хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх зөвлөмж гарч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлого тодорхойлогдоно.

 

Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бизнес форум 2018 оны 5 дугаар сарын 09-ны 08 цагт “ССТАВАН ОД” Зочид буудлын танхимд зохион байгуулагдана.

ФОРУМД ДАРААХ БАЙГУУЛЛАГУУД ОРОЛЦОНО:

  • ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР
  • Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр
  • Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”
  • Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл
  • Зээлийн батлан даалтын сан
  • Азийн хөгжлийн банкны “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төсөл
Бүрдүүлэх материал

 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж санал, хүсэлт, өргөдөл гомдлыг бичгээр, биечлэн/Давст сумын ЗДТГазар 110 тоот өрөө/ цахимаар, бичгээр болон утсаар  хүлээн авна. 

Хариуцсан мэргэжилтэн: Б.Мөнхцэцэг

Утасны дугаар: 99535134

Нээлттэй утас: 

Е-Mail хаяг: 

 

Бичгээр гаргахдаа

Бүрдүүлэх материал
1 бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлүүлэн зурж болно.
2 өргөдөл гомдолд иргэний регестирийн дугаар, гэрийн хаяг болон утасы дугаарыг тодорхой бичнэ
Бүрдүүлэх материал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 05-р сарын 07-ны 10:00 цагаас иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Уулзалт Ойрад хөгжимт драмын театрт болно.

Иргэд хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Увс аймгийн ЗДТГ

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар баталсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-ийг тус тус танилцуулж орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэрхэн батлах тараал сургалт мэдээлэл хийлээ.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Улаангом сумын 12 багийн иргэдийг Нийгмийн даатгалын сайн дурын даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамруулах зорилгоор багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд багийн засаг дарга нар нэг өдрийг Нийгмийн даатгалын байцаагч хийж "ХИШИГ ӨДӨР" арга хэмжээг зохион байгуулаад байна.

Бүрдүүлэх материал

2018.04.30-нд Увс аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГазраас зохион байгуулсан Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрийг тохиолдуулан Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон мөн төрийн болон төрийн бус нийт 70 орчим байгууллага, 600 гаруй иргэд нэгдлээ.

Бүрдүүлэх материал

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын нэрэмжит "Аваргын гараа" жудо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05-р сарын 04-06-ны өдрүүдэд Увс аймгийн Наранбулаг суманд зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

"Болдоггүй бор өвгөн" хошин урлагийн наадам 2018 оны 05-р сарын 02,03-нд зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд Томск мужийн политехникийн их сургуулийн багш, хэлзүйн ухааны доктор Вера Владимировна Вныдрина Увс аймагт байгуулагдсан Орос хэлний төвд 2018 оны 05 сарын 01-ээс эхлэн орос хэлний багш нарт аргазүйн чиглэлээр сургалт, семинар, мөн боомт дээр үйл ажиллагаа явуулдаг хил, гаалийн ажилтнуудын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор яриа хөгжүүлэх сургалтуудыг явуулна.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн соёл, урлагийн ажилтны "Увсчуудын өв соёл" зөвлөгөөн 2018 оны 04-р сарын 30- наас 05-р сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

"АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ "ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс “Эрүүл насжилтыг дэмжих, ахмадаа дээдлэх улирал болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд 2018 оны 4-р сарын 21-ны өдөр Боловсролын салбарын 120 гаруй ахмад багш ажилтнуудын дунд “Ахмадаа дээдэлье” өдөрлөгийг Улаангом сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10-р цэцэрлэгүүд хамтран зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд 120 гаруй ахмад багш, ажилтан оролцсон төдийгүй “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл амьдралын үндэс” уриан дор цэцэрлэгийн багш нар урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, ахмадуудтай хамтран дасгал хөдөлгөөн хийж, эрүүл агаарт нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Бүрдүүлэх материал

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШАА БАЯРЛАЛАА
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч М.Туяагийн санаачилгаар СӨБ-ын багш нарын ажил хөдөлмөрийн онцлогийг олон нийтэд таниулах, алдаршуулах зорилгоор NTN телевизийн “Цэцэрлэгийн багшаа баярлалаа” нэвтрүүлэгийн төслийн баг манай аймагт 14 хоног ажиллаа. Уг төслийн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан, арга зүй, ур чадвар, сайн арга туршлагатай багш нар, орон нутгийн цэцэрлэгүүдэд тэргүүн туршлагаа түгээн дэлгэрүүлж буй 10 цэцэрлэг үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах нэвтрүүлэгт оролцлоо. “Цэцэрлэгийн багшаа баярлалаа” нэвтрүүлэгийн хаалтын үйл ажиллагааг Маршал Ю.Цэдэнбалын талбайд үе үеийн цэцэрлэгийн багш нар хуран цугларч амжилтай зохион байгуулагдлаа.

ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ӨЛГИЙ, ТАРИАЛАН СУМДАД ҮРГЭЛЖИЛЛЭЭ.

Боловсрол, Соёл урлагийн газрын 2018 оны зөвлөн туслах ажлын удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгийн багш нарын арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, сургалтын орчныг оновчтой төлөвлөх, сурагчдын сурлагын чанарыг сайжруулахад багш нарт дэмжлэг үзүүлэх, ЭЕШ-д бэлтгэх чиглэлээр ӨЛГИЙ,ТАРИАЛАН сумын сургууль, цэцэрлэг дээр 2018-4 сарын 5-10 өдрүүдэд ажиллаа. Ажиллах хугацаандаа БСУГ-н мэргэжилтэнүүд багш нартайгаа хамтран үзүүлэх хичээл бэлтгэн зааж, чанарын үнэлгээний задгай даалгавар боловсруулан шалгалт авч анализ хийж ажиллаа. Мөн 12 ангийн сурагчид, эцэг эхчүүд, багш нарт сургалт мэдээллийг хийж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд зөвлөн тусалж, хамтран ажиллаж байна.

Боловсрол, соёл урлагийн газраас 2018 онд аймгийн Засаг дарга, БСШУС-ын сайдтай хийсэн гэрээний 3.12.3 “Соёлын төвүүдийг хөгжим, бүжгийн мэргэжлийн багш нараар хангах, багш ажилтныг чадваржуулах сургалтыг мэргэжлийн урлагийн байгууллагатай хамтран зохион байгуулах” тухай заалтыг үндэслэн соёлын төвийн хөгжмийн багш, бүжгийн багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 04 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Ойрад ХЖТ-ын уран бүтээлчидтэй хамтран сургалт зохион байгуулж байна. Нийт соёлын төвийн 28 багш сургалтад хамрагдаж байна. Сургалтад хамрагдсанаар дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд: 
- Ёочин, ятга, морин хуур хөгжим заах арга зүй
- Иргэд хүүхэд, залуучуудад бүжгийн мэдлэгийг оновчтой, зөв, цэгцтэй байдлаар олгох
- Дуулах, жүжиглэх урлагийн анхан шатны мэдлэг
- Гэрэл, дуу авианы техник хэрэгсэл дээр ажиллах анхан шатны мэдлэг зэрэг чадварыг эзэмшсэн байна.

МОНГОЛ ХЭЛ БИЧИГ
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Г.Оюунтүлхүүр – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Мөнхжаргал – 3-р сургууль
3. 3-р байр Б.Номин – 1-р сургууль
4. 3-р байр С.Бүрнээбаяр – 2-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр С.Баасанхүү- 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Г.Нарангэрэл - 1-р цогцолбор сургууль
3. 2-р байр Д.Ариунаа - 2-р цогцолбор сургууль
4. 3-р байр М.Мягмаржав – 1-р цогцолбор сургууль
МОНГОЛ БИЧИГ 
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Г.Оюун-Эрдэнэ – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр С.Бүрнээбаяр – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Одонтунгалаг – 6-р сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр С.Баасанхүү – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Оюунмөнх – Тэс сумын 1-р сургууль
3. 3-р байр Ц.Ариунтунгалаг 2-р цогцолбор сургууль
ФИЗИК 
9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Ц.Амартүвшин – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр О.Болороо – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр А.Номиншагай – 2-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр С.Идэр – 4-р сургууль
2. 2-р байр А.Мөнхзаяа – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Д.Маралмаа – 2-р сургууль
Багшийн төрөл 
1. 1-р байр Л.Гантулга – 3-р сургууль
2. 2-р байр Ш.Батчулуун –Өмнөговь сумын 1-р сургууль
3. 3-р байр Д.Даваадорж – 1-р цогцолбор сургууль
МЭДЭЭЛЭЛЗҮЙ 
7-10-р анги сурагч төрөл
1. 1-р байр Н.Төрмандах – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Г.Дөлгөөн – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Ц.Одонхүү – 1-р цогцолбор сургууль

11-12 анги сурагч төрөл 
1. 1-р байр Б.Бат-Оргил – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ц.Саруул – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Д.Батсүх – Баруунтуруун сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Б.Бямбасүрэн -1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ц.Цэдэвсүрэн - 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Тунгалаг - 1-р цогцолбор сургууль
ГАЗАРЗҮЙ 
9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Б.Ганбаяр – Баруунтуруун сумын ЕБС
2. 2-р байр З.Номинзул – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Д.Анхбаяр – 5-р сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Ганцоож – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Батбаяр – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Гантогтох – Хяргас сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Д.Адьяа – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Т.Өлзийбаяр – 4-р сургууль 
3. 3-р байр М.Баялаг – Хяргас сумын ЕБС
БИОЛОГИ
9-р ангийн сурагч төрөлд
1. М.Уянга – 2-р цогцолбор сургууль
2. Б.Батцэцэг – 1-р цогцолбор сургууль
3. З.Туул – 1-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Ундармаа – 1-р цогцолбор сургууль 
2. 2-р байр Б.Мөнх-Ундрах – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Л.Онон – Баруунтуруун сумын ЕБС
4. 3-р байр Д.Мөнхтулга – 2-р цогцолбор сургууль
Багш төрөл
1. 1-р байр Ц.Сарантуяа – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ж.Баасанжав – Наранбулаг сумын ЕБС
3. 3-р байр Д.Түвшинбилэг – 3-р сургууль
ХИМИ
9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр А.Халиун – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Т.Баасанжав – Тариалан сумын ЕБС
3. 3-р байр Б.Өлзийхишиг- 1-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Мөнхбат – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр М.Гончигдорж – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Ц.Шинэбаяр – 1-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр П.Амгалан – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Жавзан – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Г.Намуунсарнай – 2-р цогцолбор сургууль
4. 3-р байр Н.Болормаа – 6-р сургууль
АНГЛИ ХЭЛ 
9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Л.Энхбүжин – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Болд-Эрдэнэ – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Саруултуяа – 1-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр М.Бүрэн-Эрдэнэ – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Э.Солонго – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Наранцэцэг – 4-р сургууль
Багшийн төрөл 
1. 1-р байр А.Батцэцэг – 1 -р цогцолбо сургууль 
2. 2-р байр Л.Ууганцэцэг – Улаангом политехник коллеж
3. 3-р байр Б.Цэнгэлмаа – 2-р цогцолбор сургууль
ОРОС ХЭЛ 
9-р ангийн сурагч төрөлд
1. 1-р байр Б.Энхжаргал – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр М.Марал-Од – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Э.Энхтуул – 1-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Э.Солонго – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Г.Цэгмид – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Мөнхзаяа – 2-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр С.Чимис – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Л.Чимгээ – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Р.Чойжилсүрэн – Тэс сумын 1-р сургууль
ТҮҮХ 
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр А.Гунгоодорж – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ц.Отгонхишиг – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Ганцэцэг – 2-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр Ц.Рейс – 4-р сургууль
2. 2-р байр Г.Ганбаатар – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Өлзийтэгш – 1-р цогцолбор сургууль
НИЙГЭМ 
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Алтжин – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Байгалмаа – Зүүнговь сумын ЕБС
3. 3-р байр Ч.Урангоо- Баруунтуруун сумын ЕБС
4. 3-р байр Сувд-Эрдэнэ Өмнөговь сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Д.Чинзориг - 3-р сургууль
2. 2-р байр Ц.Мягмар - 4-р сургууль
3. 3-р байр Ц.Түвшинжаргал - 4-р сургууль
ЭРХ ЗҮЙ 
9-р ангийн төрөл
1. 1-р байр Б.Мөнхболд – 6-р сургууль
2. 2-р байр Д.Болормаа – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Намуунаа – 1-р цогцолбор сургууль
Багшийн төрөлд
1. 1-р байр Б.Баянтөгс –Давст сумын ЕБС
2. 2-р байр Б.Урангоо – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Ц.Наранцэцэг- 5-р сургууль
БИЕИЙН ТАМИР 
8-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Б.Саранмөнх – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Золбоот – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Баярмагнай – Баруунтуруун сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Б.Буянтогтох – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Мөнхбаяр – Баруунтуруун сумын ЕБС
3. 3-р байр М.Хүдэрхуяг – Зүүнхангай сумын ЕБС
ТЕХНИК, ТЕХНОЛОГИ
Дизайн технологи эрэгтэй багш төрөл
1. 1-р байр С.Ганболд – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Бадамжав – Бөхмөрөн сумын ЕБС
3. 3-р байр О.Зонховжав – 4-р сургууль
Дизайн технологи эмэгтэй багш төрөл
1. 1-р байр Ч.Булгаа – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ж.Золжаргал – 3-р сургууль
3. 3-р байр Д.Алтанцэцэг – 4-р сургууль
Дүрслэх урлаг багшийн төрөл
1. 1-р байр Б.Мэндсайхан - 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Мөнх-Оргил - 3-р сургууль
3. 3-р байр Ц.Дүгэрсүрэн - 3-р сургууль 
Дизайн технологи эмэгтэй сурагч төрөл
1. 1-р байр Б.Ичинноров – Зүүнговь сумын ЕБС
2. 2-р байр Г.Ганчимэг – 5-р сургууль
3. 3-р байр Б.Гэрэлтуяа – 3-р сургууль
Дизайн технологи эрэгтэй сурагч төрөл
1. 1-р байр Б.Чинзориг – 4-р сургууль
2. 2-р байр Д.Басанжав – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Бямбасүрэн – 2-р цогцолбор сургууль
Авто загвар 
1. 1-р байр Л.Сод-Эрдэнэ – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Г.Дөлгөөн – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр О.Балдорж – 1-р цогцолбор сургууль
Усан загвар 
1. 1-р байр Б.Ганболд – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Т.Бадрах – 6-р сургууль
3. 3-р байр Э.Одбаяр – 2-р цогцолбор сургууль
Нисэх загвар 
1. 1-р байр М.Түмэн-Өлзий – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр О.Хүрэлсүх – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Чойжилсүрэн – Зүүнговь сумын ЕБС
МАТЕМАТИК
6-р анги сурагч төрөл
1. 1-р байр Б.Отгонсүх – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Н.Мөнх-Оргил – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр С. Баярбилэг – 1-р цогцолбор сургууль
7-р анги сурагч төрөл
1. 1-р байр Г.Чинзориг – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Буяндорж – 3-р сургууль
3. 3-р байр Э.Оргил – Өмнөговь сумын 1-р сургууль
8-р анги сурагч төрөл
1. 1-р байр О.Уянга – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Батжаргал – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Н.Төгөлдөр – 1-р цогцолбор сургууль
9-р анги сурагч төрөл
1. 1-р байр Т.Чойжамц- 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Э.Зулбилэг – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр О.Саруулзаяа – 2-р цогцолбор сургууль
10-р анги сурагч төрөл
1. 1-р байр З.Тэмүүжин – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Э.Аззаяа – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Г.Мөнхцэцэг – 3-р сургууль
11-р анги сурагч төрөл
1. 1-р байр З.Тэмүүжин – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Я.Шинэбаяр – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Батхишиг – 1-р цогцолбор сургууль

12-р анги сурагч төрөл 
1. 1-р байр Х.Лхагвабаяр – 4-р сургууль
2. 2-р байр Э.Өсөхбаяр – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Г.Мөнхзаяа – 1-р цогцолбор сургууль
Бага ангийн багш төрөл
1. 1-р байр Ж.Энхцэцэг – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр З.Сайжмаа – Тариалан сумын 1-р сургууль
3. 3-р байр О.Цээпил – Түргэм сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Р.Одгэрэл – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Л.Лхагвагэрэл - 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Н.Батгэрэл - 1-р цогцолбор сургууль
СЭТГЭХ ЧАДВАР
2-3-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Н.Түвшинбаяр – Тариалан сумын 1-р сургууль
2. 2-р байр Б.Бат-Эрдэнэ – Тэс сумын 1-р сургууль
3. 3-р байр Ц.Болормаа – Өлгий сумын ЕБС
4-5-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Ц.Мягмарсүрэн – Бөхмөрөн сумын ЕБС
2. 2-р байр Г.Наранбаатар – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр А.Баттогтох – 1-р цогцолбор сургууль
6-7-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Б.Уранзаяа – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр А.Гүнжидмаа – 4-р сургууль
3. 3-р байр А.Навчаа – Хяргас сумын ЕБС
8-9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Батжаргал – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Дэлгэрмаа – Бөхмөрөн сумын ЕБС
3. 3-р байр Б.Мөнхзаяа – 3-р сургууль
10-11-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Баатаржав – 4-р сургууль
2. 2-р байр Н.Төрмандах – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Одгэрэл – 5-р сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр С.Пагмажав – Хяргас сумын ЕБС
2. 2-р байр Б.Сүхбат – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Г.Оюунтүлхүүр – 2-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр С.Дээшинбаяр, У.Гантөмөр, А.Кулчаря, Ц.Соёлмаа нарын баг – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр С.Янжмаа, Б.Уранцэцэг, Ж.Туяа нарын баг – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Д.Бямбасүрэн, Б.Эрхэмбаяр нарын баг – 4-р сургууль

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

Хариуцсан мэргэжилтэн:  О.Энхсаруул 

Утасны дугаар: 9985467

Нээлттэй утас: 70453176

Е-Mail хаяг:  uvs_bo@yahoo.com

                     otgonbayar.saruul@yahoo.com

Бичгээр гаргахдаа

Бүрдүүлэх материал
1БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, ХЯНАН БАТЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ Татаж авах

          Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйл ажиллагааг таниулах, үйлчилгээг нэг дороос хүргэх, нийгмийн даатгалын ач холбогдол, тэтгэвэр, тэтгэмжийн талаар ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018.04.21-ны Бямба гаригт Улаангом битүү зах дээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаа, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ГХБХБГазарт зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна.

Бүрдүүлэх материал

Хэлтсийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 1-р улиралд шинээр бүртгүүлсэн хуулийн этгээдийн захирал, нягтлан бодогч нарт төлөвшүүлэх сургалтыг хийж, ТЕХууль, татвар төлөгчийн эрх үүрэг, татварын хууль тогтоомж зөрчих эрсдлээс урьдчилан сэргийлэх, Зөрчлийн тухай хууль, цахим тайлагналын талаар мэдээлэл өгч, тоон гарын үсгийн олгож, тайлангаа илгээх боломжоор хангаж ажиллаа. Сургалтын үеэр татвар төлөгч нараас санал асуулга авч ажилласан нь үр дүнтэй боллоо.

Бүрдүүлэх материал

Элэг бүтэн монгол хөтөлбөрийн 2 дугаар шатны нээлтийн арга хэмжээнд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон оролцлоо.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын хамт олонд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар Хяналтын байцаагч Д.Ганхуяг, Тэтгэврийн байцаагч Ц.Түмэнжаргал, ССХМэргэжилтэн Л.Амарсанаа нар мэдээлэл хийж цагдаагийн албан хаагчдын асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны нээлтийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг хийлээ.  Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирусийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхэнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийх юм. Манай аймгийн хувьд 15-39 насны 33674 иргэнийг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Аймгийн Татварын  хэлтэс нь  2018 оны  1 дүгээр  улирлын  сургалт, сурталчилгааны ажлын  төлөвлөгөөнд  тусгасны  дагуу    татвар  төлөгчдөд  зориулсан сургалт, сурталчилгаа, зөвлөгөө  өгөх, тайлбарлан таниулах ажлуудыг хийж гүйцэтгэв.  ХХОАТ-н хуульд  орсон өөрчлөлтийг   тайлбарлан таниулах,  зөвлөгөө өгөх ажлын  хүрээнд Монгол банктай хамтран  арилжааны банкны  ерөнхий ня-бо, ахлах теллер, теллерүүдэд  “Мөнгөн хадгаламжийн  хүүгээс суутгасан албан татварыг  хэрхэн  тайлагнах, Маягт 12а”  сэдвээр,  Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран  төсөвт  газрын  нягтлан бодогч  нарт   “ХХОАТ-н  хуульд  орсон өөрчлөлт, цалингийн ашгийн татварын  шатлал,  хөнгөлөлтийг хэрхэн  тооцох нь”    сэдвээр,  МХС ТӨХК-ний ажилчдад  “Орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хэрхэн хамрагдах нь”, “Цахим төлбөрийн баримтыг бүртгэхэд анхаарах асуудлууд” сэдвээр,  ГХБХГ-н  мэргэжилтэн, даамлуудад  “Газрыг ашиглах, эзэмших  эрх  шилжүүлэхэд  татвар  ногдуулах аргачлал”  сэдвээр  тус тус сургалт хийж,   112 ажилтан, албан тушаалтныг хамрууллаа. 

НӨАТ-н хуулийн  хэрэгжилтийг сайжруулж,  иргэдэд цахим төлбөрийн баримтаа  хэрхэн бүртгүүлэх  талаар  зөвлөгөө өгөх ажлыг тогтмол  зохион байгуулж,  1-р улиралд  аймгийн төвийн 10 багийн 383 иргэнд  мэйл хаяг нээж, ebarimt.mn- д  сайтад  шинээр бүртгэж,  570  гаруй иргэний  бүртгэлийг  засах, баримтын зөрчлийг арилгах, хонжвор  хожсон иргэдийн хүсэлт баталгаажуулах   зэрэг  үйлчилгээ үзүүлж,  зөвлөгөө өгсөн  байна.  Мөн  13  үйлчилгээний цэгт Зөрчлийн хуулийн  дагуу  хяналт шалгалт хийж,  9,950.9 мян.төгрөгийн   торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.   

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу 2018.03.29 өдрийн 15 цагт дуугарлаа. Гамшигийн үед иргэдийн бүртгэл мэдээллийг хийх Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн "иргэний бүртгэл мэдээллийн" бүлгийн бие бүрэлдхүүн бүрэн жагслаа.

Бүрдүүлэх материал

 

 

 

 

 

2018.03.31-ны өдөр СӨБ болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг БМДИ болон БСУГ хамтран зохион байгууллаа. Шалгалтад нийт 115 багш бүртгүүлснээс 95 багш онлайн тестын шалгалтад оролцож 67 багш тэнцэж, ЭССЕ бичих шалгалтад хамрагдлаа. Эссэ бичих шалгалтын дүн 14 хонгийн дараа www.itpd.mn сайт дээр тавигдана.

 

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 2017-2018 оны улирлын "УВС ЛИГ"-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний БИЛЭГДЛИЙН ГАРААНЫ 5 ТОГЛОГЧ тодорлоо.
- "ШИЛДЭГ ХОЛБОН ТОГЛОГЧ"-оор "ДУЛААНЫ ХАРЦАГУУД" багийн тоглогч Г.Наранмандах,
- "ШИЛДЭГ ХАМГААЛАН ТОГЛОГЧ"-оор "ЦАГДАА" багийн тоглогч Ч.Гантөгс
- "ШИЛДЭГ ДОВТЛОГЧ"-оор "АЛТАН ШОНХОР" багийн тоглогч Б.Намхай
- "ШИЛДЭГ ХҮЧНИЙ ТОГЛОГЧ"-оор "ХИЛЧИН" багийн тоглогч Ч.Мэндтогтох
- "ШИЛДЭГ ТӨВИЙН ТОГЛОГЧ"-оор "WESTERN WARRIORS" багийн тоглогч Ц.Баянмөнх нар тодорлоо.
"УВС ЛИГ"-ийн "ТЭРГҮҮН ТОГЛОГЧ"-оор "АЛТАН ШОНХОР" багийн тоглогч Я.Бат-орших
- "ШИЛДЭГ 6 ДАХЬ ТОГЛОГЧ"-оор "АЛТАН ШОНХОР"-багийн тоглогч Ч.Гантүлхүүр
- "ШИЛДЭГ ЗАЛУУ ТОГЛОГЧ"-оор "ТАМГЫН ХҮЛГҮҮД" багийн тоглогч Б.Энхманлай нар тус тус шалгарлаа.

Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран “ХАВРЫН УРЬ” бүх нийтийн арга хэмжээг өнөөдөр Чандмань Улаан ууланд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр олс таталт, Цасны сумо, Уулын оргил булаалдах зэрэг олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа

Бүрдүүлэх материал

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16.00 цагт Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургалт явагдаж нийт ажилтнууд “Цугларах цэгт” цугларч дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Бүрдүүлэх материал

2017 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд тусгагдсаны дагуу тус аймгийн Сагил суманд удирдах бүрэлдэхүүний сургуулийг зохион байгуулж явууллаа. Сургуульд тус сумын гамшгаас хамгалах алба, мэргэжлийн ангийн 94 томилгоот бүрэлдэхүүн оролцож сургуулийн удирдагчаас *ХАНГАЛТТАЙ* үнэлгээ авлаа. Сургуулийн үеэр газар хөдлөлтийн гамшиг сэдвээр үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. УВС АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР.

Бүрдүүлэх материал

Аймгийн Боловсрол соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх зорилгоор “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД СУРАЛЦЪЯ!, ХЭВШҮҮЛЬЕ!, НӨЛӨӨЛЬЕ!” сэдэвт хүүхдийн гар зураг, эссэ бичлэгийн уралдааны орон нутгийн түвшинд зохион байгуулагдах 1-р үе шатыг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж явууллаа. 

Бүрдүүлэх материал

Аймгийн Засаг даргын зөвлөлд сумдын Засаг дарга нар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан.

Ажлын үзүүлэлтэнд үнэлгээ өгч сумуудыг байр эзлүүлэн шалгаруулахад: 1-р байранд Бөхмөрөн сум

 2-р байранд Завхан сум

 3-р байранд Өмнөговь сум  тус тус шалгарсан.

 Бөхмөрөнчүүд бид бүхний хамтын амжилт байлаа. 

Цаашид төрийн бүх шатны ажил үйлчилгээгээ сайжруулан Улсын тэргүүний сумаар шалгарах зорилт тавин ажиллаж байна.

Бүрдүүлэх материал

Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баян-өлгий аймгаас явахдаа дамжин өнгөрлөө.

Шуурхай бүлгийг тосож авахаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Батболдоор ахлуулсан ажлын баг ирсэн ба сумын удирдлагуудтай хамт очиж илтгэл мэдээлэл өглөө.
         Аймгийн Засаг даргын орлогч Ч.Батболд өвөлжилтийн нөхцөл байдлын тухай танилцуулгыг хийлээ. Увс аймгийн 2017 оны зуншлагын нөхцөл байдал, бэлчээрийн даац, багтаамжийн судалгаагаар нийт нутгийн 20 орчим хувь нь хэвийн, 50 орчим хувь нь гандуу, 30 орчим хувь нь гантай зуссан ба аймгийн хэмжээнд 2018 онд 93 багийн 10892 өрхийн 3.129.697 толгой мал өвөлжиж байна.
Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс жилд 2 удаа нийт байцаагч нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. 2018 оны 1 дүгээр ээлжийн сургалтыг 2018 оны 03 сарын 22,23-нд  зохион байгуулахаар шийдвэр гарсаны дагуу сургалт зохион байгуулах ажлын хэсэг гарган ажиллаж байна. Сургалтанд 18 сумын 19 байцаагч, мөн Улаангом сумын хэлтсийн дарга, тасгийн дарга, байцаагч, мэргэжилтэн гэсэн нийт 40 гаруй байцаагч нар оролцоно.

Бүрдүүлэх материал

Татварын хэлтсээс татвар төлөгчид, бизнес эрхлэгчдэд зориулан Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг танилцуулж, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээж авах ажлыг зохион байгуулав.

УИХ- ын гишүүн ЗГ- ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Улаангом сумын иргэд хөдөлмөрчидтэй дараах өдрүүдэд уулзалт хийнэ. Үүнд: 2018 оны 3- р сарын 21- нд 16 цагаас 4- р багийн иргэдтэй Ахлах 4-р сургуулийн спортын зааланд, 3-р сарын 21-ний 19 цагаас 11- р багийн иргэдтэй Нийгэмлэг зааланд, 3-р сарын 22-нд 17 цагаас 9,10-р багийн иргэдтэй Увс-Эрдэм Ахлах сургуулийн спорт зааланд тус тус уулзалт хийнэ.

Иргэд хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Увс аймгийн ЗДТГ

Бүрдүүлэх материал

УВС АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ДЭС, ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2018.03.02                                                                                                                                 Улаангом сум

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Увс аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд 2018 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 09.00-12.30, 14,00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын хурлын зааланд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

4. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7. Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дөрөв. Шалгалтын хуваарь

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт Засаг даргын Тамгын газрын 2 давхарын хурлын зааланд мэдээлнэ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Дэлгэрэнгүй мэдээллийг www.csc.gov.mn, www.uvs.gov.mn, Фэйсбүүкийн Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл фэйж хуудас, Твитерийн Төрийн Албаны Зөвлөл гэсэн хаягуудаас авах боломжтой.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 70453620 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Увс аймгийн Төрийн байгууллагууд, ИТХ, сумдын нэгдсэн мэдээллийн сайтыг ашиглалтанд орууллаа.

Бүрдүүлэх материал

“Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх” сургалтанд хамрагдлаа.

Бүрдүүлэх материал