Увс аймгийн
нэгдсэн сайт

Uvs province
portal site

Худалдаа, үйлчилгээний газрын согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг тогтоох тухай захирамжийн төсөл

Худалдаа, үйлчилгээний газрын согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг тогтоох тухай захирамжийн төсөл

Төсөл 
ЗАХИРАМЖ 
Худалдаа, үйлчилгээний газрын согтууруулах ундаа худалдах 
түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг тогтоох тухай



Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “ж”, 29.2, 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.16, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
1. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй худалдааны газрын согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 07.00 – 17.00 цаг болгосугай. 
2. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосугай. 
3. Үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг улирал харгалзахгүй 09.00 – 00.00 цаг байхаар баталсугай. 
4. Цагийн хуваарийг мөрдөж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын захирал /дарга/ нарт даалгасугай. 
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /Ч.Лхагвадорж/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай. 
6. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны А/761 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай. 
 


ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН 



Сэтгэгдэл бичих


Шинэ мэдээ

Онцлох мэдээ